Амттай бяслагны шөл хийх энгийн бөгөөд шилдэг 6 арга

1

Энгийн зүйлээр салахын аргагүй хоол хийж болдог. Жишээ нь, бяслагны шөл. Хийхэд амархан хурдан болох энэ шөл салахын аргагүй сайхан амттай.

Бид танд амттай шөл хийх жорыг буюу гарын дор байх орц ашиглаад хийж болох 6 төрлийн шөлийг танилцуулж байна. Бидний санал болгож байгаа жороор шөлөө бэлдээд өөрийнхөө хүссэнээр цэцэгт байцаа, утсан хиам, гурил нэмэхэд шинэ хоол нээлээ л гэсэн үг.

Сармистай, шарсан талхтай Франц шөл

Амттай бяслагны шөл хийх энгийн бөгөөд шилдэг 6 аргууд 1

Орц:

  • Тахианы  мах – 400 г
  • Зөөлөн хайлуулсан бяслаг – 200 г
  • Төмс – 3 ш
  • Лууван – 1 ш
  • Давс, нунтаг перец болон хүссэн амтлагч
  • Ургамлын тос – 2 х.х
  • Лаврын навч – 3 ш
  • Ногоон өнгийн хоолны амтлагч
  • Шарсан талханд – багет, сармис, оливийн тос

Хийх арга:

  1. 1,5 литр ус буцалгаж жижиг хэрчсэн тахианы махаа хийнэ.
  2. Шөл буцалж эхлэхээр давс нэмж бага зэрэг перец, лаврын навч навчаа хийнэ. Үүнээс хойш 20 минут буцалгана.
  3. Арилгаж дөрвөлжин хэрчсэн төмсөө хийж шөлнөөс махаа авна. Төмсөө хийж 5-7 минут чанана.
  4. Луувангаа үрүүлээр үрж халаасан ургамлын тосонд багахан шарна. Бага зэргийн давс, перецээр амтлаарай. Шарсан луувангаа болж буй шөлөндөө хийж 5-7 минут чанана.
  5. Хайлсан бяслагаа шөлөндөө нэмж сайтар хутгах бөгөөд галаа унтраана.
  6. Багет талхыг урт нарийхан хэрчиж хоёр талаар нь оливийн тос түрхээрэй. Тостой талхандаа арилгасан сармис үрж халаасан шарах шүүгээнд хийж шаргал өнгөтэй болтол нь шараарай. Шөлөө талхтайгаа иднэ.

Брокколи болон шампиньон мөөгтэй бяслагны шөл

Амттай бяслагны шөл хийх энгийн бөгөөд шилдэг 6 аргууд 2

Орц:

  • Шампиньон мөөг – 5-7 ш
  • Бяслаг
  • Брокколи -200 г
  • Төмс – 1-2 ш
  • Лууван – 1 ш
  • Давс, ургамлын тос

Хийх арга:

  1. Мөөгөө хэрчиж халаасан тосондоо 5-10 минут шарна. Луувангаа үрүүлээр үрж жижиглэж мөн шарна.
  2. Боркколиг навчны дагуу хувааж жижиглэнэ. Шинэ ургацын эсвэл хөлдөөсөн брокколи ч болно.
  3. Төмсөө жижиглэн хэрчээрэй.
  4. Буцалж буй усанд бүх орцыг хийж давсалж 10 минут орчим чанана.
  5. Энэ үеэр том үрүүлээр бяслагаа үрж шөлөндөө хийнэ.
  6. Бяслагаа хийж 5 минут орчим буцалгана. Хатаасан яншуй хийж зөөлөн галаар хэдхэн минут чанана. Шөлийг шарсан талхтай цуг идээрэй.

Сам хорхойтой шөл

Амттай бяслагны шөл хийх энгийн бөгөөд шилдэг 6 аргууд 3

Орц:

  • Цөцгийн тос – 2 х.х
  • Хатуу бяслаг – 150 г
  • Сармис – 2 хумс
  • Сонгино – 1 ш
  • Сам хорхой- 400  г
  • Будаа – 2 х.х.
  • Давс, перец, лаврын навч
  • 1 улаан лоол эсвэл ½ ц.х. улаан лоолийн паста

Хийх арга:

  1. Будаагаа урьдчилан дэвтээсэн байх бөгөөд будаагаа чанахдаа литр хүйтэн ус хийж чанаарай.
  2. Халаасан хайруулын тавганд тос хийж нарийн хэрчсэн сонгиноо шарах бөгөөд дээрээс нь улаан лооль эсвэл улаан лоолийн пастагаа хийж шарна.
  3. Будаа болж байх хооронд сам хорхойг цэвэрлэн буцалж буй будаан дээрээ хийнэ. Сам хорхой хурдан болдог тул будаа болохоос 5 минутын өмнө хийхийг анхаарна уу.
  4. Дээрээс нь давс, перецээ хийж амтална. Мөн шарсан сонгино, улаан лооль, сармис болон лаврын навч хийнэ.
  5. Үрүүлээр үрсэн бяслагийг гал унтраасны дараа л хийх бөгөөд бяслаг бүрэн хайлж дуусахаар шөлөө аягална.

Хуш модны самар болон яргай загастай шөл

Амттай бяслагны шөл хийх энгийн бөгөөд шилдэг 6 аргууд 4

Орц:

  • Загасны мах – 200-300 г
  • Сонгино -1 ш
  • Лууван – 1 ш
  • Яншуй – 1 багц
  • Төмс – 3 ш
  • Хуш модны самар – 3 х.х
  • Хайлуулсан бяслаг – 4 ш
  • Хар перец, давс
  • Ус – 1 л
  • Оливийн тос – 2 х.х

Хийх арга:

  1. Халаасан оливийн тосонд сонгино, үрүүлээр үрсэн луувангаа шарна. Эдгээр ногоон дээрээ шарсан самраа хийж сайтар хутгаарай.
  2. Өөр саванд ус буцалгаж дээрээс нь бяслагаа хийж модон холигчоор сайтар хутгана.
  3. Үүн дээрээ дөрвөлжин хэрчсэн төмсөө болтол нь чанана.
  4. Төмс болонгуут шарсан ногоо, загасны махаа хийж амтална. Ойролцоогоор 5 минут орчим чанаж, жижиглэсэн яншуйгаа хийж шөлөө амталж галаа унтраана.
  5. 5 минут орчим байлгаж байгаад таваглаарай.

Утлагатай махтай бяслагны шөл

Амттай бяслагны шөл хийх энгийн бөгөөд шилдэг 6 аргууд 5

Орц:

  • Гахайн утлагатай хавирганы мах – 500 г
  • Хайлуулсан зөөлөн бяслаг – 160 г
  • 33%-ийн тослогтой цөцгий – 200 г
  • Сонгино – 1 ш
  • Цоохор майлзийн навч – 150 г
  • Төмс – 1-2 ш
  • Улаан лоолийн паста – 2 х.х
  • Ус – 800 мл
  • Хэрчим гахайн утсан мах  – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Гахайн хавиргыг тус тусад нь салгаж ус хийж зөөлөн галаар  30-40 минут орчим буцалгана. Өтгөн шөл гарах бөгөөд хавиргаа авч яснаас нь салгана.
  2. Сонгино, цоохор майлзаа жижиглэн, төмсөө дөрвөлжин хэрчинэ. Халаасан тосонд сонгино, цоохор майлзаа шарж дээрээс нь төмсөө багахан шарна. Шарсан ногоон дээрээ улаан лоолийн пастаг нэмж гал дээрээ 2 минут орчим байлгаарай.
  3. Шарсан ногоон дээрээ шөлөө нэмж ногоо зөөлөртөл багахан галаар буцалгана. Шөлөө гаргахын өмнөхөн бяслаг болон бусад ногоон амтлагчуудаа нэмээрэй.
  4. Гахайн утсан махаа нарийн хэрчиж тосгүй халаасан хайруулын тавганд шаржигнуур болтол нь шарна. Бэлэн болсон шөлөн дээрээ гахайн махны чипс болон үрсэн бяслагаар чимэхэд бүр амттай харагдана.

Цагаан дарс, задийн самартай бяслагны шөл

Амттай бяслагны шөл хийх энгийн бөгөөд шилдэг 6 аргууд 6

Хийхэд маш амархан бөгөөд онцгой амтаараа бусад шөлнөөс ялгарна. Согтууруулах төрлийн ундаа үлдэхгүй уурших хэдий ч цагаан дарс шөлний амтыг гойд амтлаг болгоно.

Орц:

  • Тахианы шөл – 500 мл
  • Бяслаг – 75 г
  • Цагаан хуурай дарс – 75 мл
  • Өндөгний шар – 2 ш
  • Гурил – 1 х.х
  • Цөцгийн тос – 30 г
  • Цөцгий – 2 х.х
  • Сармисны тос – 1 х.х эсвэл сармис 2 хумс
  • Задийн самар (нунтаг) – хутганы үзүүрт
  • Яншуй, давс, перец
  • Шарах талх
  • Оливийн тос

Хийх арга:

  1. Багет эсвэл шарах талхаа зүсэж оливийн тосондоо дүрж сармис үрнэ (эсвэл сармисны тосонд хоёр талаар нь дүрээрэй), талхаа халаасан шарах шүүгээнд хийж 5-10 мин шарна.
  2. Хайруулын тавганд цөцгийн тосоо хийж халаан гурил хийж багахан шарна.
  3. Шарсан гурилаа тахианы шөлтэй холино, гэхдээ бөөгнөрүүлэхгүйн тулд хутгагчаар хутгаарай.
  4. Цагаан дарсаа хийж шөлөө 5 минут орчим буцалгаж галаас аваарай.
  5. Шөлөндөө үрсэн бяслагаа хийж сайтар хутган хайлуулна.
  6. Цөцгийн тосоо өндөгний шартайгаа холин бяслагныхаа дараа шөлөндөө хийнэ. Задийн самар, давс, перец зэргээ хийж амтална.
  7. Шөлөө аягалахдаа шарсан талхаа шөлөндөө хийж эсвэл хажууд нь тавьж болно.

 

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *