Орчин цагт яагаад боловсрол үнэгүйдэж байгааг илтгэх 4 шалтгаан. Ийм учраас л мянга мянган диплом өвөртөлсөн ажилгүйчүүд бий болсоор байна!

4
0
11,033

Статистик тоо баримтаас харахад, оюутнуудын ойролцоогоор 60% нь сургуулиа төгсөж, бакалаврын зэрэг хүртдэг байна. Энэ нь үлдсэн 40% нь бүрхэг ирээдүйтэй нүүр тулгардаг гэсэн үг биш. Өнөөдрийн хурдацтай хөгжиж буй дэлхий ертөнцөд өндөр болосрол танд амжилтыг авчирна гэсэн баталгаа байхгүй. Сүүлд л гэхэд, бид дэлхий ертөнцийг байлдан дагуулахын тулд зарим нь коллежид суралцаж байх хооронд, цагийг хий дэмий үрэх хэрэггүй болохыг харуулсан, бие дааж суралцсан бизнес эрхлэгчдийн түүхүүдийг олон сонссон.

Бид орчин үеийн дэлхий нийтийн жишгийг дагах хэрэгтэй ба одоо цагт яагаад боловсрол үнэгүйдэлд орж байгаа учир шалтгааныг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

1. Өндөр үнэтэй төлбөр

Боловсролыг асар их мөнгөөр эзэмшдэг бөгөөд эцэст нь төгсөгчид өр, зээлээ дарахын тулд өндөр цалин амлах ажлыг эрж хайх хэрэгтэй болдог. Гэхдээ өөр бас асуудал бий – олон компаниуд зөвхөн ажлын туршлагатай хүмүүсийг ажилд авдаг. Тийм учраас олон хүн ахлах сургуулиа төгссөний дараа шууд ажлын талбарт хөл тавьдаг – тэд 4-5 жилийг зарцуулж, чадварлаг мэргэжилтнүүд болдог ба ингэж байж зохих хэмжээний цалин хөлс өгч чадах ажлын байртай болдог байна.

businessinsiderintelligence / Instagram

 

2. Олон тооны шинийг санаачлагчид хэзээ ч дипломтой болж байгаагүй

Oprah телевизийн карьераа 9 настай байхдаа эхэлж байсан бол Mark Zuckerberg 2-р курсээсээ Харвардын их сургуулийг орхиж, “Фэйсбүүк” төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхлэж байв. Боловсрол сайн дагагчийг бүтээдэг – та өгөгдсөн мэдээллийг хүлээж авна, ямар нэгэн асуулт тавилгүйгээр. Стандартад нийцсэн мэдлэгийн дагуу та ердийн сорил болон шалгалтуудыг өгч байхад, бусад нь уян хатан сэтгэж, ажил хийхээс гадна шинэ санаа олж, амжилтад хүрдэг.

© AFP/EAST NEWS © AP/Associated Press/East News

 

3. Шинэ мэргэжлүүд өдөр бүр гарч ирж байна

20 жилийн өмнө робот техникч, хайлтын системийн инженерчлэл болон хоолны мэргэжилтэн гэсэн мэргэжил байгаагүй. Зарим салбар хурдацтай хөгжиж байгаа учир та үүнийг сургуульд байх үедээ сурч, мэдэх боломжгүй. Үүний нэг жишээ бол онлайн бизнес эрхлэгчид юм. Өндөр боловсрол бол нарийн төвөгтэй сургалтын бааз. Учир нь дэлхийн хурдацтай хөгжлийг гүйцэх ямар ч боломжгүй. Мөн дараагийн 20 жил ажлын талбарт ямар өөрчлөлтүүд гарахыг ч таашгүй – нэргүй ажлууд хүртэл гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу
© AFP/EAST NEWS

 

4. Онлайн сургалт хүчтэй

Их сургуулиуд ерөнхий боловсрол эзэмшүүлдэг бөгөөд таны үзэх хичээлүүд зөвхөн мэргэжилтэй чинь уялддаг. Өнөөдөр маш олон тооны онлайн платформууд байгаа ба эдгээр нь таныг тодорхой чадваруудыг эзэмшихэд тусална. Яагаад гэвэл зарим чадваруудыг эзэмшихийн тулд заавал их сургуульд 4-5 жилийг суралцаж өнгөрүүлэх шаардлагагүй юм.

© Polaris/East News © Polaris/East News

Жишээ нь олон тооны амжилттай программистууд бие дааж суралцсан байдаг – Bill Gates болон Julian Assange гэх мэт – тэд програмын хэлийг сурах бичиг эсвэл онлайн хичээлээс сурч, олж авсан мэдлэгээ тэр дор нь хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь их сургуульд 4-5 жил сурч, тохирох програмыг хайж, эрэл хайгуул хийхээс хамаагүй илүү үр дүнтэй.

cuterland / Instagram

Та их сургуульд сурсан уу? Та өндөр боловсрол эзэмшээгүй ч, амжилттай яваа хүмүүсийн түүхийг мэдэх үү? Бид та бүхний хариултыг сонсохдоо таатай байх болно.

14
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

4 Сэтгэгдэл

  1. Oyunbileg Oyunbileg

    Oyunbileg Oyunbileg

    2019/10/11 at 20:18

    Би типлоигүй төгсөнө !

  2. Oyunbileg Oyunbileg

    Oyunbileg Oyunbileg

    2019/10/11 at 20:18

    Типломгүй

  3. tsee

    2019/10/11 at 23:17

    ene odoo mongoliin niigimd ymar bh bol mnai niigmiin togtoltsoonoos bolj ooroo bn

  4. B

    2019/10/14 at 14:57

    Bolovsroloo ashiglaad mongo oloh deer muu bolool ter

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.