Өндөг-жүржийн хослол бүхий хоолны дэглэмээр турах арга

1

Бид хүнсээ сольж, орой болтол спорт зааланд хичээллэх ба дуртай амттанаасаа татгалзаж, ногоо гурвалжин будаа харахаас дургүй хүрдэг боллоо. Ингэж зовсны үр дүн гэж үгүй бөгөөд илүүдэл жин хэвээрээ, тарган бүдүүн биеийн хэсэг хуучин хэвээрээ. Үүнийг өөрчлөх цаг болжээ!

Өндөг-жүрж бүхий хоолны дэглэмийг уургийн хоолны дэглэм гэж заримдаа нэрлэдэг. Их хурдан, сайн үр дүнтэй учир богино хугацаанд нэрд гарсан арга юм. Энэ аргаар өдөрт 1 кг хасаж болдог. Энэ нь минимум юм шүү. Гэхдээ шууд хэлэхэд битгий хэтрүүлээрэй гэх байна. Энэ хоолны дэглэмийг удаан баривал тэжээл дутагдаж эхлэх учир 2 долоо хоногоос илүү барьж хэрэггүй. Хэрвээ энэ аргын үндсэн түүхий эд танд харшилдаг бол энэ арга танд огт таарахгүй шүү.

Өндөг-жүрж нь хачин боловч үр дүнтэй хослол

Энэ дэглэмийн гол түүхий эд нь яагаад өндөг байгаа хэрэг вэ? Өндөг нь 12 витамин, уураг агуулдаг ба бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад тэжээллэг чанар нь маш бага буюу 100 гр-д 157 ккал юм. Өндгөнд маш их байх лецитин нь бүх л бие организмд тустай билээ.

Жүржийн хувьд бие организмыг дэглэм барих үед олон төрлийн витаминаар хангах үүрэгтэй юм. Мөн ислэгээр баялаг энэ жимс нь биеэс хорт бодисыг гадагшлуулна.

Дэглэм барих үедээ их хэмжээний ус уух нь маш их ач холбогдолтой юм шүү. Хоол судлаачид 2 л орчим гэж зөвлөдөг билээ. Энэ шингэн нь энгийн хийжүүлээгүй ус байх ба зөөлөн, чихэргүй ногоон цай байж болно.

Долоо хоногийн хоолны цэс

Даваа

  • Өглөөний хоол: Хагас жүрж, 2 чанасан өндөг.
  • Өдөр: Жүрж (цадталаа) эсвэл 150 гр ногооны салат, 150 гр тахианы чанасан цээж мах.
  • Оройн хоол: 150 гр тахианы чанасан цээж мах, 2 чанасан өндөг, грейпфрут.

 

Мягмар

  • Өглөө: хагас жүрж, 2 чанасан өндөг
  • Өдөр: 200 гр ногоо, навчны салат, 150 гр тахианы цээж мах
  • Орой: 2 чанасан өндөг, грейпфрут, 200 гр ногоо, навчны салат, хатаасан талх

 

Лхагва

  • Өглөө: хагас жүрж, 2 чанасан өндөг
  • Өдөр: Хатаасан, шарсан талх, 1 лооль, 50 гр тосгүй бяслаг юм уу 200 гр өргөст хэмх, 150 гр тахианы чанасан мах
  • Оройн хоол: 150 гр тахианы чанасан цээж мах, 2 чанасан өндөг, грейпфрут

 

Пүрэв

  • Өглөө: хагас жүрж, 2 чанасан өндөг
  • Өдөр: Жүрж цадталаа идэх эсвэл 200 гр тосгүй тараг, 200 гр чанасан ногоо
  • Орой: 200 гр ногооны салат, 150 гр тахианы чанасан цээж мах, 2 чанасан өндөг

 

Баасан

  • Өглөө: хагас жүрж, 2 чанасан өндөг
  • Өдөр: 2 чанасан өндөг, чанасан ногоо
  • Орой: 150 гр чанасан загас, жүрж, 150 гр ногооны салат

 

Бямба

  • Өглөө: хагас жүрж, 2 чанасан өндөг
  • Өдөр: жүрж цадах хэмжээгээр эсвэл 150 гр чанасан мах, 3 лооль
  • Орой: 200 гр ногооны салат, 150 гр тахианы чанасан цээж мах

 

Ням

  • Өглөө: хагас жүрж, 2 чанасан өндөг
  • Өдөр: жүрж, 200гр жигнэсэн ногоо, 150 гр тахианы чанасан цээж мах
  • Орой: 200 гр ногооны салат, 150 гр тахианы чанасан цээж мах

Дэглэм барихаа шууд болихгүй байж болно. Гэхдээ мэргэжилтнүүд хоолны дэглэмд ороогүй хүнсийг яваандаа аажмаар хэрэглэж эхлэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Биеийн жинг дахин нэмэхгүйн тулд, бие организмаа их ачаалалд оруулахгүйн тулд 8 дахь өдрөөс нь эхлэн хөнгөн, шингэн шөл юм уу хүүхдийн будаа идэж болно. Эхний долоо хоног аль болох тосгүй мах идэх хэрэгтэй. Турсан, жин хассан үр дүн чинь таныг баярлуулах ба таны барьсан дэглэмийн үр ашиг алга болохгүй юм. Энэхүү жин хасах өөр аргын тухай найз нөхдөдөө хэлж таниулаарай. Тэд ч гэсэн сайхан биетэй болсноо бусдад гайхуулмаар байгаа бизээ.

12
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dulamsuren Duuya

    Dulamsuren Duuya

    2018/02/23 at 10:36

    yaj we

  2. Болормаа Буян

    Болормаа Буян

    2018/02/23 at 21:09

    Яаж вэ

  3. Болормаа Буян

    Болормаа Буян

    2018/02/23 at 21:09

    Яаж вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *