Нэгэн залуу өвчний улмаас алдсан нэг нүднийхээ оронд хиймэл нүд хийлгүүлж, дотор нь гэрэл суулгажээ. Бүтэн 20 цаг тасралтгүй асах чадалтай гэсэн шүү

0

Амьдрал урьдчилан таашгүй, тиймээс дэлхийн оргилд гарсан нэгэн хамгийн гүн ангалд унахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь эвлэрэх хувь тавилан биш харин улам илүү өндөрт үсрэх түлхэц болох ажээ.

Хавдрын улмаас өрөөсөн нүдгүй болсон Брайн Стэнли яг л ингэсэн юм. Өмнөд Калифорнид амьдардаг ирээдүйн инженер залуу өөрийн азгүй тохиолдлыг зугаа болгон ашиглахаар шийджээ. Үүгээр ч зогсохгүй өөрийгөө алдаршуулж ашиг хийх болсон юм – тэр нэг нүдэндээ гэрэл суулгасан хэрэг. Тийм ээ, жинхэнэ чийдэн. Үүнийхээ ачаар төрөл бүрийн сошиал сүлжээнд хэдэн мянган лайк цуглуулж дагагчдынхаа эгнээг өргөжүүлж байна. Түүнийг Терминатор эсвэл “Mortal Kombat”-ын Канотой зүйрлэх болжээ.

Танилц, Брайан Стэнли

4tololo.ru

Хорт хавдрын улмаас өрөөсөн нүдгүй болсон залуу сэтгэлээр унасангүй харин ч өөрийнхөө хөгжлийн бэрхшээлийг нэгэн онцгой зүйл болгон ашиглахаар шийджээ.

 

Тэрээр титан хиймэл нүд зохион бүтээж дотор нь жинхэнэ чийдэн суурилуулжээ

4tololo.ru

Брайан өөрийн кибер-хиймэл эрхтнээ “Titanium Skull Lamp” гэж нэрлэснийг хөрвүүлбэл “гавлын титан чийдэн” гэсэн утгыг агуулна.

 

Брайаны хиймэл нүд харанхуйд ингэж харагддаг

4tololo.ru

Унтраахгүйгээр 20 цаг ажиллах боломжтой бөгөөд энэ хугацаанд гэрэл огт халахгүй ажээ.

 

Чийдэнгийн гэрэл Брайаны харсан зүгт тусах тул хэрэглээний хувьд маш амар

4tololo.ru

“Гавлын чийдэн” нь одоогийн байдлаар тал хүчин чадлаараа ажиллаж байгаа гэж залуу хэлсэн юм.

“Гэрэл хүчин чадлынхаа тал хувиар л ажиллаж байгаа. Би аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангахыг хүсэж байна, тун удахгүй бүрэн хүчин чадлаар нь асааж чадна гэж найдаж байгаа” гэжээ.

 

Мэдрэгч ойртсоноор гэрэл асаж, унтарна

4tololo.ru

Гэрлийг асаахын тулд мэдрэгчийг гэрэлд нэг удаа ойртуулна, дахиад ойртуулбал гэрэл унтрахаар зохион бүтээсэн байна.

 

Уг төхөөрөмжтэй ном уншихад их амар гэж Брайан хэлжээ

4tololo.ru

“Харанхуйд ном уншихад гэрэл яг тохирдог” гэсэн байна.

 

Зөвхөн гэрэлтүүлэхээс гадна мөн хөгжилтэй дизайн ч ашиглах болжээ. Жишээ нь, өнгөрсөн жилийн Хэллоуины баяраар ийм хиймэл нүдтэй тэмдэглэн өнгөрүүлсэн юм

4tololo.ru

Энэ нь “чийдэн”-гийн дээд хэсэгт байрлуулсан линз биш гэдгийг залуу батлан хэлж байна. Харамсалтай нь, зургуудын тусгал эргэн тойрны гадаргуу дээр буухгүй байгаа ажээ. “The Nightmare Before Christmas” хүүхэлдэйн киноны (1993) Жек Скеллингтоны дизайныг ч бүтээж.

 

Покебол хэв маяг

4tololo.ru

Эдгээр дүрсүүдийг зохион бүтээхдээ линз огт ашиглахгүй байгаагаа Брайан дахин дахин сануулж хэлж байгаа юм. Төрөл бүрийн дизайн гаргахад мөн л харилцан адилгүй төхөөрөмж, янз бүрийн хэмжээтэй гэрлийн элемент (дизайнаас шалтгаалан) ашигладаг ажээ. Заримдаа хэд хэдэн гэрлийн эх үүсвэр ашиглах тохиолдол ч бий (жишээ нь Жек Скеллингтонд).

 

“Наруто”-гүйгээр хаа холдох билээ? Тэгээд мэдээж шаринганы дүрс байх нь гарцаагүй

4tololo.ru

 

Поп соёлд хүндэтгэл үзүүлээд зогсохгүй мөн давтагдашгүй өвөрмөц дизайнаар ч гэсэн хиймэл нүдээ хийнэ

4tololo.ru

Гэхдээ эдгээр хувилбарууд гэрэлтдэггүй ажээ. Гэрэл суурилуулсан хиймэл нүд – ердийн электроник, уран зөгнөл, авьяас чадлаа ашиглан гайхалтай зүйл зохион бүтээж болдгийг баталсан тод жишээ юм.

17
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *