Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ муухай аашилж, уйлах болсон хамгийн инээдтэй шалтгаануудын талаар хуваалцжээ

3

Хүүхэд – бяцхан хүн, гэхдээ тэд заримдаа хүнээс гарамгүй ааш гаргадаг “бяцхан чөтгөрүүд” юм. Тэдний ааш хамгийн түрүүнд аав ээжид нь мэдэгдэнэ. Аав, ээж л тэдний аашинд хамгаас түрүүнд өртдөг. Reddit-ийн Someone_Somewhere1 гэх нууц нэртэй хэрэглэгч хүүхдийнхээ аашинд дарлуулсан эцэг эхчүүдийг “зовлон”-гоо хуваалцахыг хүсжээ. Хүүхдүүд нь ямар шалтгаанаар аашилж, учиргүй чарлах болсон шалтгааныг хуваалцана. Бяцхан үрс маань ямар ч шалтгаангүйгээр уурлаж уцаарлаж, муухай аашаа гаргах тал дээр бүгд алтан медаль авах бололтой.

1.

“Манай найзынх хоёр хүүхэдтэй – том нь хүү, бага нь охин. Тэд гэр бүлээрээ машинд явж байжээ, хүү өөртөө мөсөн чихэр байгаа мэт төсөөлж гараа атгажээ, охин дүүтэйгээ хуваалцахаас татгалзсан юм.

Охин чихрээсээ өгөөч гэж гуйгаад бүр уйлж чарлаж эхэлжээ, харин ээж нь энэ үед ахыг нь тэр төсөөлөлд байгаа чихрээ дүүтэйгээ хуваалцахыг шаардаж гарсан юм”.

 

2.

“Би шатаар (аажуухан) гарч байхад хүү маань миний ард явж байсан юм. Шатны хамгийн сүүлчийн гишгүүр дээр гарангуут ард хүү маань уйлж эхэлдэг байгаа. Тэгсэн бид хоёр уралдаж байсан юм гэнээ. Тэгээд уралдаад тэр биш, би түрүүлчихжээ”.

 

3.

“Найзын минь охин нэг удаа ёстой аашаа гаргаж билээ – зайрмагаа идэж чадахгүй байгаадаа уурлаад. Үгүй ээ, түүнийг зайрмаг идэж болохгүй гэж хориогүй юм. Түүнд зөвшөөрсөн. Түүний өмнө десерт гээд зайрмаг байгаа. Зайрмаг идэх үйл явц түүний хувьд аймшигтай том ажил гэж тэр үзээд л аашаа гаргаж байгаа нь тэр”.

 

4.

“Охин минь арай хэлд ороогүй байгаа, түүний аашийг би нулимс, нүүрний хувирлаар нь ойлгоно. Тэр өөрөө шалан дээр суухыг хүсэхээр нь би газар тавилаа, тэгсэн буухгүй тэврүүлнэ гэнэ, тэгэхээр буцаагаад гар дээрээ авлаа, тэгснээ бууна гэнэ. Тэгээд тэврүүлнэ гэнэ.

Энэ байдал удаан үргэлжилсний эцэст би өөрийгөө юу ч хийж чадахгүй гэдгээ ойлгож бууж өгсөн дөө”.

 

5.

Аманд нь байсан нохойны хоолыг би идүүлэхгүй авлаа гэж хүү минь аймшигтай муухай ааш гаргаж чарлаж байж билээ.

 

6.

Охин минь улаан өнгийн гутлаа өмсөх байсан юм гэж уйлж гарлаа. Чарлаад байхаар нь ээж нь улаан гутлыг нь өмсгөлөө, тэгсэн чинь улаан гутал өмсгөлөө гэж чарлаад…

 

7.

Амралтын газраас буцаж байхад жолоо бариулсангүй гэж хоёр настай хүү минь аашаа гаргаж хэсэг чарласан даа.

 

8.

Охин маань шарах гэж хэрчсэн жижиг төмсийг шалан дээр унагаачихлаар нь би аваад хогийн саванд хаячихаад шинийг өгсөн юм. Тэгсэн уйлаад хогийн сав руу гүйж очоод унагасан төмсөө л авч шарна гэнэ. Тэр муухай болсон, дахиад шинэ төмс байгаа эсэх нь түүнд огт хамаагүй хэрэг бололтой.

 

9.

Хүүтэйгээ парк явлаа, тэр олсоор авирахдаа авирч, гулсуураар гулгахдаа гулгаад л хөөрхөн гүйж тоглоод байсан юм. Тэгсэн гулсуураа өшиглөөд л аашлаад эхэлдэг байгаа. Би ч үлгэр жишээч аав болох гэж хичээгээд юу болсон бэ миний хүү гэж асуусан чинь, өөдөөс “Би гулсуурыг үзэн ядаж байна. Энэ ямар хөгжилтэй тоглоом бэ? ” гэдэг байгаа.

 

10.

Хүүхдүүдээ усанд оруулах гэж өдөр болгон дайн болно, дараа нь уснаас гаргах гэж бөөн дайн дажин болно.

 

11.

Манайх байшингийнхаа ард тахиа тэжээдэг юм. Хүү тахиагаа хооллох дуртай бас тэднийгээ харж халамжилна. Саяхан даа, тахиан унуулсангүй гэж бараг хагас цаг орчим газар хэвтээд уйллаа. Тэр өөрөө тахиаг унаж болно гэдэгт бат итгэлтэй байж л дээ.

 

12.

Охин дүү маань бага байхдаа пепперони пицца авч өгсөнгүй гэж дандаа уйлдаг байж билээ. Уйлаад байхаар нь хүсээд байсан пиццаг нь авч өгнө, тэгэхээр пиццанаас пепперониг нь түүж аваад иддэг. Хэзээд л пепперониг нь түүхээс хойш гээд бяслагтай пицца аваад өгөхөөр заавал пепперонитойг л авна гэж аашаа гаргаж уйлна.

 

13.

Ах маань түүнд шоколад авч өгсөн юм. Тэр шоколад идмээр байсан нь үнэн, гэхдээ ахыг зөрөлгүй шууд шоколад авч өгсөнд бүр галзууртлаа уурласан гэхээр одоо яах уу?

 

14.

“Агаарыг нь хулгайллаа” гэж дүү маань уйлаад…

 

15.

Би өөрөө одоохондоо эцэг болоогүй байгаа, гэхдээ стакан нь дундуур байна гэж уйлж байсан үеэл дүүгээ харж байсан л хүн дээ.

21
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/05/29 at 10:28

    Hello Mr / Mrs ??☑️??☑️.

    Need a small Christmas credit to finance the purchase of holiday gifts
    ??????????????????We provide international loans to help all people in difficult financial situation. Our capital will be used to grant loans between $ 7,000 and $ 1,500,000 and more. With an interest rate of 2% per year. Here are some areas of our services:

    – Financial loan
    – Mortgage
    – Investment Loan
    – Automatic loan
    – Redemption of credit
    – Personal loan

    We are available to satisfy our customers within 48 hours of receiving your application form.
    ????????????
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??
    Email address:?batsaikhan1951@gmail. com ??

    Waiting for your request.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *