Кофе уухаа бүрмөсөн больсны дараа таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ? Тэдгээрийг хэрхэн зохицуулах вэ?

0

Кофенд чин сэтгэлээсээ дурлагчид 2 шинж чанарыг дотроо нууж байдаг: кофе уухаас өмнөх болон дараах. Хэрвээ энэ танд танил сонсогдож байвал та яг одоо л өөрөө өөрийнхөө кофеины донтолтыг зогсоох боломжтой үе дээрээ байна гэсэн үг. Гэвч өглөөг амттай кофегоор эхлүүлж сурсан хүмүүс кофе уух зуршлаа тийм хялбар орхиж чадахгүй нь мэдээж.

Тиймээс бид хүний биеийн кофеины түвшин тэг хүртэл буурах үед биед ямар өөрчлөлт гардаг, бие ямар хариу үйлдэл үзүүлдэг болох дээр гол анхаарлаа төвлөрүүлсэн юм.

1. Биеийн жин өөрчлөгдөж эхэлнэ

© Shutterstock.com

Хэт их стресстэх нь биеийн жинд өөрчлөлт оруулж таргалалт үүсгэдэг бөгөөд кофе уухаа больсон хүмүүст ч ижил шинж тэмдэг илэрдэг. Яагаад гэвэл кофеин нь бодисын солилцоог дэмждэг учир бие дэх илүүдэл калорийг эрчимтэй шатаахад тусалдаг. Тиймээс та кофе уухаа боливол өмнө нь авч байсан кофеины дэмжлэг байхгүй болж жин нэмэх үйл явц хурдтай явагддаг болно гэсэн үг. Эсрэгээрээ та өдөрт 3 удаа сүүн кремтэй фраппучино уудаг байсан бол уухаа болих нь жин хасахад тусална. Учир нь иймэрхүү калори ихтэй кофены төрлийн чихэрлэг уух зүйлс өөрөө таргалалтын шалтгаан болж байдаг.

 

2. Анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болж эхэлнэ

© Shutterstock.com

Кофе нь хүний бие дэх дофамин болон адреналин ялгаралтыг өдөөдөг тул тархины үйл ажиллагааг сайжруулж, цусны даралтыг нэмэгдүүлдэг учир хүний анхаарал, сэрэмж мэдэгдэхүйц нэмэгддэг. Тиймээс кофе уухаа боливол та аливаа зүйлд өмнөх шигээ төвлөрч чадахаа болино. Учир нь тархи өмнө нь байсан шиг өдөөгдөхгүй байгаа учраас төвлөрөх чадвар нь сулардаг гэсэн үг.

 

3. Та салгалдаг болно

© Shutterstock.com

Энэ танд магадгүй маш ноцтой асуудал шиг санагдаж болох ч санаа зовох зүйл биш юм. Кофейн бол төв мэдрэлийн системийг өдөөгч маш хүчтэй эх үүсвэр юм. Тиймээс хэрэв таны бие кофейнгүй болбол үргэлж хүчтэй өдөөгдөж байсан төв мэдрэлийн систем эх үүсвэргүйн улмаас доголдож гар салганах, чичрэх зэрэг шинж тэмдгийг үүсгэх болно. Гэхдээ зарим хүмүүс эсрэгээрээ кофейныхаа хэмжээг хэтрүүлснээсээ болоод мөн салганадаг. Гэхдээ энэхүү нийтлэл дэх бусад зүйлсээс ялгаатай нь салганах зэрэг шинж тэмдэг нь кофейнд донтсон хүмүүсийн маш бага хувьд л илэрдэг байна. Хэрвээ та аль хэдийн чичирч эхэлсэн бол бүх зүйл зүгээр. Та кофе уухаа больсноос ойролцоогоор 9 хоногийн дараа гэхэд энэ шинж тэмдэг бүрэн арилна.

 

4. Сэтгэл зовнилтой болно

© Shutterstock.com

Та хэр барагтаа олон зүйлд санаагаа зовоогоод байдаг хүн биш ч кофейн багасах үед ямар нэг байдлаар сэтгэл түгшиж эхлэх болно. Ялангуяа маш өтгөн чихэргүй, кофейны агууламж өндөртэй кофе уудаг хүмүүсийн хувьд энэ шинж тэмдэг хүчтэй илэрнэ. Энэ нь кофейны дэмжлэггүй болсон тархинд химийн тэнцвэргүй байдал үүссэнтэй холбоотой юм.

 

5. Ойр ойрхон толгой өвддөг болно

© Shutterstock.com

Кофейны хомсдолын хамгийн түгээмэл гаж нөлөө нь толгой өвдөхөөр илэрдэг. Энэ нь цусны судаснууд нээгдэж, тархин дахь цусны эргэлт нэмэгдсэнтэй холбоотой юм. Ямартай ч бие махбод тэрхүү цусны эргэлтдээ дасах үед толгойн өвдөлт бүрмөсөн алга болох болно. Бид бүгд л толгой өвдөх зовлонг мэднэ. Тиймээс толгойн өвдөлтөөс үүсэх бусад таагүй мэдрэмжүүдээ тэвчих л хэрэгтэй.

 

6. Таны энерги багасна

© Shutterstock.com

Бид бүгдийн кофе уудаг хамгийн гол шалтгаан бол эрч хүчээ сэлбэх гэдэг нь тодорхой. Гэвч кофены сэргээгч үйлчилгээ дунджаар 5 цаг орчим байдаг бөгөөд энэ нь биднийг өдөрт хэд хэдэн аяга кофе уухад хүргэдэг. Амжуулах олон ажилтай үед кофегоо ихдүүлэх ч тохиолдол гарч мэднэ. Тиймээс кофе уухаа боливол эсрэгээрээ маш амархан ядарч сульддаг болно гэсэн үг.

 

 

Энэхүү сөрөг нөлөөллүүдийг хэрхэн бууруулах вэ?

Харж байгаачлан бид өглөө бүр уудаг кофегоо магадгүй өдөр, орой уудаг кофегоо уухаа болилоо гэж бодоход маш олон сөрөг нөлөө гарч байна. Гэхдээ сайн мэдээ нь гэвэл эдгээр зүйлсийг шийдэж болно оо. Ингээд хэрэв та биеэ кофейны хамаарлаас гаргахаар шийдсэн бол танд туслах дараах зөвлөгөөг хүргэж байна.

1. Кофейны хэрэглээгээ бага багаар бууруул

© Shutterstock.com

Энэ бол кофе уухаа болихоор шийдсэн хүний хувьд өөрийгөө зовоохгүй байх хамгийн зөв арга юм. Үүнийг өрөөний хамтрагч болон найз нөхөдтэйгөө хамтдаа хийж эхэлбэл бүр илүү үр дүнтэй байх болно. Хэрэв та үнэхээр кофенд дурлагч бол өдөрт уудаг 3 аяга кофегоо 7 хоногт 2 удаа болгоод багасгаад үз. Дараа нь хамгийн сүүлийн удаа өглөөний 1 аяга кофе уугаад бүр мөсөн салах ёс гүйцэтгэ. Ингэж чадвал кофегоо багасгасан тухайн 7 хоногт бие махбод хангалттай бэлтгэлээ хангасан байх болно.

 

2. Шингэн зүйл сайн уу

© Shutterstock.com

Хэрвээ та кофе уухаа болиод удаагүй байгаа бол өдөрт уудаг шингэн зүйлийнхээ хэмжээг бага зэрэг нэмээд үзэх хэрэгтэй. Цаг тутамд нэг аяга ус уухад л хангалттай. Хэрэв өглөө бүр ямар нэгэн халуун зүйл уудаг хэвшил тань арилахгүй бол дуртай цайгаа авч бэлдээрэй.

 

3. Дасгал хөдөлгөөн хий, сайтар амар

© Shutterstock.com

Хэрэв та бие тань кофейнгүй болсон ч эрч хүч энергиэ алдахыг хүсэхгүй байгаа бол хоол хүнснийхээ шим тэжээлийг тооцож эхэл. Мөн ямар нэгэн идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийж болно. 10 минут байраа тойроод гүйсэн ч болно. Ингэх нь таны цусны эргэлтийг эрчимжүүлж эрч хүчтэй байхад туслах болно. Тиймээс идэвхтэй амьдралын хэвшилтэй байж кофе ууж хүчээр хөдөлгөдөг байсан биеэ эрүүлжүүлэх хэрэгтэй.

 

4. Хоолны дэглэмээ өөрчил

© Shutterstock.com

Биеэсээ кофейныг эрчимтэй гадагшлуулахын тулд анхаарах хэрэгтэй нэг зүйл бол ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх, хоолны дэглэмээ өөрчлөх явдал юм. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэн олж болох хамгийн сайн байгалийн гаралтай ислэг хэрэглээрэй. Ингэж ислэгийн хэрэглээгээ нэмэгдүүлэх нь кофейныг орхисны дараа таны биеийг шаардлагатай эрчим хүчээр хангах хамгийн гол эх үүсвэр болох болно. Түүнчлэн жимс, ногоо хэрэглэх нь кофейн алдагдсанаас үүдэлтэй маш олон асуудлыг нэг дор шийдэхэд тань тусалж чадна. Эцэст нь хэлэхэд ислэг ихтэй хоол хүнс нь кофейноос болж өтгөн хатдаг болсон асуудлыг ч бүрмөсөн шийдэж өгөх болно.

Та өмнө нь кофейны хэрэглээгээ багасгах талаар бодож үзсэн үү? Ядаж л өдөрт уудаг кофеныхоо тоог багасгамаар байдаг л биз дээ? Дээрх аргуудыг туршиж үзээд туршлагаа хуваалцаж сэтгэгдэл үлдээгээрэй.

19
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. З. Лхамсүрэн

    З. Лхамсүрэн

    2020/03/23 at 12:28

    0

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *