Зурхайн ордууд сэтгэл санаагаа тайвшруулж, стрессээс салахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

3

Зурхайн ордууд хэрхэн амарч тайвшран, стрессээс салах тухай зурхайчид ийн зөвлөж байна.

Хонь

artskvortsova / Shutterstock.com

Энэ ордныхон удаашран залхуурах, нэгэн хэвийн байхад тун дургүй. Дотоод ядаргаагаа гаргахад ч энэ чанар нь бас нөлөөлнө. Тэдний хувьд хамгийн сайхан амралт нь ажил төрлөө солих, өндөр ачаалал авах явдал юм.

 

Үхэр

artskvortsova / Shutterstock.com

Өөрийн хэвийн байдалд орохын тулд үхэр өөрийн аюулгүй гэсэн орчинд орж дуртай зүйлээ хийх хэрэгтэй юм. Энэ нь ихэвчлэн их тайван үйл хөдлөл байдаг: дуу хөгжим сонсох, иллэг хийлгэх, бясалгах, шинэ хоол амталж үзэх гэх мэт.

 

Ихэр

artskvortsova / Shutterstock.com

Ихрүүд экстраверт байх нь элбэг тохиолдоно. Тэд стрессээ тайлахын тулд хүмүүсээс аль болох зайтай байх хэрэгтэй. Далайн эрэг, ой мод, спорт танхимд хэдэн цаг ганцаараа байж бодол санаагаа цэгцлэх нь тэдэнд шинэ эрч хүчийг бий болгодог юм.

 

Мэлхий

artskvortsova / Shutterstock.com

Тэд ойр дотнын хүмүүстээ аз жаргал бэлэглэж чадах үедээ өөрсдөө аз жаргалтай болдог. Гэхдээ энэ нь түүний бүх л хүч чадлыг шавхах аюултай. Тиймээс мэлхий нь өөрийгөө бодох цаг гаргаж чадах нь их чухал юм. Тэд өдөрт ядаж ганц цагийг өөрийнхөө төлөө зарцуулах шаардлагатай билээ.

 

Арслан

artskvortsova / Shutterstock.com

Арслан байнга л ямар нэг хариуцлага үүрч байдаг хүмүүс. Ажил дээрээ, гэртээ ч тэр тодорхой нэг нөхцөл байдалд яавал хамгийн их үр ашигтай байх талаар санаа зовно. Бие сэтгэлээ тайвшруулахын тулд, сэтгэл санааны хүнд байдалд орохгүйн тулд тэд хүмүүстэй харьцаж дуу хөгжим сонсож, бүжиглэж өдөр тутмынхаа бэрхшээлийг үе үе мартаж байх хэрэгтэй.

 

Охин

artskvortsova / Shutterstock.com

Тэд өдөр тутмын амьдралдаа их зүйл боддог хүмүүс юм. Бодол санаандаа ажил төрөл, элдэв төсөл, санхүүгийн болон бусад олон зүйлийн тухай бодож эргэцүүлсээр байдаг байна. Тэд үе үе энэ байдлаасаа гарч цэцэрлэгт цэцэг ногоо арчлах, усанд сэлэх, йогоор хичээллэх, бясалгал хийж байх нь чухал байдаг. Энэ үедээ аль болох ганцаараа байсан нь илүү үр ашигтай.

 

Жинлүүр

artskvortsova / Shutterstock.com

Тэд бусдад таалагдах гэж их хүч гаргадаг нь тэдний хүч чадлыг ихэд сулруулдаг. Тэдний хувьд хамгийн төгс амралт нь өөрийгөө сайхан зүйлээр хүрээлүүлэх юм. Музей үзэх, балет, театрт очих эсвэл зүгээр л дэлгүүр хэсэх нь тэдний нервийг тайвшруулж, сэтгэл санааг нь тайван болгоно.

 

Хилэнц

artskvortsova / Shutterstock.com

Хилэнцүүд өдөр тутмын амьдралдаа маш их стресст орно. Ямарваа нэг тааламжгүй зүйл тэдний биеэ барих чадварыг нь алдуулах учир өөр зүйлд сэтгэл санаагаа төвлөрүүлж анхаарах, сэтгэл тогтворгүйжүүлж байгаа зүйлээс ангижруулах ямар ч төрлийн амралт нь тэдэнд сайнаар нөлөөлдөг юм.

 

Нум

artskvortsova / Shutterstock.com

Энэ ордны хүмүүс ихээхэн романтик сэтгэлгээтэй бөгөөд аль ч цаг үед холын аялалд явахад бэлэн байдаг боловч өдөр тутмын амьдрал нь үүнд саад болно. Хамгийн сайн тайвшрах арга нь орчин нөхцлөө солих. Заавал өөр улс оронд очих биш хажуугийн хотод ч очиж болох билээ.

 

Матар

artskvortsova / Shutterstock.com

Тэд үе үе өөртөө маш их ажил өгч хариуцлага үүрүүлэх нь их тохиолдоно. Үүнээс салж амрахын тулд дэлхий дахиныг байлдан дагуулах тухайгаа мартаж аялалд явах нь зөв. Тайвшруулах үр дүнтэй зүйл нь хаданд авирч, цанаар гулгах зэрэг болно. Бас йог болон бясалгал ч гэсэн ихээхэн үр нөлөөтэй юм шүү.

 

Хумх

artskvortsova / Shutterstock.com

Дэлхийг яавал илүү сайхан болгох, энэ дэлхий дээрх хүмүүсийг хэрхэн илүү их жаргалтай болгох тал дээр энэ ордныхон байнга л санаа зовж байдаг гэдэг. Тэд өөрсдийгөө бас мартдаг бөгөөд энэ нь олон янзын бэрхшээл дагуулна. Өөрийнхөө тайван байдалд эргэн орохын тулд тэд аль болох ганцаар тусгаарласан байдалд хэсэг байх хэрэгтэй юм. Зугаалах, йог болон бясалгал хийх нь их сайн нөлөөтэй билээ.

 

Загас

artskvortsova / Shutterstock.com

Загас бусад хүний хийж байгаа зүйлийн тухай дэндүү их бодож хамаг эрч хүчээ үрнэ. Тэд өөрсдийгөө бодож, хийж бүтээх тухай бодох хэрэгтэй. Жишээ нь зураг зурах, хөгжим бичих, сонсох гэх мэт. Ийм зүйл нь хэсэгхэн хугацааны дотор хамаг стрессийг үгүй болгодог байна.

Та харин хэрхэн амарч тайвширдаг вэ? Танд тайвшрахын тулд олон цаг хэрэгтэй байдаг уу?

29
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Сорхондай А.Ээгий

    Сорхондай А.Ээгий

    2019/10/24 at 11:14

    Ганболд Лхагвасүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *