“Өгөхөөр ирдэг хүүхдүүд байхад авахаар ирдэг нь ч байх юм” Яагаад чамтай харилцахад ийм хэцүү байгаа юм бэ?

3

Онцгой чадвартай хүүхдүүд энэ дэлхийд заримдаа мэндэлнэ. Ид шидийн байдлаар эргэн тойрныхноо амьдралыг өөрчлөх ажээ. Харин зарим нэг нь төсөөлж байснаас тэс өөр.

Эцэг эхтэйгээ харилцах харилцаа

Тэр “тийм биш”. Нэг л өдөр үүнийг та мэдрэх бөгөөд ямар ч найдваргүйг ойлгоно. Энэ тохиолдолд хэлэх үг: “Өгөхөөр ирдэг хүүхдүүд байхад авахаар ирдэг нь ч байх юм”. Санаагаар унах үед “Чи байхгүй байсан бол бүх зүйл өөр байх байсан юм” гэж хашхирмаар. Хүүхэд яг л цус орогч шиг, бүх хүчийг нь сорох хэдий ч хариуд нь юу ч өгөхгүй.

Энэ үед хэрхэх вэ? Тавьж явуул, зам дагуух шарилж шиг өсөж л байг? Эсвэл мөнгө, цаг хугацаа, хайр халамж, оюун санаа, хүч чадал, эрүүл мэнд гээд зориулж, золиосолж болохоор юу байна бүгдийг зориулсаар. Харин үр дүн эсрэгээрээ. Тэр хэзээ өөрийн сонголтоо хийхийг нь хүлээх үү?

“Бид түүнд амьдрал бэлэглэсэн! Тэр үүнд талархах ёстой”. Хүн өөрийн хүүхдэдээ чухал байгаагаа мэдрэх хүсэлтэй, хүүхэд эцэг эхийн хувьд ямар үнэ цэнэтэй билээ? Харин зарим нэг эцэг эхчүүдийн үзэж байгаагаар хүүхдүүд нь бэлэглэсэн амьдралын үнэ цэнийг мэдрэхгүй байна гэх ажээ.

Гэр бүлийн сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, эцэг эх болон хүүхдийн харилцаа жирийн нэг харилцан ойлголцол дээр тогтдоггүй. Хүүхэд дэлхий ертөнцөөс бэлэглэсэн аугаа том бэлэг болох өөрийнхөө амьдралыг хэзээ ч золионд гаргах ёсгүй.

Томчууд дуулгавартай, сайхан харилцаатай, хүндэтгэлтэй харилцааг хүснэ, харин тэнцвэртэй харилцаа нэг л болж өгөхгүй! Асуудал юунд оршиж байна вэ гэвэл хүүхэд эцэг эхтэйгээ цус нэгтэй болохоос бус сэтгэл зүрх нэгтэй биш юм.

“Би түүнд хэтэрхий бага зүйл хийгээд байгаа юм болов уу?”. Хүүхэд нь бүтэлгүйтвэл эцэг их өөрсдийгөө ингэж буруутгаж эхэлдэг. Материаллаг эд зүйлс өгчихөөд хариу хүлээгээд сууж байвал илүү амар. Харин хүүхэд таны цаг, анхаарал, сэтгэл хөдлөл, талархал, хайр, хүндэтгэл, тусламжийг байнга хүсэн хүлээж байдаг.

Эрх хүүхдийн харилцаа  нэг л тойргоор эргэлдэнэ – хүүхэд шаардана, эцэг эх хүслийг биелүүлчихээд өчүүхэн ч талархал авахгүй.

“Яг л над шиг бай л даа! Би чамайг өөрөөр хүлээж авч чадахгүй нь”. Энэ үгийг чанга хэлэхгүй ч гэлээ хүнд хэцүү үед хүүхдийн талд биш, түүнийг буруутгахын тулд эцэг эхээс гаргах үйлдэл, эс үйлдэхүй юм. Хүүхдийн буруу байсан ч хэцүү үед түүнд туслах ёстой.

Ингээд үл ойлголцол үүснэ: эцэг эх өгөхгүй, яагаад гэвэл тэр “авах эрхгүй”, харин хүүхдүүд авахгүй, яагаад гэвэл оронд нь тэд үгэнд орох ёстой, өөрийн орон зайгаа алдах хэрэгтэй болно. Үүний оронд “надад та нараас юу ч авах хэрэггүй” гээд хэлчихсэн нь амар. Эсвэл мөнгө, бэлэг л авахад хангалттай.

Өсвөр насныхантай эцэг эх харьцахад улам л хүндрэлтэй болно, яагаад гэвэл тэд харилцаандаа маш олон зүйлийг алдчихсан байгаа шүү дээ. Хүүхдүүд томроод ирэхээр эцэг эх хүүхдээсээ холдоод эхэлнэ. Тэд өөр өөрсдийнхөө амьдралаар амьдрах ажээ.

Оройтоогүй дээрээ өнгийн шилээ авч хая. Хүүхэдтэй амьдрал амаргүй, хатуу, айдастай, ядаргаатай, уур уцаартай, ганцаардалтай, сэтгэлээр унах тохиолдлоор дүүрэн. Харин амьдрал гэдэг сонин зохион байгуулалттай, хүүхэд гэдэг бол ариун зүйл. Түүнийг хайрлаж, халамжилж өөрийнхөө зүрх сэтгэлээ жинхэнээр илэрхийлэх хэрэгтэй. Энэ бол түүнд өгч чадах хамгийн анхны зүйл.

Хүүхдүүд амьдрах гэж ирдэг юм шүү. Таны хүүхэд энэ дэлхийд ганцхан зорилготой ирдэг: өөрийгөө бас түүнийг хайрлах гэж – амжилттай, цэвэрхэн самнасан үстэй биш харин жинхэнэ, өөр өөр, хүчтэй болон сул дорой, эрүүл болон өвчтэй… Тэр хэдэн настай байх нь чухал биш – 3 уу, 33-тай залуу юу?

Амьдрал адилгүй, гэр бүлийн нөхцөл байдал ч адилгүй. Залуу насандаа эцэг эхтэйгээ таарч тохирохгүй байсан тэр үе бол мөсөн уулын зөвхөн харагдах үзүүр нь. Аз жаргалтай байхын тулд бид бүгд хүчин чармайлт дор бүрнээ гаргах хэрэгтэй болно. Юуны түрүүнд өөр дээрээ ажиллах нь чухал.

Хүүхдүүд талархалгүй өсөж байгаад бид өөрсдөө буруутай юу? Үүнийг өөрчилж болох уу? Үзэл бодлоо бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

Найз нөхөдтэйгөө уг нийтлэлийг сошиал сувгаар хуваалцахыг хүсэж байна.

12
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *