Филиппин улсын Palawan арал-тосгонд алтан өнгийн сувд тариалдаг [35 фото]

0

Филиппин улсын Palawan арал-тосгонд алтан өнгийн сувд тариалдаг [35 фото]

Филиппин улсын зүүн өмнөд хэсэгт Palawan нэртэй нэгэн арал-тосгон байдаг. Өмнөд хятадын тэнгис болон Sulu тэнгисийн дунд орших энэ арал дээр нэгэн маш сонирхолтой аж ахуй эрхлэлт явагддаг нь сувд тариалалт ажээ. Хамгийн сонирхолтой нь энд тариалдаг сувд алтан шар өнгөтэй байдаг байна. Эдийн засгийнх нь чухал ач холбогдолтой үйл ажиллагааных нь нэг сувд олборлолт байсан, цэнгэг усаар хүрээлэгдэн байх энэ арал олон жилийн турш сувдны аж ахуйн тал дээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж ирсэн бөгөөд Palawan арал дээр хэд хэдэн сувдны аж ахуй үйл ажиллагаа явуулдгаас чамин тансаг, ховор алтан сувд тариалдаг ганцхан газар байдаг нь Jewelmer нэртэй сувдны аж ахуй юм. Байгалиасаа алтан өнгөтэй, тансаг сувдыг амжилттайгаар үйлдвэрлэж байгаа цорын ганц сувд үйлдвэрлэгч болох Jewelmer үйлдвэр нь олон жилийн биотехнологийн судалгаагаар сувдны хясааны нэгэн төрөл болох алтан уруултай Pinctada maxima хэмээх хясаанд том, гялалзсан, алтан сувднуудыг ургуулах болсон байна. Энэхүү баян тансгийн илэрхийлэл болсон алтан өнгөт сувднуудыг хясааны хуягны бүрхүүл эдийн өчүүхэн хэсгийг залуу хясааны хуяг руу шилжүүлэн суулгах замаар ургуулдаг ба энэ суулгац нь сувдны хүүдий болон хэлбэржиж, улмаар энэ хүүдий дотор кальци нүүрсхүчлийн давсны тунадас үүсээд 2-5 жилийн хугацаанд жинхэнэ сувд болж боловсордог аж. “Сувд тариалах нь маш их цаг хугацаа шаарддаг ажил” хэмээн тус үйлдвэрийн дарга Jacques Branellec өгүүлснээс гадна “Цаг уурын өөрчлөлт, усны нөхцөл байдал гээд л бүгд хясаанд нөлөөлдөг. Би хэдийгээр 38 жилийн турш сувд тариалж байгаа ч гэсэн үргэлж л шинийг ямар нэгэн шинэ зүйл сурч мэдэж авч байдаг” гэсэн байна. Jewelmer үйлдвэрийн хувьд 1979 онд францын сувд тариалалтын мэргэжилтэн, филиппиний бизнес эрхлэгч хоёр хүн хамтран байгуулсан нь 30 жилийн дараа дэлхийн тэргүүлэх зэргийн сувдны үйлдвэр болтлоо хөгжсөн төдийгүй европ болон азийн уран дархчуудын гараар бүтсэн гайхалтай гоёмсог загварын сувдан эдлэлийг үйлдвэрлэх болжээ. Palawan арлын хувьд 1934 онд тус арал дээрээс Pearl of Lao Tzu нэртэй дэлхийн хамгийн том сувд олдсон бөгөөд хэмжээний хувьд диаметр нь 240 мм юм байна.

Jacques Branellec шинэ ургацын сувднуудаасаа үзүүлж байна.

Сувдны аж ахуйнууд бүхий Palawan арлын олтриг нисдэг тэрэгний цонхоор харагдаж байгаа нь

Сувдны аж ахуй

Jacques Branellec нисдэг тэргээрээ сувдныхаа аж ахуйд ирж байна.

Palawan-ы аж ахуйнуудын нэгнийх нь хясааны эгнээнүүдийн байрлалыг харуулсан самбар

Аж ахуйн лабораторийн эрхлэгч Doris Domingo гэгч биологич эмэгтэй алтан сувдыг микроскопоор шалгаж байна.

Цагаан, алтан, хар гурван төрлийн сувдны хясаа

Шилжүүлэн суулгалт хийхийн өмнө залуу хясааг шавар, шимэгчдээс цэвэрлэж байна.

Шилжүүлэн суулгалт хийгдсэн залуу хясаануудыг цаашдын өсөлт явагдах газар нь болох зэргэлдээх аж ахуй руу нисдэг тэргээр зөөнө.

Сувдны аж ахуйн нэгэнд өдөр тутмын ажлынхаа нэг хэсэг болох дээс болон хясааны хуягийг цэвэрлэх ажлыг хийж байгаа ажилчин

Энэ газарт сувдны хулгайч нар маш их байдаг тул хамгаалалт онцгой ач холбогдолтой ажээ.

Хясаануудыг гурван жилийн турш 15 метрийн гүнд байрлуулдаг бөгөөд шумбагчид долоо хоног бүр хясаануудыг эргүүлснээр сувд төгс дугуй хэлбэрийг олдог байна.

Ажилчид боловсорч гүйцсэн сувд бүхий хясааг уснаас гаргаж байна.

Сувд хураах ажлын явц

Сувдыг гаргахын өмнө хясааг сайтар угаадаг.

Филиппиний нийслэл Manila хотоос өөрийн аж ахуйн нэгэнд нисдэг тэргээрээ нисэж ирсэн Jacques Branellec сувд хураалтын явцыг ажиглаж байна.

Таван жил ургуулсан сувдыг хясааны хуягнаас маш болгоомжтой гаргах хэрэгтэй бөгөөд цөөн хэдэн японы мэргэжилтнүүд энэ ажлыг гүйцэтгэдэг байна.

Сувдыг нь авсан хясааг цэвэрлээд Manila хотын зоогийн газруудад худалддаг.

Сувд хураалтын цагаар ердөө ганцхан долоо хоногийн дотор мянга мянган сувд хураан тэдгээрийгээ төрөлжүүлж ангилснаар хамгийн дээд зэргийн сувд 500 хүртэл еврогоор үнэлэгддэг байна.

Сувдны урланд сувднуудыг ангилж, үнэлгээ тогтоож байгаа нь

Загвар зохион бүтээгч алтан сувдан эдлэлийн шинэ загвар бүтээж байна.

Алтан сувдаар бүтээсэн гоёл чимэглэлийн зүйлс

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2010/09/26 at 12:24

    ;-) ;-) ;-)

  2. jika_1990

    2010/09/26 at 12:34

    2nd wow :-( :-D ;-)

  3. Зочин

    2010/09/26 at 13:13

    goe l yum 8-)

  4. sirusIP

    2010/09/26 at 14:50

    ;-) ;-) Аймар юмаа

  5. xarx

    2010/09/26 at 19:53

    ;-) 8-)

  6. sekv

    2010/09/27 at 02:47

    [color=008000][size=xx-large]iiiyaa[/size][/color]

  7. doogii0118

    2010/09/27 at 05:45

    gogo yum bna

  8. turuu_designer

    2010/09/27 at 08:03

    ;-) ;-) ;-) ;-) ;-)

  9. gamez

    2010/09/27 at 08:33

    HOLY COW HES SUPER RICH DUDE

  10. exo

    2010/09/27 at 17:44

    Goy yumaa….. Ene hun bol ain hagartsan bayan bhoo haha :))

  11. rainlee8862

    2010/10/17 at 22:49

    nice yuma

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *