Хамгийн том шанаатай гэгддэг бүсгүй хуучны гэрэл зургуудаа дэлгэж, гоо сайхны мэс засал хийлгэхээсээ өмнө ямар харагддаг байснаа сонирхуулжээ

1

Украины иргэн Анастасия Покрещук өөрийн нүүрний бүтцийг өөрчилснийхөө ачаар сошиал сүлжээнд алдартай болсон юм. Бүсгүй хацар, уруулаа томсгож өөрийгөө царайлаг нэгэн болсон гэж үздэг байна. Анастасия маш богинохон хугацаанд тэс өөр хүн болсны зэрэгцээ өөртөө итгэх итгэл нь ч бас нэмэгджээ. Блогер бүсгүй өөрийгөө урьд нь ямар байснаа бусдаас ичилгүй хуваалцсан юм.

Анастасия Покрещук – Инстаграм идэвхтэй ашигладаг бүсгүйчүүдийн нэг

just__queen

 

Бүсгүй урьд нь өөрийнхөө гадаад төрхөөс ихэд ичдэг, өөрийгөө царай муутай гэж үздэг байжээ. Гэхдээ гоо сайхны мэс заслын ачаар өөрийгөө илүү хайрлах болсон юм

just__queen

The Daily Star-ийн мэдээнээс харахад, Анастасия урьд нь өөрөөсөө их ичдэг нэгэн байжээ: гадаад үзэмж, дуу хоолойноосоо. Өөрийгөө хайрлаж эхлэхэд нь гадаад үзэмжийг нь өөрчилж өгсөн гоо сайхны мэс засал тус болсон гэнэ.

 

Бүсгүй өнөөдөр 250 мянган дагагчаараа гайхагдаж байгаа бөгөөд тэдэнтэйгээ гэрэл зургаа байнга хуваалцдаг ажээ

just__queen

The Mirror хэвлэлийн мэдээлснээр, бүсгүй өөрийгөө хамгийн том шанаатай гэж үздэг байна. Энэ хэргэм үнэхээр ч Анастасияд тохирох бололтой.

 

Дагагчид нь Анастасияг гоо сайхны мэс засал хийлгэхээсээ өмнөх үеийн гэрэл зургаа хуваалцаач гэж хүсжээ

just__queen

 

18 настай үеийн гэрэл зураг

just__queen

 

Анастасия 31 нас хүрлээ

just__queen

 

Анастасия 26 болон 32 настайдаа

just__queen

 

Анастасия дагагчдаасаа аль хувилбар нь илүү таалагдаж байгааг асууж, сэтгэгдэл үлдээхийг хүссэн байна

  • Та 26 настайдаа их царайлаг байжээ
  • Танд таалагдахгүй ч гэлээ, 26 нас
  • Өмнөх нь тодорхой хэмжээгээр дээр байжээ
  • Би хоёр дугаарынхыг сонгож байна/32
  • Эхний гэрэл зураг дээр жирийн л нэг бүсгүй, хэдэн мянгаараа бий. Хоёр дахь нь илүү хурц, өөртөө итгэлтэй, давтагдашгүй бүсгүй болжээ. Одоогийнх нь ярих юмгүй гоё. Хамгийн гол нь өөрөө өөртөө хайртай болсон нь чухал.

Гоо сайхны мэс засал хүнийг үнэхээр өөртөө итгэлтэй болгодог нь үнэн. Энэ өөрчлөлтийг эрт хийж байх минь яав даа гэж харамссан 15 хүмүүсийг танд танилцуулъя.

111
ТэнэглэлТэнэглэл
15
ХарамсалтайХарамсалтай
13
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *