Олон жил хуралдсан өөх тос, түлэнхийнээс хэрхэн салах вэ? Миний хайруулын таваг 10 жилийн өмнөх шигээ гялалзаж байна

3

Гал тогооны сав суулгаа хэчнээн сайн арчилсан ч цаг хугацааны явцад бохирдон, шинэ байсан шигээ гялалзахаа больдог. Заримдаа олон жил хуримтлагдсан өөх тосны давхаргыг арилгаж болохгүй мэт санагддаг билээ.

Гаргаж хаяхад хайран, саваа цэвэрлэх хүч, зориг дутаад байдаг. Яах вэ? Өөх тос, түлэнхийг арилгах эрт үеэс хэрэглэж байсан нэг аргыг танилцуулъя. Энэ аргаар та сав суулга, зуухаа шинэ юм шиг гялалзуулах болно.

Сав цэвэрлэж, өнгөлөх олон арга байдаг ч чухам энэ арга нь хамгийн үр дүнтэй нь билээ. Энэ аргаар бүр гамшиг гэмээр их талбайг хамарсан бохирдлыг ч цэвэрлэж болно. Хэрвээ өөр үр дүнтэй арга мэдэх бол сэтгэгдэл дээр бичээрэй.

 

Сав суулга цэвэрлэх

Хэрэглэх зүйлс:

  • 100 гр сод
  • 100 гр силикат эсвэл цаасны цавуу
  • Нунтаг горчиц
  • 5 л ус
  • Ус буцалгах том сав

Ажиллагааны дараалал:

1. Бээлийн өмсөөд цонхоо онгойлго

2. Том саванд усаа халаа

3. Эхлээд сод, дараа нь цавуу, сүүлд нь горчиц хийж аажуухан хутгана.

4. Хэрвээ сав маань хуванцар бариултай бол салгаж авна.

5. Саваа буцалсан усанд хийх ба бүрэн усан дотор орсон байх ёстой

6. Хэрвээ бохирдол дунд зэрэг бол 15-20 минут буцалгана

7. Усаа хөргөөд саваа авна. Одоо тогтсон бохирдлыг хутга юм уу ямар нэг металл зүйлээр хусна

8. Гялалзуулахын тулд цэвэрлэгээний ямар ч хамаагүй бодис хэрэглэж болно. Энэ арга нь ширэм, хөнгөн цагаан, хөнгөн цагааны орцтой хайруулын тавагт таарах билээ.

Мөн энэ аргыг арай өөр байдлаар хэрэглэж болно. Үүний тулд барааны саванг үрж жижиг хэсэг болгосон байх хэрэгтэй.

Хэрэглэх зүйл:

  • 70 гр цавуу
  • 70 гр сод
  • 100 гр барааны саван
  • 5 л ус
  • Ус буцалгах сав

Үйл ажиллагааны дараалал:

1. Бээлий өмсөж, цонхоо онгойлгоно. Усаа халаах ба буцалгах шаардлагагүй

2. Савангаа том ширхэгтэй үрдэг багажаар үрж жижиглэнэ

3. Усандаа савангаа хийгээд холино

4. Сод болон цавуугаа нэмээд сайн хутгаж бүгдийг уусгана

5. Энэ шингэнд бохир саваа хийнэ

6. 45-60 минут буцалгана

7. Цэвэрлэх бодисоор гүйцээж цэвэрлэнэ. Цэвэрлэхэд амархан бөгөөд бохир нь том томоороо сална.

Хоол түлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

Ингэж цэвэрлэсэн саванд хоол хийхэд түлэгдэж наалдах нь элбэг. Учир нь цэвэрлэгээний үед ширэм нь наалдуулахгүй байх давхаргаа алддаг билээ. Үүнийг сэргээхийн тулд тусгай арга хэрэглэх бөгөөд ийм хэд хэдэн арга бий.

1. Савныхаа бүх л гадаргууг ургамлын тосоор тосол. Духовк буюу битүү зууханд 30 минут байлгах ба зуухны халуун 200 градус байх ёстой. Гаргаж ирээд хөргөсний дараа дахин давтана.

2. Хайруулын тавган дээрээ давс асгаад дунд зэргийн гал дээр тавина. 20-30 минут халааж давсаа хутгана. Дараа нь саваа хөргөөд, давсаа асгаад савны дотор гадаргууг ургамлын тосоор тосолно.

 

Ширмэн хайруулын таваг арчлах нь

Ширэм харьцангуй удаан халах боловч дулаан сайн шингээж, жигд халдаг билээ. Тийм учраас ширмэн саванд хийсэн хоол амттай байдаг байна.

Шинэхэн худалдаж авсан хайруулын тавгийг ашиглахын өмнө зарим нэг арчилгаа хэрэгтэй. Энэ арчилгаа нь хайруулын тавагны наалдуулахгүй байх чанарыг удаан хадгалахад тустай юм.

Эхлээд савныхаа гадаргууг цэвэрлэх бодисын тусламжтайгаар сайн угаана. Учир нь шинэ савыг нунтаг зүйлээр бүрхэж, зэврэх, зурагдахаас хамгаалсан байдаг юм. Энэ нунтгийг алга болтол нь угаагаад сайн хатаана.

Ширэмний гадаргууг микроскопоор харахад жижиг сэв зураастай мэт харагдах ба эдгээр сэвийг тосоор тосолж алга болгодог. Тосолсны дараа савны гадарга маань тэгшхэн, гялгар болох ба керамик, тефлон шиг болно.

Ургамлын тос энэ аргад сайн тохирохгүй бөгөөд дэндүү шингэн учраас тэр юм. Илүү хатуу тос хэрэгтэй: маргарин болон гахайн тос. Зузаан тослох шаардлагагүй бөгөөд ямар нэг зүйл шарах гэж байгаа гэж бодоод л тосол.

Битүү зуухаа 200 градус хүртэл халаагаад саваа хийнэ. 1 цаг, түүнээс арай их хугацаагаар байлгах ба шинэхэн ширэм хар-хүрэн өнгөтэй байснаа яваандаа гялгар хар өнгөтэй болно.

Хамгийн сайхан нь та саваа энэ аргаар бэлтгээд хэдий чинээ их хэрэглэнэ, төдий чинээ наалдуулахгүй чанар нь сайжирдаг билээ.

 

Ширмэн сав ашиглах нь

1. Халуун ширмэн савыг хүйтэн усанд хийж болохгүй бөгөөд ингэвэл сав гэмтэж, цуурч болно.

2. Сав угаах машин, хүчтэй цэвэрлэх бодисоор угаах нь савны үл наалдуулах чанарыг алдагдуулж болох ба энэ чанарыг сэргээх хэрэгтэй болно.

3. Угаахдаа аль болох халуун усаар (халуун тусмаа сайн) угааж илүүдэл тосыг арилгана

4. Саванд үл наалдах давхарга тогтоогүй үед өндөг, лооль, зарим нэг сүмс зэргийг бэлтгэж хэрэггүй.

5. Ширмэн саванд хоол хийхдээ хамгийн хүчтэй гал хэрэглэх шаардлагагүй бөгөөд саваа халаахдаа хэсэг хэрэглээд дараа нь халууныг нь багасгах хэрэгтэй.

Эдгээр зөвлөгөөг дагавал таны ширмэн сав олон арван жил танд үйлчлэх болно.

Энэ аргыг найз нөхдөдөө хуваалцаарай. Гал тогооны угаалга цэвэрлэгээ гэдэг маань хүнд хэцүү ажил бөгөөд таны заасан энэ аргыг хэрэглээд найз нөхөд тань баярлах болно.

16
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erdenedalai Batzorig

    Erdenedalai Batzorig

    2018/02/22 at 19:22

    цавуу гэдэг нь ямар цавуу юм бол цаасны цавуу юу аль эсвэл тусгай цавуу юм болов уу.мэдэх нь хэлээд өгөөч.

  2. Chuluuntsetseg Dashdorj

    Chuluuntsetseg Dashdorj

    2018/02/22 at 22:19

    Цавууг л ойлгосонгүй. Ямар цавуу байж таарахав

  3. Bekhbat Namsrai

    Bekhbat Namsrai

    2018/02/22 at 23:54

    Улайстал нь шатаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *