Филиппиний Засгийн газар ард иргэдээ олон нийтийн газраар явах үедээ, маскныхаа гадуур давхар нүүрний хамгаалалт зүүхийг шаардаж эхэлжээ

0

Филиппиний Засгийн газар бүх Филиппинчүүдийг одооноос эхлэн гэрээсээ гадагш гарах үедээ нүүрний хамгаалалт зүүхийг шаардаж эхэлжээ. Энэ бол 4-р сараас хойш ард иргэдийг нийтээр нь маск зүүлгэх тал дээр авч хэрэгжүүлж буй хамгийн том шийдвэр юм.

12-р сарын 15-ны өдрийн онлайн мэдэгдлийн үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Harry Roque олон нийтэд хандаж, “Маск болон нүүрний хамгаалалтыг давхар зүүх ёстой. Аль болох нүүрээ бүтэн хамгаалсан хамгаалалтыг зүүгээрэй.” хэмээн мэдэгдсэн байна.

Ингэснээр “Management of Emerging Infectious Diseases”-ийн гаргасан зөвхөн олон нийтийн газар (дэлгүүр, худалдааны төв) болон хүн зай багатай, давчуу орчинд маск зүүх ёстой гэсэн шийдвэр хүчин төгөлдөр байхаа больж байгаа юм.

Улсын холбогдох эрх бүхий байгууллагууд баярын үеэр коронавирусын шинэ тохиолдлууд олноороо бүртгэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас нүүрний хамгаалалт зайлшгүй зүүхийг ард иргэдээсээ шаардаж байгаа талаар Roque хэлсэн байна.

“Department of Health”-ийн зүгээс олон нийтэд хандан, Зул сарын баярын үеэр аль болох гэр гэртээ орчин үеийн технологийн тусламжтай тэмдэглэж, гадуур гарах, нэгнийдээ цуглахгүй байх тал дээр анхаарахыг ард иргэдээсээ уриалжээ.

“Department of Health”-ийн албан ёсны сайтад, нарийн бичгийн дарга Francisco Duque дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Зул сарын баяр бидний хувьд чухал боловч, та аль болох гэртээ байж, найз нөхөд болон гэр бүлийнхээ гишүүдтэй онлайнаар холбогдоорой. Цар тахлын үед баяр ёслолыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ анхаарал болгоомжоо сулруулж хэрхэвч болохгүй.”

“Баяр тэмдэглэх нь чухал байж болох ч, коронавирусын халдвар авахгүй байх, бусдад тараахгүй байх нь тэрнээс илүү чухал гэдгийг та ойлгоорой. Бид энэ баярыг аль болох хайртай, дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлын төлөө ухамсартайгаар тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэйг санаарай.”

Филиппинд коронавирусын халдвар авсан хүний тоо хэдийнээ 451,839-д хүрээд байгаа бөгөөд үүнээс 418,867 нь бүрэн эдгэрч, 8812 хүн таалал төгссөн байна.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uka Ukka

    Uka Ukka

    2020/12/20 at 13:58

    ene bas zuw l yum bgaa

  2. Их ядарч байна шүүдээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *