Бодисын солилцоогоо залуу үеийнх шигээ байлгамаар байвал энэ ногоог хэрэглээрэй! Үүний ачаар илүүдэл өөхнөөсөө ч салсан

5

Гуалиг бие – эмэгтэй хүн болгоны толгойн өвчин, насан туршдаа нэг л жингээ барьж чадаад байдаг эмэгтэйчүүд бол үнэхээр азтай хүмүүс. Стресс, гормон, амттанд дурлах, бага хөдөлгөөнтэй амьдрал, төрөлт … Толинд унжсан гэдсээ хараад зогсож байна уу?

Экспресс-хоолны дэглэм – энэ бол турах хамгийн шилдэг арга бөгөөд ялангуяа дулааны улирлаас өмнө эсвэл чухал арга хэмжээнд гайхалтай харагдахыг хүсэж байгаа хүмүүст нэн тохиромжтой. Гэхдээ хоол хүнсний сонголтонд болгоомжтой хандана. Турсныхаа дараа зэвхий царайлахгүйн тулд шим тэжээлтэй хоол хүнс сонгох нь чухал.

Лууван – зөвхөн шим тэжээлтэй төдийгүй нүдний хараа, арьсанд сайнаар нөлөөлдөг. Илүүдэл жин хасахын зэрэгцээ бие махбодид нэн хэрэгтэй шим тэжээлт бодисоор баялаг тул бодисын солилцоо, гоо сайханд эерэг нөлөө үзүүлнэ. 100 гр түүхий лууван 35 калори агуулдаг, харин болгос лууванд нь 30-аас хэтрэхгүй. Лууван дээр суурилсан олон төрлийн дэглэм байдаг. Та бүхэндээ хоёр хувилбарыг нь танилцуулахаар бэлдлээ, дэглэмийн үргэлжлэх хугацаа 3 болон 10 хоног.

 

Луувангийн дэглэм

Хэрвээ бүх зөвлөмжийг чандлан баримталж чадвал 3 өдрийн дотор 3-4 кг хасаж чадна. Өөрөөр хэлбэл 10 хоногт хасагдах жингийн тоо 2-3 дахин нэмэгдэнэ (багаар бодоход л 5 кг). Хоолны дэглэмийг кардио дасгалаар хослуулж чадвал турахаас гадна суларсан биеэ чангалж чадна. Луувангаар хийсэн хоол хүнс багтана: шүүс, салат, нухаш … Тийм учраас арваас илүү хоногоос хэтрүүлэн уг дэглэмийг барих нь тохиромжгүй.

Лууванг сайтар зажилж идэх ёстой, эс бөгөөс ходоодонд гэмтэл учруулж болзошгүй. Зорилгодоо хүрсэн бол хоолны дэглэмийг заавал 10 хоног барих ч албагүй, бас хоолны дэглэм барихаас өмнө болон дараа нь юу хүссэнээ хамаагүй идээд байж бас болохгүй. Одоо хоолны дэглэмээ нарийвчлан авч үзье.

 

3 өдрийн луувангийн дэглэм

8:00, 11:00, 14:00, 17:00 цагуудад зөвхөн луувангийн салат иднэ. Өдөрт 1 кг лууван иднэ гэсэн үг.

Луувангаа үрж жижиглээд өөрийн идэх дуртай нэг жимс нэмнэ (алим, грейпфрут, жүрж) эсвэл тал анар, эсвэл жижгэвтэр 2 кивигээр амталж болно. Жимсээ ч гэсэн үрж эсвэл хэрчиж жижиглэнэ. Соусанд: дунд зэргийн нимбэгийн шүүс, 1 ц.х цэвэр зөгийн бал, 1 хоолны халбага оливын тос.

19:00 цагт луувангийн шинэхэн шүүс эсвэл алим-луувангийн шинэ шахсан шүүс ууна. Салат хооронд ус болон сахаргүй ногоон цай ууна. Хөнгөн зууш идмээр байвал луувангаа мэрнэ дээ.

 

10 хоногийн луувангийн дэглэм

1. Өглөөний цай: нэг порц луувангийн салат (өмнөх хувилбарын адил, гэхдээ тослог багатай 1-2 ц.х зөөхийгөөр амталж болно).

2. Хөнгөн зууш: нэг стакан лууван-алимын шинэхэн шүүс

3. Өдрийн хоол: нэг порц луувангийн салат

4. Үд дундын цай: нэг стакан луувангийн шүүс

5. Оройн хоол: жигнэсэн луувангийн нухаш бүлээнээр нь

Луувангийн дэглэм нь ходоод гэдэсний өвчин, архаг өвчин хурцадсан үед, вирусын халдварын үед хориотой. Мөн жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд уг дэглэмийг барихаас зайлсхийнэ. Дэглэм барьсан хүмүүсийн сэтгэгдлээс харахад үнэхээр үр дүнтэй бөгөөд өлсгөлөнгийн мэдрэмж бага төрүүлдэг болох нь батлагдсан. Хоолны дэглэм баримталж байгаа эсэхээс үл шалтгаалан лууванг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Зөвхөн турах биш мөн арьсны өнгө сэргэх, амьсгалын систем, хараа зэрэг сайжрахад нөлөөлж байгаа нь маш таатай санагддаг.

Хамгийн гол нь эрүүл мэндэд гаж нөлөөгүй хоолны дэглэм байх ёстой. Мөн луувангийн дэглэмийг сошиалаар бусадтайгаа хуваалцаарай.

17
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Оогий Оогий

    Оогий Оогий

    2018/03/01 at 11:23

    Arisnii ongo luuvan shig bolchihgui yu haha ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *