1 сарын дотор амьдралаа хэрхэн өөрчлөх вэ?

19

Дараах төлөвлөгөөг биелүүлж чадвал нэг сарын дараа та өөрийгөө танихгүй болтол өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Бүх зүйлийг 4 хэсэгт хуваая: нэг, нэг долоо хоногоор. Нийт хугацаа – 1 сар. Нэг сар бие даан ажиллаад амьдралаа сайн тал руу нь өөрчилж чадна.

Долоо хоног болгон төлөвлөгөөтэй – өөрийнхөө амьдралын хэв маягт хэвшүүлэх 3 даалгавар. Энэ дүрмийг сарын турш дагаж мөрдөнө. Харин дараа нь яах вэ гэж үү? Таны л шийдэх хэрэг.

 

1 дэх долоо хоног: Бие эрхтэн, сэтгэл санаагаа цэвэрлэх

1. Ойролцоогоор өглөөний 6 цагт босно. Урьд өмнө хэзээ ч гаргаж чадаж байгаагүй цагийг өөртөө гаргах боломжтой. Гэрийнхэн чинь унтаж байх хооронд өөрийн хүссэн зүйлээ хийж болно. Өнөөдрийг эрч хүчтэй өнгөрөөхөд биеэ бэлдэх сайхан боломж. Өлөө босохоос залхуураад байгаа нь таны ядарсны шинж тэмдэг биш юм шүү. Миний хувьд бол өглөө босож чадахгүй байгаа нь өөрийнхөө амьдралаар амьдрах хүсэлгүй байгаагийн шинж. Орноосоо эртлэн босох гэж юундаа яарна вэ – хүйтэн өглөө, түгжирсэн зам, эцэс төгсгөлгүй ажил төрөл … “Шинэ өдөр ирлээ” гэсэн бодолтой байх уу? Өглөө цоглог босож өөрийнхөө амьдралыг өнгөтэй болгох уу эсвэл өглөө аажуухан босож амьдралаа байдгаар нь өнгөрүүлэх үү?

 

2. Хөнгөн хооллох. Цаашдын өөрчлөлтөд минь маш их эрч хүч хэрэгтэй. Согтууруулах төрлийн ундааны хорыг гадагшлуулах, хүнд хоолноос биеийг хөнгөвчлөх, амттанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт дасан зохицоход бидэнд маш их эрч хүч хэрэгтэй. Хүн болгонд хоол хүнстэй холбоотой сул тал бий, бид тэр муу зуршлаасаа хагацах цаг болсон. Таны хувьд ямар хоол хүнс эрүүл санагдаж байна тэрийг сонго. Миний хувьд цагаан хоол зохидог тул би цагаан хоолтон болсон. Миний хоолны цэсэнд: чипс, согтууруулах төрлийн ундаа, амттан, хийжүүлсэн ундаа, хагас бэлэн бүтээгдэхүүн болон түргэн хоол байдаггүй. Идэх хоолныхоо хэмжээг багасгаад, унтахаасаа өмнө идэх зүйлээс татгалзана. Бусдаар та бие организмаа сонсож хоол судлаачдын зөвлөгөөг дагана. Хамгийн гол нь өөрийнхөө биелүүлж чадахгүй хэцүү даалгавар бүү тавь. Хоол боловсруулах эрхтний ачааллыг багасгаж эрүүл, хөнгөн, шим тэжээлтэй хоол сонгоорой. Бие эрхтэн тань танд талархаж, та аз жаргалыг мэдрэх болно.

 

3. Спорт. Энэ миний хамгийн дуртай бөгөөд надад аз жаргал бэлэглэдэг хэсэг. Дахин давтаж хэлэхэд: эрүүл сэтгэл санаатай байхад бие эрхтний тэнцвэрт байдал чухал. Бие эрхтний тэнцвэрт байдалд хөдөлгөөн нөлөөлнө. Хөдөлгөөн бол амьдрал. Иймд, ядарч эцсэн бие эрхтнийг та өдөөж өгөх хэрэгтэй. Өдөр болгон их бага хэмжээгээр илүү хөдлөхийг хичээ: ажилдаа явахаар хувцсаа өмсөхдөө толины өмнө бүжиглэ, цахилгаан шатнаас татгалзаж шатаар яв, том заал тойрч гүй, хамаагүй ээ – хөдөлж л байвал ямар ч хөдөлгөөн болно.

 

2 дахь долоо хоног: Орон зай, ажил төрөл, орчин тойрныг цэгцлэх

1. Орон зайгаа цэвэрлэх. Бүгдийг хаяцгаая. Булан тохой болгоныг, ширээ, шкаф гээд бүгдийг. Та бодоод үз дээ: таны гэрт байгаа ямар нэгэн зүйл зай эзлэхээс гадна таны энергиэс авч байдаг. Өчүүхэн зүйл ч гэсэн адилхан шүү. Энэ үндэслэлээр би хэрэгтэй, хэрэггүй баахан зүйл хог дээр гаргаж хаясан. Үнэхээр шаардлагатай бөгөөд хэрэглэх зүйлүүдээ л авч үлдсэн, мөн миний сэтгэлийг сэргээдэг, надад үнэхээр дурсамжтай зүйлээ авч үлдсэн дээ. Гэхдээ нэг сануулах зүйл бий: жишээ нь 2008 оны 2-р сарын 14-нд таны хайртын бэлэглэсэн бамбарууш одоо болтол хадгалагдаж байгаа бол (харин та хайрттайгаа салаад удаж байгаа) энэ “сөрөг” дурсамжаасаа салахын тулд бамбаруушийг гаргаж хаях л хэрэгтэй. Эргэлзэх зүйлгүй хая. Хаясны дараа таны сэтгэл хөнгөрөөд л ирнэ. Дээрээс нь бүх шал, тавцангийнхаа шороог сайтар зүлгэ.

 

2. Ажил төрөл, үүрэг хариуцлагын цэвэрлэгээ. Хэдэн жил англи хэл сурах гэж зовж байгаагаа та бодоод үз дээ. Эсвэл хөдөө байгаа нагац ах дээрээ очоод ирье гэж хэдэн жил бодов доо. Эсвэл өөр бусдад амласан зүйлийн жагсаалт дуусахгүй үргэлжилсээр л байна уу? Энэ асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. Шийдэх хоёр арга зам байна: (1) хийх, (2) бүгдээс татгалзаад хийхгүйгээр шийдэх. Хэрвээ нагац ах дээр очихоос татгалзаж чадахгүй бол маргааш яваад ир. Өөртөө ачаа үүрүүлж байхаар тэр дор нь хийж бай.

 

3. Орчин тойрны цэвэрлэгээ. Таныг хойш татах эсвэл бухимдуулах аливаа харилцааг таслан зогсоо. Бүх зүйлд сэтгэл дундуур байдаг, юмыг байнга шүүмжилж байдаг хүмүүстэй харилцаагаа тасал. Нийтийн гэх зүйлгүй болсон тэр хүмүүстэй, шинэ зүйлд зааж сургахгүй хүмүүсээс зайгаа ав. Харилцаагаа тасалж сур, үгүй гэж хэлж сур. Хэрвээ таны эрх чөлөө үүнийг шаардаж байвал өөрийгөө хүмүүжилгүй, ухамсаргүй, галзуу мэт байлгаж сур. Гэхдээ эцэг эх энэ тохиолдолд хамаарахгүйг анхаарна уу. Эцэг эхтэйгээ бол харилцаа хэцүү байсан ч гэсэн харилцаагаа сайжруулахын төлөө л зүтгэх хэрэгтэй.

 

3 дахь долоо хоног: Төлөвлөгөө, зорилго болон мөрөөдөл

1. Төлөвлөгөө бичээд биелүүлж бай. Өнгөрсөн долоо хоногт бидний хийж дуусгаагүй ажил бий. Ямар санагдаж байна даа? Та эрч хүчээ мэдэрч байна уу, дуусгаагүй ажилдаа ханцуй шамлан ороход бэлэн байгаа биз? Эсвэл үгүй юу, хийхээр төлөвлөсөн ажлаасаа хэд хэдийг шууд хасах уу? Хийгээд дарсан нь дээр биз дээ? Ямартай ч миний хувьд би эрч хүчтэйгээр хийж дуусгах хүсэл төрж байсан юм. Мөн урьд өмнө хийж амжаагүй зүйлүүдээ нэмж бичих хүсэл байсныг нуух юун. Зөвхөн ажлаа төлөвлөхгүй, мөнгө, амралт, өөртөө гаргах цаг болгоныг төлөвлөх ёстой. Өөрийнхөө хийх хүсэл төрөх тийм төлөвлөгөө гарган зүтгээрэй.

 

2. Байж болохгүй зүйлийн жагсаалт. Миний хамгийн дуртай хэсэг гэж хэлж болно. Энэ дасгал миний хувьд улам л аймшгийн болоод байгаа гэх үү дээ. Гол утга агуулга нь: өөрийнхөө хэзээ ч биелүүлж чадахгүй гэж бодсон мөрөөдлөө бич. Дэлхийг эзлэх, Эверестийн оргилд гарах (магадгүй таны нас 70 хол гарсан ч бай). Цаг байна, мөнгө, шаардлагатай холбоо сүлбээ байна, авьяас байна. Өөр танд юу хэрэгтэй юм? Үнэндээ миний анхны мөрөөдөл биелэшгүй гэж бодож байсан юм, 2014 онд бичиж байж билээ. Харин өнөөдөр би тэр мөрөөдлөө биелүүлчихээд сууж байна. Өнөөдрийн нүдээр харахад миний тэр үед “байж боломгүй зүйл” маань ямар инээдтэй өчүүхэн зүйл байгаа вэ гэж өөрийгөө шоолж сууна.

 

3. Өдөр болгоныг төлөвлөнө. Орой нь суугаад маргаашийн өдрийг төлөвлөнө. Товч тодорхой төлөвлөгөө ямартай ч байх ёстой. Орой боллоо, төлөвлөгөөгөө гаргалаа. Маргааш өглөө бүх зүйл төлөвлөгөөний дагуу явахгүй байсан ч хамаагүй, таны ажлын эрч хүч нэг дахин нэмэгдсэн байхад л хамаг учир оршино. Шалгарсан арга шүү. Бас дэлхийн ерөнхий урсгалыг харж өөрийгөө аль чиглэлд явж байгаагаа тодорхойлж байх хэрэгтэй. Хаашаа вэ? Та ер нь ямар нэгэн чиглэлд хөдөлж байна уу? Яагаад?

 

4 дэх долоо хоног: Хил хязгаараа өргөжүүл

1. Өөрөөр амьдрахыг оролд. Жижиг ч хамаагүй зүйлийг өөрчлөхийг хичээ. Ажил руугаа шинэ замаар яв. Өөр кафегаар үйлчлүүл эсвэл үнэтэй дэлгүүр орж үз. Спортын шинэ төрлөөр хичээллэ. Урьд өмнө хийж үзээгүй ямар ч ажил байж болно. Нэг л ажлыг өдөр болгон хийдэг өөрөөсөө энэ ажлыг би өөрөөр хийж болохгүй гэж үү асуугаад үз. Өөртөө шинийг нээхийг байнга оролдож бай, өөрийгөө ужиграхаас сэргийл.

 

2. Ая тухын бүсээс гарч үз. Хэрвээ та дээрх зүйлүүдийг бүгдийг хийгээд явсан бол ямар нэгэн хэмжээгээр өөрийгөө чангалжээ гэж үзнэ. Гэхдээ бид ингээд зогсохгүй цааш явах зам бий. Өндрөөс айдаг уу? Явж шүхрээр үсрэе. Даргаасаа айдаг уу – шинэ санаагаа айж ичилгүй танилцуулъя. Танихгүй хүмүүсийн дунд байхаасаа ичдэг уу – үдэшлэгт явцгаая, гэхдээ ганцаараа явна шүү.

 

3. Амралт. Та юу гэж бодоов – зогсоо зайгүй л хөдөлмөрлөөд зүтгээд байна гэж бодсон уу? Гэрээсээ гарч, интернэт, утаснаасаа холдож тэгээд ганцаараа зугаалж амар. Өөрөө өөртэйгөө ярь. Юу болж өнгөрсөн, ямар өөрчлөлт гарснаа асуу? Цаашид яаж амьдрахаа урьдчилан хар.

 

Туулах замын дунд таны төсөөлж байснаас ч их өөрчлөлт танд гарах болно. Өдөр тутмынхаа амьдралд та эдгээр зүйлийг дагаж мөрдсөнөөр та өөрийнхөө амьдралыг өөрчилж, өөрийгөө ихийг бүтээж чадах нэгэн гэдгийг ойлгох болно.

335
ГоёГоё
82
БахархмаарБахархмаар
59
ХөөрхөнХөөрхөн
43
ГайхмаарГайхмаар
19
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

46 Сэтгэгдэл

  1. Nasanjargal Bazarsvren

    Nasanjargal Bazarsvren

    2016/10/23 at 17:14

    ss

  2. Зочин

    2016/10/23 at 18:11

    Taalagdlaa uuruuguu uurchilmuur j sanagdah shig.

  3. Зочин

    2016/10/23 at 18:30

    Bayrlalaa.saihan zuulguu bna.margaashnaas ehleheer shiidle

  4. Зол Зол

    Зол Зол

    2016/10/23 at 18:42

    Ss pls

  5. Өлзийбаяр Б.

    Өлзийбаяр Б.

    2016/10/23 at 18:55

    Ss

  6. Түвшинжаргал Д

    Түвшинжаргал Д'

    2016/10/23 at 19:35

    .

  7. Зочин

    2016/10/23 at 19:40

    big like

  8. Uka Uka

    Uka Uka

    2016/10/23 at 19:57

    .

  9. hishigsvren

    2016/10/23 at 20:05

    Taalagdlaa heregjvvlnee

  10. smile

    2016/10/23 at 20:39

    bayrlalaa yg odoo tolowlogoo bichij suuna

  11. Lida Sergei

    Lida Sergei

    2016/10/23 at 21:16

    yu we

  12. Lida Sergei

    Lida Sergei

    2016/10/23 at 21:25

    snu yg yu yum bol

  13. Luffy Luffy

    Luffy Luffy

    2016/10/23 at 22:56

    .

  14. Зочин

    2016/10/23 at 23:13

  15. urnaa

    2016/10/24 at 01:41

    Mas ih taalagdlaa zuwulguu ogsond bayarlaa

  16. hfh

    2016/10/24 at 04:47

    hshs

  17. ariynjargal

    2016/10/24 at 12:01

    masn ix taalagdlaa

  18. [email protected]

    2016/10/24 at 12:23

    Yag bilhvv

  19. Buyanaa Buyanaa

    Buyanaa Buyanaa

    2016/10/24 at 13:09

    .

  20. Зочин

    2016/10/24 at 13:36

    mash zov

  21. Bilgvvn

    2016/10/24 at 13:59

    Saihan zuwluguu bna

  22. Зочин

    2016/10/24 at 14:24

    Super

  23. zochin

    2016/10/24 at 15:04

    Bayrlalaa

  24. Crazy Girl?

    2016/10/24 at 17:35

    схн л юм гэхдээ биелvvлж чадах хvн байгаа болуу даа. ? Амьдрлийнхаа нэгиин хэвиин буруу зvйлыг засах хргтэй юм бна .

  25. Оюука

    2016/10/24 at 18:27

    Маш их таалагдлаа. Ингэж байхыг их хичээдэг. Эрч хүч авлаа. Баярлалаааааааа…

  26. namuun

    2016/10/24 at 19:33

    Ymar goe zowolgoo ve

  27. Намсра

    2016/10/25 at 00:39

    Баярлалаа яг одоо тэмдэглэл хийгэд маргааш хийх юмнуудаа бичье бас ухаарч ойлгуулах юм их байгаан байна

  28. Зочин

    2016/10/25 at 10:56

    Saihan zubulguu bna.taalagdlaa.

  29. Зочин

    2016/10/25 at 11:34

    Bayralla.oroldood vzne

  30. М.Үүрийнтуяа

    2016/10/25 at 17:56

    Амьдралд маш сургамжтай их чухал зөвлөгөө байна.
    Амьдралдаа мөрдөж эхэлнэ ???????

  31. Зочин

    2016/10/25 at 20:13

    Talagdlaa goy sanagdaj bna

  32. Tergvvlegsh

    2016/10/26 at 16:41

    Ih taalagdlaa :))

  33. Tergvvlegch

    2016/10/26 at 16:43

    ?

  34. Erdenetuya

    2016/10/27 at 08:57

    Turshaad uzne ee zov sanaa um shig bna

  35. Enhtuvshin

    2016/11/03 at 02:33

    Ih saihan zoblogoo bna

  36. Зочин

    2016/11/04 at 15:55

    Oroldood uznee

  37. Зочин

    2016/11/04 at 16:33

    bayrlala mash ix taalagdlaa ix aytaixan yum bn shv

  38. Zochin

    2016/11/06 at 02:47

    Saixan zowolgoo bn xicheenee

  39. Зочин

    2016/11/06 at 22:24

    Uurtuu awlaa

  40. Зочин

    2016/11/08 at 19:05

    Bayrlalaa turshaad vzie

  41. Зочин

    2016/11/10 at 02:20

    Би уг нь цагаан хоол гэртээ хийж иддэг л дээ. Заримдаа бараг 1-2 сар дан цагаан хоол идсэн байсан үе байсан ч одоо хүртэл бүрэн цагаан хоолтон болж чадахгүй байна. Бараг 2 жил болжийн. Гадуур хооллох шаардлагатай бол яах аргагүй нэг пирошки ч юмуу. Хөнгөн махан хоол идчихээд байгаа. Бас заримдаа махан хоолтой хүмүүстэй хонож өнжвөл маяглахгүй хоолноос нь идэх ч юмуу энэ асуудлыг яаж шийджийн

  42. Зочин

    2016/11/11 at 01:39

    Сайхан санагдлаа!би ч бас иймэрхүү амьдардаг юм бна.бас цагаан хоолыг өөрийнхөө болон эх дэлхийнхээ амар амгалангийн төлөө!иддэг болсон.баярлалаа!хамтдаа хайр амар амгалан дүүрэн хангалуун амьдарцгаая!

  43. ДЦэгмэд

    2016/11/11 at 01:41

    Баярлалаа!бас ургамал хоолтон байж өөрийнхөө болон эх дэлхийнхээ хайр амар амгалан байлгахад туслах сэтгэл нэг байгаад баяртай бна. Хайртай шүү!сэтгэл нэг хүмүүсдээ!

  44. l batdulam

    2016/11/16 at 23:48

    Mash goe niitlel bna bayarlalaa

  45. Zochin

    2016/11/17 at 03:07

    Bayrlalaa saihan sanaanuud bna
    Heregjuuleed husel temuulleer duuren alhah tsag irsen

  46. Монгол хоолтон

    2016/12/10 at 10:19

    Монголчуудудад ид өвлийн хүйтнээр цагаан хоол идвэл тамир тэнхээнд муу даа. Цагаан ногоон хоол 100 хувь сайн гэж батлаагүй байгаа. Хүн амьдарч байгаа орчинтойгоо давхар зохицох хэрэгтэй. Миний бодлоор монгол хүн монгол хоолоо идэж сурвал биенд шим тэжээл нь илүү. Харин дасгал хөдөлгөөн бол зайлшгүй хүн бүрт хэрэгтэй. хөгширч үхдэггүй хөшиж үхдэг гэсэн үг ч байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *