Британий ханхүү Харри Өмнөд туйлд хүрчээ

0

Британий ханхүү Харри Өмнөд туйлд хүрчээДээдсийн ертөнцөд баймгүй дэггүй араншингаараа алдартай Британий ханхүү Харри /Harry/ Өмнөд туйлд очжээ. Их Британий хатан хааны ач хүү өнгөрөгч 11-р сарын 17-нд Лондонгоос эхэлсэн Антарктикын аялалд нэгдсэнээр тэнд очсон байна. Аялалын багийнхан ойролцоогоор 350 км замыг туулсан ба -40 хэмийн хүйтэнд, заримдаа 80 км/цаг хүртэл шуурах хүчтэй хүйтэн салхинд явж байж Өмнөд туйлд хүрчээ. Багийн гишүүн бүр 70 кг жинтэй чарга явсан гурван долоо хоногийн хугацаатай энэхүү аялал 12-р сарын 13-нд дуусгавар болсон байна. Уг аялалыг зохион байгуулагч нь Виржин Моней /Virgin Money/ банк бөгөөд Шархдагсадтай хамт /Walking With The Wounded/ гэж нэрлэгдсэн энэхүү буяны үйл ажиллагаанаас олсон мөнгийг аймшигтай байдлаар шархадсан цэргийн албан хаагчдад шинэ амьдралаа бүтээн босгоход нь туслахад зарцуулах аж.

Антарктик, 11-р сарын 23.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *