Харахад энгийн хэдий ч толгой гашилгаж дөнгөх бодлогоор математикийн мэдлэгээ шалгаарай

0

Хүүхдийн математикийн бодлого ч гэлээ томчуудын тархийг багагүй гашилгах нь бий. Энэ бүх бодлогууд нь тоотой ажиллахад тустай. Хүүхэд байнга иймэрхүү бодлого бодоод байвал хүнд бодлогын ард ч амархан гарч чаддаг болно. Томчуудын  хувьд иймэрхүү мэдлэг хэзээ ч илүүдэхгүй. Даанч сурагч болгон тооны хичээлд хүндэтгэлтэй хандахгүй юм даа. Тэвчээр дутагдаж тэд өөр энгийн зүйл сонирхож эхэлдэг. Үүний эцэст математикийн ухааныг зохих ёсоор эзэмшиж чадахгүй хоцорно.

Өнөөдөр таныг математиктай хэр нөхөрлөдгийг олж мэдэхээр шийдсэн юм. Эдгээр бодлогуудыг зөв бодох гэж үзээрэй. Сургуулийн эрдэм таны толгойд хэр үлдсэнийг ч бас шалгах нэг арга. Эсвэл та бүр таг мартаж орхисон уу?

© Depositphotos

 

Хүүхдүүдэд зориулсан математик: жишээнүүд

1. Эхний дасгалд математикийн дөрвөн үндсэн үйлдэл нь байна: хасах, үржүүлэх, нэмэх болон хуваах. Дасгалыг зөв бодохдоо төөрөх вий дээ. Таны хариулт биднийхтэй тохирно гэдэгт найдаж байна.

© Depositphotos

2. Хоёр дахь дасгал илүү амархан санагдаж болох юм. Гэхдээ тийм биш шүү. Уншигч та 0,5-д хуваах ёстой болно. Яаж хуваадгийг бүх томчууд санаж байгаа нь юу л бол? Хариуг олохын тулд санахаас өөр аргагүй.

© Depositphotos

3. Сүүлчийн бодлого нь хаалттай. Алдаагүй л бодох хэрэгтэй. Тэр болгон зөв бодож чадахгүй, гэхдээ зөв хариултыг гаргаж ирэхийг хичээгээрэй.

© Depositphotos

 

Тайлбар болон бодолт

1. Юуны түрүүнд үржих, хуваах үйлдлийг гүйцэтгэнэ, дараа нь нэмж, хасах юм. Сургуулийн энэ алтан дүрмийг мартаагүй бол та бодлогыг амархан бодож чадах байлаа. Зөв хариулт 9 – 0 + 4 ÷ 2 = 9 + 2 = 11.

© Depositphotos

2. 0,5-д хуваана гэдэг чинь 2-т үржүүлсэнтэй л адил. Энэ тохиолдолд 8 – 2 × 2 + 1 = 8 – 4 + 1 = 4 + 1 = 5 болох юм.

3. Сүүлчийн бодлогын хувьд: эхлээд хаалтуудыг авна, дараа нь зүүнээс баруун чиглэлд дэс дараалалттай үйлдлүүдийг гүйцэтгэнэ. 12 ÷ 3 × 2 = 4 × 2 = 8. Та зөв бодож чадсан уу?

© Depositphotos
29
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *