
Пандора гаригийн ард иргэдйн тухай блокбастер киноны үргэлжлэлийг үзэгчид бүхэл бүтэн 13 жил тэвчээртэй хүлээжээ. Хөдөлгөөн мэдрэх гайхалтай технологийн ачаар жүжигчид өөрсдийн бүтээх дүрдээ чадварлагаар хувирч чадсан юм. Харин визуал эффектийн мэргэжилтнүүд холливудын алдартнуудын гадаад төрхтэй төстэй харагдах на’ви харь гарагийн хүмүүсийг бүтээж чаджээ. Бид “Avatar: The Way of Water” кинонд тоглосон жүжигчдийн гэрэл зургийг тэдний бүтээсэн дүртэй нь харьцуулж үзэхээр шийдсэн юм.
1. Сэм Уортингтон – манай гарагийн хүн байсан хэдий ч на’ви-гийн хүн болж тэндээ Оматикай омгийн ахлагч болсон Жейк Скалли

2. Зои Салдана – Оматикай омгийн ахлагчийн гэргий Нейтири

3. Си Си Эйч Паундер – Оматикай омгийн удган, Нейтиригийн ээж

4. Сигурни Уивер – Жейк, Нейтири нарын өргөмөл охин Кири

5. Жейми Флаттерс – Жейк, Нейтири нарын том хүү Нетейам

6. Бритен Далтон – Жейк, Нейтири нарын бага хүү Ло’ак

7. Тринити Блисс – Жейк, Нейтири нарын охин Туктирей

8. Стивен Лэнг – хурандаа Майлз Куоритч

9. Жек Чемпион – Пандора дээр төрсөн газрын иргэн Майлз “Аалз” Сокорро

10. Дуэйн Эванс – Меткайн омгийн залуу анчин Бага Ротско

11. Клифф Кертис – Меткайн омгийн удирдагч Тоновари

12. Кейт Уинслет – Меткайн омгийн удирдагчийн гэргий Ронал

13. Бейли Басс – Тоноваригийн охин Цирея, Меткайн омгийн усанд шумбагч

14. Филипп Гелжо – Меткайн омгийн залуу анчин Аонунг, Тоноварын хүү


Та “Avatar: The Way of Water” киног үзсэн үү? Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?







