Эхнэр нь жирэмсний үеийн зургаа авахуулаас татгалзжээ, харин нөхөр нь түүний өмнөөс бүхнийг хийхээр шийдсэн байна

0

Та нөхөртэйгөө цуг сүүлийн хоёр жилийн турш жирэмслэх гээд хичээсний үр дүнд ашгүй нэг юм хүүхэд оллоо гэж төсөөлье. Мэдээж та хоёрын хөл газар хүрэхгүй их баярлана. Энэ баярт мөчийг гэрэл зурагнаа буулгахыг хүсэх нь лавтайяа. Харин 29 настай Крис Урений гэргий “жирэмсний үеийн зураг авалт”-аас татгалзжээ. Уг нь эмэгтэйчүүд энэ тал дээр маш идэвхтэй байдагсан. Иймээс Крис өөрөө зураг авалтанд оролцохоор шийджээ, азаар түүний биеийн галбир энэ төрлийн зураг авалтанд яг тохирохоор байв. Зураг авалт үнэхээр сонирхолтой бас үнэмшилтэй болсон байна.

29 настай Крис Урений гэргий жирэмсний үеийн зураг авахуулахаас татгалзжээ, ингээд нөхөр нь бүхнийг гартаа авахаар шийдэв

 

Өөрийн биеийн галбирын ачаар Крис ямар ч асуудалгүй жирэмсэн мэт дүр төрхтэй болж чаджээ

 

Удахгүй аав болох залуу өөрөө гэрэл зурагчин, тэр дурангийн нөгөө талд ажиллаж сурчээ

 

Крис мэргэжлийнхээ ачаар жирэмсэн эмэгтэйчүүдийн зогсох, суух байрлалыг сайн мэддэг, энэ ч мэдлэгээ зураг авалтын үеэр гарамгай ашиглаж чаджээ

 

Түүний гэрэл зурагчид нь Крисийн санааг шууд дэмжсэн бөгөөд тэд найзууд болжээ

 

Зураг авалтын үеэр найз нар нь инээдээ барьж чадахгүй байсан нь ажлаа хийхэд ихэд саад болж байсан гэдэг

 

Гэхдээ л гэр бүлийн гэрэл зургийн цомгийг дурсгалт мөчөөр дүүргэсэн сайхан гэрэл зургуудыг авч чаджээ

 

Крис жирэмсний зураг авалтад оролцсон анхны эрэгтэй хүн биш ажээ

 

Сүүлийн үед энэ санаа ихэд алдаршиж байгаа гэнэ

 

Хүсэн хүлээсэн хүүхэд нэгэн эцэг, эхийг ийн баярлуулж амьдралыг нь аз жаргалаар дүүрэн болгож чаджээ. Хосууд дараа нь хүүхдүүдтэйгээ зэрэгцэн суугаад эдгээр гэрэл зургуудаа үзэх мөч удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Удахгүй шинэхэн аав болох гэж буй түүнд болон түүний гэр бүлд аз жаргал хүсье.

8
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Нмнгоо Х.

    Нмнгоо Х.

    2020/12/21 at 22:50

    Sukh Batenerel gedes chin ylgaagvil bolood bga shvv😂😂😂😂😍😘

  2. Буян Заяа

    Буян Заяа

    2020/12/22 at 12:52

    Э. Алтан-очир

  3. Э. Алтан-очир

    Э. Алтан-очир

    2020/12/22 at 13:44

    Буян Заяа dafuq

  4. Milliena Rosa

    Milliena Rosa

    2020/12/22 at 14:35

    Seraq Ming Шинэбаяр Мөнхсайхан 😂😂

  5. Hulan Hulan

    Hulan Hulan

    2020/12/22 at 16:16

    kkk huurhun yuma. aav nar bol yuch hiihees butsahgui humuus shuu. aav nar mundag shuu.

  6. Eegii Eegii

    Eegii Eegii

    2020/12/23 at 09:10

    Ямар хөөрхөн юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *