Эцэг эхчүүдийн заавал мэдэж байх ёстой менингитийн халдварын 8 шинж тэмдэг

1

Менингит – тархи болон нуруу, нугасны бүрхүүлд үүсэх халдварт өвчин. Өвчний хэлбэр олон төрөл, гэхдээ илрэх шинж тэмдэг нь адил төстэй.

Хүүхдүүд энэ өвчинд өртөмтгий байдаг. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэндээ хүүхдийн менингитийг шинж тэмдгээр нь хэрхэн тодорхойлж болохыг буюу юуны түрүүнд ямар шинж тэмдгийг анхаарах ёстойг товч танилцуулахаар бэлдлээ.

Гэнэт өндөр халуурах

Менингитийн нэг шинж тэмдэг бол огцом өндөр халуурах явдал юм. Хүүхэд чичрэх, хүйтэн байна, даарч байна гэж гомдоллоно.

Өндөр халуун нь тэр болгон амархан буухгүй. Биеийн өндөр халуун олон өвчний шинж тэмдэг болдог, гэхдээ энэ үед хүүхдэд илрэх өөр бусад шинж тэмдгийг анхааралтай ажиглах хэрэгтэй.

 

Толгой нь хүчтэй өвдөх

Менингитийн үеийн толгойн өвчин зүгээр ч нэг толгойн өвчин бус тэсэхүйеэ бэрх байдаг. Толгойноос гадна хүзүүгээр өвдөнө, толгой нь хагарах гэж байгаа мэт.

Дөнгөж төрсөн хүүхдүүдийн хувьд зулай нь хөөсөн янз харагдана.

 

Хараа нь бүрэлзэх

Менингитээр өвчилсөн хүн хараагаа тохируулж чадахаа больдог, аливаа зүйл давхардаж, бүрэлзэх байдлаар харагдана.

 

Гэдсээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих

Менингитээр өвчилсөн хүний хоолны дуршил буурдаг. Дотор нь муухайрч, гэдсээр хатгаж өвдөх зэрэг шинж тэмдэг давхар илэрнэ.

 

Гэрэлд мэдрэг болох

Бас нэгэн шинж тэмдэг бол хурц гэрэлд мэдрэг болдог. Нүднээс нулимс гарах, дотор муухайрах, толгой нь маш ихээр өвдөнө.

 

Шилэн хүзүү татах

Менингитээр өвдсөн хүүхдийн байрлалыг сайтар ажиглаарай: хажуугаараа хэвтэхдээ хүзүү нь хойш татаж, хөл нь нугарч эвхрэлднэ. Хүзүүг нь тэгшлэх гэхэд тэгшрэхгүй байдаг.

 

Хөлөө тэнийлгэж чадахгүй

Эрүүг цээжинд нь хүргэж чадсан ч гэсэн өвдгөөрөө тэнийхгүй. Үүнийг Брузинийн дээд хам шинж хэмээдэг.

Менингитийн үед мөн Кернигийн хам шинж илэрнэ. Өвдөг 90 хэмийн өнцөг гаргасан байхад тэнийлгэж огтоос чадахгүй.

 

Арьсан дээрх тууралт цайрахгүй

Менингитийн үед арьсан дээр тууралт үүсдэг. Менингитийн бус тууралтаас ялгахын тулд энгийн тест хийнэ.

Өнгөгүй стакан аваад арьс цайртал дарна. Энэ үед тууралт ч гэсэн цайрч бүдгэрч байвал менингит биш гэж үзнэ. Хэрвээ тууралтын өнгө өөрчлөгдөхгүй байвал яаралтай эмнэлгийн тусламж аваарай.

 

Ямар арга хэмжээ авах вэ?

Менингит – аюултай өвчин учраас дээрх шинж тэмдэг илэрсэн л бол яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй. Эмчийг иртэл өвчтөнийг тайван, чимээгүй орчинд бүдэг гэрэлтэй өрөөнд хэвтүүлнэ.

Үзлэг хийхээр ирсэн эмчид илэрсэн шинж тэмдгүүдийг бүгдийг танилцуул. Менингитийн үед эмнэлэгт хэвтэх саналыг хүлээн зөвшөөрөх ёстой, зөвхөн эмнэлгийн нөхцөлд л эмчлэгдэх өвчин гэдгийг анхаараарай.

37
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ц. Нандинцэцэг

    Ц. Нандинцэцэг

    2017/11/20 at 20:40

    Boloroo Boogii

  2. Мөнхсолонго А.

    Мөнхсолонго А.

    2017/11/20 at 22:29

    Aagii Azaa Aagii Azaa,Азаа Аагий

  3. Солонго Алтанцог

    Солонго Алтанцог

    2017/11/21 at 10:34

    Tuwshinbek Tuugii

  4. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2017/11/21 at 12:41

    Narhan Nami Bataa Dorj Zaya Zizi

  5. Nominzaya Erdenebat

    Nominzaya Erdenebat

    2017/11/22 at 01:00

    М. Сансармаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *