Өвдөгний холбоос, зөөлөн эдийг сэргээж бэхжүүлэх байгалийн гаралтай ундаа

4

Нэгэн хүн өвдөгнийхөө өвчинг ялах өөрийн энгийн аргаа олон түмэнд тараасны дараа энэ арга нь маш хурдтай тархаж эхэлсэн юм. Энэхүү ундаа нь өвдөгний зөөлөн эд, шөрмөс зэргийг чангалж бэхжүүлэн, өвчинг намдааж үйл ажиллагааг нь сэргээдэг байна.

Өвдөг бол хүний бие дэх хамгийн чухал, том, нарийн үйл ажиллагаа бүхий үе мөч бөгөөд хүн гүйж харайх болон алхах үед биеийн байрлалыг зөв байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өвдөгний үе нь яс, мөгөөрс, булчин, шөрмөс, холбоос болон бусад эдээс бүрдэх бөгөөд бүгд хоорондоо уялдан ажиллаж уян хатан, тогтвортой байдлыг бий болгож өгдөг байна. Байгалийн жамаар хөгшрөх явцад бид янз бүрийн цохилт, гэмтэл зэрэгт өртсөнөөр энэ нь өвдгөнд нөлөөлж өвдөгний холбоос, шөрмөс суларч уян хатан чанараа алдаж эхэлдэг. Шалтгаан нь өвдөгний үеийг тослох тэр тослогоо багасдагтай холбоотой юм.

Дээр дурдсан гэмтлийн хувьд болон хамгийн элбэг тохиолдох гэмтэл нь унах болон өвдгөнд шууд ирсэн цохилт зэргээс болж бий болдог байна. Хамгийн элбэг тохиолдох гэмтэл нь:

  • Гэнэтийн (хурц) гэмтэл
  • Өвдөгний үе мултрах: ховор бэртэл бөгөөд маш яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай
  • Ясны болон бусад эд эсийн жижиг хэсэг хөдөлгөөнд саад болох
  • Өвдөгний үе доторх жижиг хөдөлгөөн. Залуу бүсгүйчүүдэд их тохиолдоно
  • Холбоос сунах

Өвдөгний үеийг тослох тослогоо багасах нь тодорхой учир түүний уян хатан байдлыг сайжруулах өөр арга олох зайлшгүй шаардлагатай юм. Одоо бид танд өвдгийг тань уян хатан болгож, алхаж, гүйж харайхад тань илүү амар болгох энгийн нэгэн аргыг зааж өгье.

Энэ ундаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, үе мөчний өвчин намдаах чанартай янз бүрийн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Мөн магни, бромелаин, витамин, кремни зэргээр маш баялаг ба эдгээр нэгдэл хэлбэрээр өвдөгний өвчин дардаг чанартай билээ.

Орц:

  • 250 мл ус
  • 1 аяга овьёосны гурил
  • 2 аяга ханборгоцойн дөрвөлжилж хэрчсэн хэсэг
  • 1 аяга жүржийн шүүс
  • 40 гр зөгийн бал
  • 40 гр нунтагласан цагаан гаа
  • 7 гр шанц

Хийх арга:

  1. Овьёосоо бэлдэх (халуун усанд хийж зайлаад хөргөх)
  2. Ханборгоцойн хэрчмээ шахаж шүүсийг нь авна
  3. Жүржийн шүүс, зөгийн бал, нунтагласан цагаан гаа, шанц зэргийг холино
  4. Энэ холимгоо овьёос, ханборгоцойн шүүстэй холино
  5. Дахин холино

Ингээд л боллоо.

10
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Purevdorj Usukhbayr

    Purevdorj Usukhbayr

    2018/02/28 at 19:56

    Altankhulug Batchuluun

  2. Sod Sod

    Sod Sod

    2018/02/28 at 21:32

    Yamar undaa bna!

  3. Steven Healer

    Steven Healer

    2018/03/01 at 09:15

    Tamir Altansuh

  4. ааа

    2018/03/01 at 14:04

    шанц гэж юу билээ

  5. түвшин

    2018/03/01 at 14:05

    шанц гэж юу билээ

  6. а

    2018/03/02 at 22:39

    шанц гэж юу вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *