Найз залуу нь шинэ утас авч өгөхгүй гэснээс болж уурлаж бухимдсан хятад бүсгүй түүнийг олны өмнө 52 удаа алгаджээ

0

Уурлаж, галзуурсан эмэгтэй хүн шиг аймшигтай зүйл байхгүй гэж News18-д бичжээ. Уг явдлыг бичлэг болгон үлдээсэн нь олны хүртээл болоод байна: хятад бүсгүй найз залуугийнхаа хацрыг 52 удаа алгаджээ.

Уг үйл явдал 5 дугаар сарын 20-нд буюу хятадын албан бус “Гэгээн Валентин”-ы өдөр болжээ. Найз залуу нь шинэ утас авч өгөхгүй гэснээс бүсгүйн уур хилэн хүрч уг хэргийг дэгдээжээ. Дажоу хотын гудамжаар явахдаа санамсаргүй байдлаар хийсэн бичлэгээс залуу байрандаа шантралгүй зогсож байгаа нь харагдана. Харин бүсгүй түүнийг загнаж, хайр найргүй хацар дундуур нь алгадах ажээ.

YouTube/Crazy World

“Дараа нь хэв журам сахиулах байгууллагын ажилтнууд ирж хосуудыг цaгдаагийн газар авч явахыг хичээсэн ч залуу найз бүсгүйтэйгээ асуудалд орно гэж эмээн цaгдаагийн хэлтэст очихоос татгалзжээ” хэмээн Asia One-д бичсэн байна.

Цaгдаа нарын хэлж байгаагаар бол залууг 52-оос багагүй удаа алгаджээ. Бүсгүй удаан хугацааны туршид хайртай залуугаа санхүүгийн хувьд дэмжиж тусалж байсан бололтой. Найз залуу нь талархал болгож гар утас авч өгөхгүй гэхээр нь хамаг уур бухимдал, гоморхлоо ийн гаргахаар шийджээ.

“Залуугийн буруу байж болох ч гэсэн хайртай бүсгүйнхээ сөрөг сэтгэл хөдлөлийг бүрэн гарахыг тэр тэвчээртэй хүлээж зогсож чадлаа” хэмээн Asia One-д бичжээ. Хосууд олны өмнө дахин ийм зүйл гаргахгүй гэж ам тангаргаа өгчээ.

Нөхрөө ч олигтой зoдож болохгүй нь, нэг өдөр л YouTube-ээр гарах нь байна шүү…

12
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2021/10/25 at 15:52

    Балай төгсгөл бичжээ. Эхнэрээ ч олигтой зодож болохгүй цагдаад баригдахнээ гээд байвал ямар байна хахаха

  2. uku bichij bga yumaa neg bodooch

    2021/10/26 at 20:03

    zgr tsohiulad bdag mongol hun oldku bho bid nar uher mongolshd xaxa ene niitlegch suuld bichij bgag ni har l da unee yumaa xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *