Яагаад арьсанд нүхжилт үүсдэг вэ? Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр үүнээс хэрхэн салах вэ?

4

Нүхжилт хаанаас үүсдэг вэ? Үүнийг нуухын тулд эмэгтэйчүүд их хугацааг зарцуулдаг. Өөртөө тохирох нүүрний будаг, суурь крем, гоо сайхны бүтээгдэхүүн сонгох, цаг тутам толины өмнө нүүрээ харах, орой нь нүүрнийхээ будгийг арилгах, маргааш нь энэ бүгдийг дахиад давтаж хийх тухай ярьж байна. Нүүрнийхээ будаг дээр нэмж гуужуулагч болон маск хэрэглэдгийг энд дурдах хэрэгтэй. Гэсэн хэдий ч арьсан дээр нүхжилт үүсэх асуудлыг шийдэх боломжтой ба та үүний тулд цогц аргыг сонгох нь чухал юм. Энэ мэдээгээр дамжуулан бид танд хэрхэн дээрх асуудлыг шийдэж болохыг хэлж өгөх болно.

Том хэмжээтэй нүхжилт яагаад бий болдог болон ямар шалтгааны улмаас арьсны тослог чанар ихэсдэг болохыг танд хүргэхээр бэлтгэлээ. Мөн та доорх мэдээнээс нүхжилтийг үнэтэй бүтээгдэхүүнд мөнгө зарцуулалгүй хэрхэн багасгаж, дахин бий болохоос сэргийлэх талаар мэдэж аваарай.

Яагаад том хэмжээтэй нүхжилт үүсдэг вэ? Энэ үед юу хийх хэрэгтэй вэ?

Арьсны нүхнүүд себум буюу “арьсны халим” гэх нэртэй тослог зүйлийг ялгаруулдаг. Энэ нь арьсыг чийгшүүлэх, хүчилтөрөгчийг шингээх үүрэгтэй. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүний эрүүл мэндэд хэрэгтэй орцыг уусгаж авдаг байна. Гэвч хэрэв арьс хэтэрхий их хэмжээний себум ялгаруулбал үр дүнд нь арьсны нүх бохирдох, хэмжээ нь томрох болон батга гарах эрсдэл бий болдог.

Том хэмжээтэй нүх үүсэх гол шалтгаанууд:

  1. Их хэмжээний себум ялгарах. Энэ нь буруу хооллолт, стресс, нарны тос түрхэлгүй гадуур явах, өөрийнхөө арьсны онцлогт тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй холбоотой байдаг.
  2. Торгомсог байдал алдагдах. Нас ахих тусам коллаген ялгарах үйл явц удааширч, арьс торгомсог байдлаа алдаж эхэлдэг ба энэ үед нүхжилт илүү томорно. Нарны хурц туяа коллаген ялгарах хэмжээг бууруулдаг байна.
  3. Ген. Эрдэмтэд Ази эмэгтэйчүүд нас ахисан ч нүхжилтийн хэмжээ нь тэгтлээ өөрчлөгддөггүй болохыг олж тогтоожээ. Гэвч Энэтхэг эмэгтэйчүүдийн нүхжилт нас ахих тусам улам нэмэгддэг гэнэ. Та генээ өөрчилж чадахгүй, гэвч та арьс арчилгаандаа ашигладаг бүтээгдэхүүн болон хоол хүнсээ өөрчилж чадна. Ингэснээр таны арьс илүү дээр харагдах юм.

Юу хийх ёстой вэ?

  • Себумын ялгарах хэмжээг багасгах. Хооллолт болон арьс арчилгаа, хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийхээ найрлагыг сайтар анхаарах хэрэгтэй.
  • Өдөр бүр нарны тос түрхэж, коллаген ялгарах хэмжээг бууруулахгүй байхад анхаарахаас гадна арьсаа нарны хурц туяанаас хамгаалаарай.
  •  Тогтмол угааж, нүхжилтийг улам томрохоос сэргийлэх хэрэгтэй ба чийгшүүлж, арьсныхаа онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэнэ үү.

 

Сайн хоол хүнс

Хэрэв өглөө арьсаа арчилснаас хойш 1 цагийн дараа таны арьс тослогтоод байвал энэ нь таны арьс хэт их себум ялгаруулж байгаагийн илрэл юм.

Та юу хийх ёстой вэ:

  • Нүүрс ус агуулсан хоол хүнс идэхээ багасгах. Сахар, цагаан талх, цагаан будаа болон найрлагандаа их хэмжээний гликемик агуулсан хоол хүнс нь их хэмжээний себумыг ялгаруулдаг ба арьсны нүхийг бөглөж, батга гарах үндсийг тавьдаг байна.
  • Хоолондоо ургамлын гаралтай болон халуун ногоотой амтлагч хийх. Шанцай, орегано, цагаан гаа болон сармис нь арьс хөгшрөхөөс сэргийлээд зогсохгүй, арьс торгомсог байдлаа алдах үйл явцыг удаашруулах ач тустай.
  • Ногоон цай уух. Найрлагадаа полифеноль агуулдаг ба энэ нь себумын ялгарах хэмжээг багасгаж, батга гарахаас сэргийлнэ.
  • Илүү их загас болон хүнсний ногоо идэх. Батга гарах эрсдэлийг бууруулна.

 

Цэвэрлэх болон чийгшүүлэх

Том хэмжээтэй нүх үүссэн арьсыг өдөр бүр цэвэрлэж, чийгшүүлэх ёстой. Гоо сайхны бүтээгдэхүүнээс үлдсэн зүйлс, үхэжсэн арьсны эс болон арьсны нүхийг бөглөсөн бохирдол арьсыг гэмтээдэг байна.

Арьсаа цэвэрлэсний дараа хурц туяанаас сэргийлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнээр арьсаа чийгшүүлэх хэрэгтэй. Үр дүнд нь арьс торгомсог байдлаа алдахаас сэргийлнэ.

Та юу хийх ёстой вэ:

  • Хальс ашиглах хэрэгтэй ба найрлагандаа салицилын хүчил /1% хүртэл/ эсвэл глицол нэг бол сүүний хүчил /2-5%/ агуулдаг – эсүүдийг шинээр нөхөн сэргээж, нүхийг цэвэрлэхэд тусална.
  • Гуужуулагч хэрэглэх хэрэггүй. Тоосонцор бага багаар арьсыг гэмтээж, үрэвсэхэд хүргэдэг ба энэ нь том хэмжээтэй нүхжилт үүсэх үндсийг тавьдаг байна.
  • Нүүрээ гелиэр цэвэрлэх. Тослог арьстай хүмүүс нүүр цэвэрлэгч шингэний оронд гелиэр нүүрээ цэвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг.

  • Энгийн нүүр гарны савангаар нүүрээ угааж болохгүй. Савангийн хүчиллэг чанар нь 8-10 pH байдаг ба энэ нь арьсыг хамгаалах үүрэгтэй давхаргыг үгүй хийж, үр дүнд нь себум ялгарах үйл явц нэмэгдэнэ. Харин та pH хэмжээ 5.5 болон түүнээс ихгүй бүтээгдэхүүнээр нүүрээ угааж болно.
  • Нүүрээ 12:00-16:00 цагийн хооронд угаагаарай, хэрэв та боломжтой бол шүү дээ. Өдрийн энэ цагт арьс себумыг идэвхтэй ялгаруулдаг ба энэ нь хүний нүүрний арьс өдрийн цагаар илүү их тослог болдгийн гол шалтгаан юм.
  • Нарны тос хэрэглэ, учир нь та хэрэглэхгүй бол нарны хурц туяа таны арьсан дахь коллагеныг үгүй хийж торгомсог байдлыг нь алдагдуулна.
  • Усан суурьтай крем эсвэл гелийг арьсаа чийгшүүлсний дараа хэрэглэвэл нүхжилт үүсэхгүй.

 

Аюулгүй гоо сайхны бүтээгдэхүүн сонгох

Найрлагандаа арьсны нүхийг бөглөдөг вакс, тоснууд, тальк болон бусад ижил төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Нүхжилтийн хэмжээг багасгах, себумын ялгаралтыг бууруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм.

Хэрэгцээтэй найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн:

  • Нордихиоггапаретикын хүчил, “NDGA” болон саркозин. Эдгээр нь себумын ялгаралтыг бууруулах болно.
  • Ниацинамид, цайрын глюконат, цайрын сульфат, биотин болон энантиа хлоранта холтосны ханд. Эдгээр нь хөлсний булчирхайн үйл ажиллагааг хэвийн явагдахад тусална.

Дараах найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах хэрэггүй:

  1. Тальк арьсны нүхийг бөглөдөг. Оронд нь эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүн хэрэглээрэй.
  2. Алкоголь арьсыг хуурайшуулж, үхэжсэн арьсны эсийг төлжүүлэх, нөхөн сэргээх үйл явцад сөргөөр нөлөөлдөг.
  3. Органик бус тос хямдханаас гадна сөрөг нөлөөтэй олон найрлагыг өөртөө агуулсан байдаг.
25
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *