Өвлийн улиралд зориулсан амин дэм, шим тэжээл ихтэй “Дөрвөн ногоо” хэмээх салатны жор. Ногоо бүрээс нэг килограммыг авахад л хангалттай

0

Өвөлд бэлдэх энэ жорыг би эмээгээсээ сурсан юм. Манай гэрт хэдэн арван жилийн туршид энэ жороор өвөлдөө бэлдэж байна. Амтат чинжүү, улаан лооль, лууван бас сонгины орцтой салат хийхэд маш амархан мөртлөө амттай бас эрүүл мэндэд тустай болдог. Өвлийн хүйтэнд биднийг амин дэмээр тэжээж, сэтгэл сэргээдэг салат даа.

“Дөрвөн ногоо” салатны жорыг та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Ээж минь уг салатыг “Бүгдийг килограмм тус бүрээр” гэж хэлдэг юм. Танд үнэхээр таалагдана.

 

Амтат чинжүү болон улаан лоолиор хийсэн салат

Орц:

  • 1 кг лууван
  • 1 кг амтат чинжүү
  • 0,5 стакан сахар
  • 1 кг сонгино
  • 1 кг улаан лооль
  • 0,5 х.х давс
  • 250 мл ургамлын тос
  • 1 ц.х уксусны эссенци (70%)
  • Лаврын навч
  • Анхилуун перец

Хийх арга:

1. Луувангаа арилгаж угаагаад том ширхэгтэй үрүүлээр үрнэ. Чинжүүг уртаар нь хэрчээрэй.

 

2. Сонгиноо арилгаад нарийхан хэрчинэ. Улаан лоолийг аль болох жижигхэн хэрчих эсвэл махны машинаар машиндана.

 

3. Ногоонуудаа саванд хийж ургамлын тосоо нэмнэ. Ногоогоо хагас цаг орчим буцалгаарай.

 

4. Ногоон дээрээ лаврын навч, 2-3 ширхэг бөөрөнхий перец, уксусын эссенциээ нэмээд дахин 5 минут буцалгана. Давс болон сахараа өөрийн амтанд тохируулж хийгээрэй, аль болох сүүлд нь нэмэхийг зөвлөж байна.

 

5. Салатаа ариутгасан шилэн савнуудад хийгээд сайтар таглаарай. Тагийг нь доош харуулж тавихаа мартав.

Амтат чинжүүгээр хийсэн энэ салат зоориноос хамгийн түрүүнд дуусдаг юм. Манай гэрийнхэн олон жил хэрэглэж ирсэн.

5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Анжан Нар

    Анжан Нар

    2020/11/28 at 11:18

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *