
Аливаа гайхмаар ид шидийн туршилтыг шинжлэх ухааны үүднээс бид тайлбарлаж чадна, харин хүүхдүүдийн хувьд гайхсаар, биширсээр л байна. Томчууд бид ч мөн адил хүүхдүүдтэйгээ цуг баясах нь бий.
Бид хүүхдүүдийн гайхашралыг төрүүлэх дараах сонирхолтой туршилтуудыг танд санал болгож байна.
Шилэн доторх өндөг
Ашиглах зүйл: өндөг, өндөгнөөс жижиг амтай шилэн сав, нарийн хайчилсан цаасны хэлтэрхий болон дусал ургамлын тос
Туршилт: Өндгийг нарийн амтай шилэнд хийж болох уу, гэхдээ өндөг, шилийг хагалахгүйгээр шүү? Болно, хэрвээ чанасан өндөг бол. Бид маш энгийнээр хийх болно. Эхлээд өндгөө чанаад хальсыг нь цэвэрлэнэ. Шилний амыг тосолно. Нарийхан цаасаа шатааж шил рүү хийнгүүтээ өндгөө шилний амсар дээр тавиарай. Цаас шатаж дуусахад өндгийг сорж авна.
Тайлбар: Цаас шатаж дуусахад шилэн дэх даралт багасаж гаднах агаарын даралт өндгийг дарж байгаа юм. Тийм учраас өндөг нарийхан хоолойгоор гулсан орж байгаа хэрэг.
Кола болон Ментосоор хийсэн оргилуур
Ашиглах зүйл: 2 литрийн Diet Coca Cola, Mentos-ийн 5-6 ширхэг үрэл
Туршилт: Гэрээ дүүрэн колагаар будахгүйн тулд энэ туршилтыг гудамжинд хийсэн нь дээр. Mentos-ийн үрэл хийнгүүт л үйлчилж эхлэх тул үрлүүдийг зэрэг хийх хэрэгтэй. Цаас хуйлж хийхэд амархан гулсаж орно эсвэл нэг нэгээр нь утсанд уяж хийхэд төвөггүй ар араасаа шууд орно. Бас нэгэн чухал зүйл – үрлийг хийнгүүтээ хажуу тийш сурамгай гэгч холдоорой, тэгэхгүй бол та өөрөө амттан болж орхино.
Тайлбар: Үрэлний гаднах бүрхүүл нь ундааны нүүрсхүчлийн хийг задалж өгч байна. Кола огцом хөөсөрч дээш оргилуур үүсгэжээ.
Заанд зориулсан шүдний оо
Ашиглах зүйл: хуванцар сав, поднос, хуурай исгэгч, 6%-ийн устөрөгчийн хэт ислийн уусмал, хүнсний будаг, шингэн саван эсвэл сав угаагч шингэн саван, ус
Туршилт: Хуванцар саваа поднос дээр тавина. Хагас стакан устөрөгчийн хэт ислийн уусмал хийж багахан шингэн саван хийгээд хүнсний будгаа ахиухан нэмээрэй. Өөр шилэн саванд 2 хоолны халбага бүлээн ус, 1 цайны халбага исгэгчээ хийж сайтар хутгаад хуванцар савандаа хийгээрэй. Исгэгчтэй уусмалыг хийнгүүт шүдний оог санагдуулам маш их хөөс шууд гарч ирэх болно.
Тайлбар: Устөрөгчийн хэт ислийн уусмал нь ус болон хүчилтөрөгчтэй нийлж урвал явагдах бөгөөд исгэгч хийхэд урвалыг түргэсгэсэн хэрэг. Саван ч гэсэн өөрийн үүрэгтэй, тэрээр хөөсөрч байгаа юм. Сануулж хэлэхэд, хуванцар сав болон “шүдний оо” хална шүү – урвалын явцад халж байгаа нь тэр.
Хөөсөн будаг
Ашиглах зүйл: гурил, нарийн ширхэгтэй давс, ус, хүнсний будаг эсвэл гуашь, хөвөнтэй савх эсвэл бүдүүн бийр, зураг зурах зузаан цаас.
Туршилт: Нэг өнгийн будаг гаргаж авахын тулд аяганд 1 хоолны халбага гурил, 1 хоолны халбага давс, 3 хоолны халбага ус, будаг хийж хутгана. Энэ мэт бусад өнгийг гаргана. Зузаан цаас эсвэл картонон цаасан дээр хөвөнтэй савх эсвэл бүдүүн бийрээр зургаа зурсан нь дээр. Өнгө болгонд нэг савх эсвэл бийр байх хэрэгтэй. Зураг бэлэн болонгуут нь богино долгионы зууханд хийж 600 Вт хүчтэйд 4-5 минут болгоорой. Энэ хугацаанд будаг хатаж биежнэ.
Тайлбар: Бидний будаг бол жирийн гурилан зуурмаг, гэхдээ өнгөтэй. Тийм учраас өсөж бэлэн болжээ.
Мөсөн будаг: мөсийг дотроос нь будья
Ашиглах зүйл: мөс хийх хэв (ямар ч хэлбэртэй хэв байж болно), поднос, давс, хүнсний будаг эсвэл будаг, дусаагуур эсвэл цайны халбага
Туршилт: жижиг, том хэвэнд урьд шөнө нь мөсөө хөлдөөж бэлдэнэ. Маргааш өдөр нь хэд хэдэн саванд давсны уусмал бэлдэж дээрээс нь будгаа нэмээрэй. Хөлдсөн мөсөн хэвээ поднос дээр тавьж дээрээс нь давсны будагтай уусмалаа дусаагуур эсвэл цайны халбагаар хийгээрэй. Давс мөсийг хайлуулж мөсөнд нарийн зам гарган дотогш орох болно. Ингээд мөсөн доторх гайхамшигт хээ угалзыг зурлаа.
Тайлбар: Давсны натри мөсөнд ороход дулаан ялгарч мөс хайлж байгаа. Тийм учраас цас ороход зам дээр давс цацдаг ажээ.
Гэрийн бороо
Ашиглах зүйл: Том нэвт харагдах сав, ус, сахлын хөөс, дусаагуур эсвэл цайны халбага, хүнсний будаг. Хүнсний будагны оронд гуашь, усан будгийг усанд уусган хэрэглэж болно.
Туршилт: Савандаа ус хийж сахлын хөөсөө дээрээс нь цацаарай. Дараа нь дусаагуураар эсвэл цайны халбагаар будгаа хэд хэдэн газар дусаахад бөөн үүлнээс удалгүй бороо орж эхэлнэ.
Тайлбар: Будаг хөөсөөр нэвтэрч усанд доош унах болно, яагаад гэвэл уснаас жингээрээ хүнд юм. Энэ туршилтаар бороо гэж юу болохыг үзүүлж тайлбарлах боломжтой.
Крахмалан бүжиглэж буй өтнүүд
Ашиглах зүйл: эрдэнэ шишийн крахмал, ус, төмөр поднос, сабвуфр эсвэл өсгөгч, гуашь эсвэл хүнсний будаг
Туршилт: 2 стакан крахмалыг 1 стаканд усаар зуурна. Бэлэн болсон уусмалаа төмөр поднос дээр асгаж хэдэн дусал өнгө өнгийн будаг дусаагаарай. Будагтай подносоо сабвуфер эсвэл өсгөгч дээрээ тавиад хэмнэлтэй дуу тоглуулж подносоо багахан дарж өгнө. Одоо өнгө өнгийн өтнүүд хэрхэн бүжиглэж байгааг хараарай.
Тайлбар: Крахмалтай ус – бусад шингэнээс шал өөр шингэн. Хэрвээ энэ уусмалд хүчээр нөлөөлөх бол таны нөлөөнд орно, базах, дарахад хатуурч биежих тул та дээгүүр нь гүйж ч болно. Хөгжим – хэмнэлийн хүчинд уусмал хөдөлж хатуурч үлдэнэ.
Асаасан чүдэнз
Ашиглах зүйл: чүдэнз, гар чийдэн
Туршилт: Чүдэнзээ асаагаад хананаас 10-15 см зайд барина. Чүдэнз дээр гар чийдэнгээ асааж барихад ханан дээр таны гар, асаагүй чүдэнз хоёр харагдах болно.
Тайлбар: Гар чийдэнгийн гэрэлд лааны гэрлийн тусгал үл мэдэгдэнэ.








Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Дөлгөөн Д.
2015/10/31 at 17:57
Huuhed baitugai haha
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ijilee Hurelbaatar
2015/10/31 at 21:42
Bodigerel Baterdene
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Ариука Ц.
2015/11/01 at 07:46
Бизит Хонгор
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Tserenkhuu Munkhjargal
2015/11/01 at 08:36
Khulegen Baina
Orj
2015/11/01 at 10:20
Сэтгэгдэл Баярлала
Зочин
2015/11/01 at 13:11
Сэтгэгдэл *ххо юун хурган туршилт вэ ??
Hongorzul ag
2015/11/03 at 15:43
kolo ayultaiii kk gehdee goy turshilt bn
Zulaa
2015/11/03 at 15:45
kolo ayultaiii kk gehdee goy turshilt bn
Зочин
2015/11/05 at 14:42
Xxa
ЗочинSelenge Ariuntuya
2015/11/07 at 13:09
Сэтгэгдэл *Saihan saihan sanaa ogsond bayrlalaa oshoo goe engiin sanaa awahuits goe goe turshiltuud tawiarai bayrlalaa
Bayarmaa
2016/04/25 at 14:09
Үнэхээр таалдагдлаа Хүүхдүүдээ туршилтыг хийж үзүүлнэ.
зочин
2016/06/01 at 00:29
шүдэнз гэж бичдэг юм
bol
2016/08/01 at 18:59
goy yyumaaa