40 нас гарсан хойноо амжилтад хүрч, олны танил болж байсан 10 одод

0

Статистик судалгаагаар жүжигчид ихэвчлэн 30-39 насны хооронд оргил амжилтаа үзүүлдэг хэмээн тодорхойлсон байдаг ажээ. Гэсэн ч Холливудын зарим алдартнуудын хувьд 40 нас гарсан хойноо амжилтын оргилд хүрч, олны танил болж байсан түүх бий. Манай сайт уншигч танд нас ахисан хойноо алдар нэрийн оргилд хүрсэн алдартнуудыг танилцуулж байна.

1. Peter Dinklage (41 нас)

© C Flanigan / FilmMagic / Getty Images

Хэдэн арван кино, цувралд дүр бүтээж байсан ч жүжигчин Peter Dinklage 40 гарсан хойноо “Game of Thrones” цувралд дүр бүтээж алдар нэрийн оргилд гарсан түүхтэй. Тэрээр 2019 оныг хүртэл тус цувралын 8 бүлэгт Tyrion Lannister-ын дүрийг бүтээжээ.

 

2. Kim Cattrall (42 нас)

© AP/East News

Британи-Канад гаралтай жүжигчин Kim Cattrall 1975 оноос хойш кино урлагт зүтгэж яваа ч 1998 онд 42 настайдаа “Sex and the City” цувралд Samantha Jones-ын дүрд тоглох хүртлээ олны танил болж чадаагүй гэдэг. Тэрбээр энэхүү дүрээрээ 2002 оны Алтан бээлий шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм.

 

3. Bryan Cranston (43 нас)

© Dan Steinberg/Invision/AP/East News

2000 онд 43 насандаа “Malcolm in the Middle” кинонд Hal-ын дүрд тоглосон нь амжилтад хүрч, 2008 онд 51 насандаа “Breaking Bad” цувралд Walter White-ийн дүр бүтээж дэлхийн хэмжээний од болсон түүхтэй.

 

4. Viola Davis (43 нас)

© Invision/Invision/East News

Замналынхаа туршид 75 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн тэрээр 40 нас гартлаа ихэвчлэн туслах дүр бүтээж байсан гэдэг. Хожим 2011 онд 46 нас хүрэхийнхээ өмнөхөн “The Help” кинонд тоглосон нь амжилт олж, Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртжээ.

 

5. Kathy Bates (42 нас)

© Anthony Behar/Sipa USA/East News

Жүжигчин, найруулагч Kathy Bates 1970-аад онд кино урлагт хөл тавьсан ч 1990 оныг хүртэл төдийлөн амжилтанд хүрч чадалгүй явсан гэдэг. Мөн онд тэрбээр “Misery” хэмээх аймшгийн кинонд дүр бүтээж, Академийн шагнал хүртсэн бөгөөд хожим “Titanic” тэргүүтэй олон алдартай бүтээлд дүрээ мөнхөлжээ.

 

6. Simon Cowell (43 нас)

© Joel Ryan/Invision/AP/East News

Англид алдар нэртэй байсан ч Simon Cowell 2002 онд “American Idol” шоуны хөтлөгч хийх болсноор дэлхий даяар алдаршсан билээ.

 

7. Martha Stewart (41 нас)

© Invision/Invision/East News

Америкийн бизнес эрхлэгч Martha Stewart 1982 онд 41 насандаа “Entertaining” номоо бичсэн нь амжилтад хүрч, 2005-2012 онд “Martha” нэртэй телевизийн шоуг зохиож байсан билээ.

 

8. Samuel L. Jackson (46 нас)

© Invision/Invision/East News

Өдгөө 73 настай жүжигчин Samuel L. Jackson 1970-аад онд урлагийн ертөнцөд хөл тавьж байв. Гэвч тэрээр 1994 онд нэрт найруулагч Quentin Tarantino-ын “Pulp Fiction” кинонд дүр бүтээсэн нь түүнд алдар нэрийг авч ирсэн ажээ. Тус киногоороо тэрбээр Академийн шагнал хүртэж байжээ.

 

9. Octavia Spencer (41 нас)

© VALERIE MACON/AFP/East News

“Spider-Man”, “Big Momma’s House” зэрэг алдартай кинонуудад туслах дүр бүтээж явсан тэрбээр 2011 онд “The Help” кинонд дүр бүтээсэн нь түүнд алдар нэрийг авч ирсэн бөгөөд тус бүтээлээрээ Академийн шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртэж байв.

 

10. Liam Neeson (42 нас)

© James Devaney / WireImage / Getty Images

1970, 1980-аад онд тайзны уран бүтээлд голчлон тоглодог байсан жүжигчин Liam Neeson 1993 онд 42 настайдаа “Schindler’s List” кинонд дүр бүтээж од болон гялалзсан ажээ.

Амжилтад хүрэхэд нас хамаагүй гэдэгтэй та санал нийлэх үү?

5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *