Таныг хүссэн киноны чинь дүрд хувиргах сонирхолтой аппликейшнийг Хятадууд боловсруулжээ. Үүний тулд таны ганц зураг байхад л хангалттай

1

Хүн төрөлхтөн FaceApp аппликейшнд хошуурч дөнгөж намжиж байхад шуугих бас нэгэн шинэ зугаа гарч ирж байна. Шинэ аппликейшнийг Zao гэнэ, Хятадаас гаралтай – программистуудын энэхүү шинэ бүтээлийн тусламжтайгаар одуудтай мөр зэрэгцэн дуртай киноныхоо дүр болж чадна. Ухаалаг утасны энэ аппликейшнд таны ганцхан гэрэл зураг байхад л хангалттай – хэдхэн секундын дараа гэхэд л та зурагтаар гарч байх болно.

Zao аппликейшн хэдхэн секундын дотор хэрэглэгчийн дүрийг кинонд нэмж чадна

Хэрвээ та Zao гэж сонсоогүй бол – энэ бол Хятадын аппликейшн бөгөөд өнгөрсөн Баасан гаригаас эхлэн сошиал сүлжээг доргиож байна. Миний урьд өмнө нь үзэж байсан feedback загваруудаас хамгийн шилдэг нүүр хувиргах программ гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, намайг яг л Леонардо Ди Каприо шиг гаргаж байна (нэг л гэрэл зургийг 8-хан секундэд боловсруулаад шүү дээ)

 

Бид бүгдийн үзэх дуртай цуврал кинонууд ч хараанаас гадна үлдсэнгүй

 

Энэ бүхэн яаж ажиллаж байна вэ? Маш амархан

Өөрт таалагдаг өөрийнхөө гэрэл зургийг аппликейшнд оруулаад бичлэгээ сонгох хэрэгтэй, хэдхэн секунд хүлээгээд л циррриййн – кино, тоглоом, цуврал кино эсвэл таны оролцоотой бичлэг бэлэн боллоо.

 

Үнэндээ зөвхөн Хятадын хэрэглэгчид л энэ аппликейшнийг ашиглах боломжтой

 

Гэхдээ тэд өөрсдийгөө алдартай кинонд хэрхэн хувирснаа бусадтай харамгүй хуваалцаж байна

ZAO-г туршиж үзэхийн тулд би өөрийнхөө нүүр царайг эрсдэлд оруулж байна, танд ингэх шаардлага гарахгүй биз. Миний ашигласан гэрэл зураг гэвэл – жирийн л нэг селфи, зүүн доод хэсгээс та хараарай.

 

Энэхүү технологи нь болгоомжлол дагуулж байна

ZAO хоёр шалтгааны улмаас айдас төрүүлж байна . Эхнийх нь – нууцлал. Хоёр дахь нь – энэ.

Ирээдүйд бидний тоглосон зар сурталчилгаа биднийг хүлээж байна, харин өөрийн тоглосон киног дуртай үедээ үзэж болох нь.

4
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *