Турк орон руу аялах хүслийг өөрийн эрхгүй төрүүлэх 20 гэрэл зураг

1

Хоёр тивийн заагт орших газарзүйн өвөрмөц тогтоцтой, хоол хүнсний олон соёл, харц булаам үзэсгэлэнт байгаль, эртний түүхэн дурсгалт газрууд цогцолсон Турк орон руу аялах хүслийг тань өөрийн эрхгүй төрүүлэх 20 гэрэл зургийг уншигч танд хүргэж байна.

© depositphotos.com

 

© depositphotos.com

Турк улс бол олон соёлыг өөртөө уусгасан уран барилга, хоол хүнс, уламжлалын өлгий нутаг билээ.

© depositphotos.com

 

© depositphotos.com

Турк орон базаар хэмээн нэрлэгддэг задгай захуудаараа алдартай. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс гараар урласан хивс, керамик эдлэл, амтлагч, олон төрлийн самар, амтат чихэр зэрэг зэргийг худалдан авахаар цуглардаг.

© depositphotos.com

Газар нутгийн онцлогоос хамааран өрнө болон дорнын хоолны соёл Турк оронд ууссан байх ба олон төрлийн хүнсний ногоо, жимс өргөнөөр тархан ургадаг.

© depositphotos.com

Турк кебаб, гудамжны цагирган талхаараа тэд алдартай.

© depositphotos.com

 

© depositphotos.com

Түүнчлэн турк цай бол аялагчдын хувьд заавал амталж үзэх хэрэгтэй зүйлсийн нэгт тооцогдоно. Турк үндэстнүүд цайлахыг найрсаг байдлын илэрхийлэл хэмээн үздэг.

© depositphotos.com

Истамбул хот Таксимын талбай болон Түнел талбайгаас Истиклалын гудамж хүртэлх шугамын улаан трамбайгаараа алдартай. 1.64 км урттай уг шугам нь жуулчдын ихээр цуглах газруудын нэгт тооцогдох ба трамбай нь удаан явдалтай тул орчныг ажиглан авахад нэн тохиромжтой байна.

© depositphotos.com

Турк орон түүхэн ач холбогдолтой газар, үзэсгэлэнт сүм хийд олонтой. Тухайлбал, түүхэн нийслэл Истамбул хотод 3,000 гаруй түүхэн газрууд байх бөгөөд жуулчдын хувьд заавал үзвэл зохих олон тансаг, хараа булаам эртний байгууламжууд бий.

© depositphotos.com

 

© depositphotos.com

Сүм хийд нь архитектурын гайхамшигтай шийдэлтэй бөгөөд ислам соёлын асар их өвийг хадгалдаг. Иймээс ч бусад шашинт жуулчид ч исламын сүмээр ихээр зочилдог ажээ. Сүмээр зочилж буй эрчүүд эгэл даруу хувцаслах шаардлагатай байдаг бол эмэгтэйчүүд алчуураар толгойгоо ороосон байхыг шаарддаг аж.

© depositphotos.com

 

© depositphotos.com

 

© depositphotos.com

Зөвхөн Истамбул хот ч бус алс нутгуудаар ч жуулчдын сонирхлыг татах олон газрууд Турк оронд бий. Тухайлбал, Памуккале хэмээх харц булаам байгалийн тогтоц бүхий газарт жуулчид ихээр аялдаг. Эрдэслэг устай тус бүс нутагт давсан хөрсийг давж ус бяцхан хүрхрээ үүсгэн урсдаг аж.

© depositphotos.com

 

© depositphotos.com

Мөн байгалийн өвөрмөц тогтоц, газар доор байгуулсан бяцхан хотыг та Каппадосиагаас харах боломжтой.

© depositphotos.com

 

© depositphotos.com

Түүнчлэн Турк оронд ирсэн бол та өглөө нар мандсаны дараа агаарын бөмбөглөгт сууж газар орны гайхалтай үзэмжийг тольдох боломжийг заавал ашиглаарай. Нарны хурц туяанд газар орон үзэмж төгөлдөр харагдах нь туйлын хараа булаам билээ.

© depositphotos.com
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *