Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот

0

Магадгүй бид тэднийг хэрхэн баян болсныг хэзээ ч олж мэдэхгүй байх, гэхдээ тэднийг хаанаас олж болохыг мэдэх боломжтой. Олигархууд хаа сайгүй хангалттай их болжээ. Энэ жагсаалтанд хамгийн их тэрбумтантай хотуудыг жагсаасан юм. Мэдээж тэд бол долларын тэрбумтнууд.

12. Токио – 16 тэрбумтан

Токио дахь 16 тэрбумтнууд ерөнхийдөө ойролцоогоор 71 тэрбумын хөрөнгөтэй. Хэдий энэ тийм ч бага тоо биш ч Токио 2012 онд хамгийн их саятантайгаар шалгарч байсан юм. Саятан тус бүр дунджаар 30 саятай байжээ.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 1

11. Лос-Анжелес – 22 тэрбумтан

Лос-Анжелест зөвхөн одууд баян байдаггүй. Жишээ нь энд Патрик Синьсян амьдардаг – тэрээр түүхэн дэх хамгийн баян эмч юм. Түүний хөрөнгө 13 тэрбумаар тоологдож байгаа.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 2

10. Сан-Паула – 25 тэрбумтан

Сан-Паулад баян болох олон арга бий: энд эмийн аж үйлдвэрлэл, гоо сайхан, загвар, аялал жуулчлал, харилцаа холбоо сайн хөгжсөн байдаг. Энэ хотод 25 тэрбумтан байдаг ба тэд дунджаар 4,6 тэрбум доллар олсон байна.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 3

9. Станбул – 28 тэрбумтан

Станбулыг хамгийн баян хотуудын нэгд тооцоход хэдий хол байгаа ч Туркийн хамгийн том хотод 28 тэрбумтан амьдардаг. Тэдний хөрөнгө 48,7 тэрбум доллараар үнэлэгддэг бөгөөд тус бүр дунджаар 1,62 тэрбум ноогдоно.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 4

8. Сөүл – 29 тэрбумтан

Сөүлийн ихэнх тэрбумтнууд Солонгосын хөгжингүй компьютерийн үйлдвэрлэлийн тусламжтай баяжсан. Жишээ нь, Сөүлийн хамгийн баян эмэгтэй Ли Со Хён Samsung Group-ийн холдинг болох Samsung Everland компанийн дарга юм. Түүний хөрөнгө 2,3 тэрбум доллараар үнэлэгддэг.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 5

7. Мумбаи – 33 тэрбумтан

Энэтхэгт нийт 68 тэрбумтан бий. Тэдний ихэнх нь энэ жилийн байдлаар дэлхийн хамгийн баян хотод орсон Мумбаид амьдардаг. Судалгаагаар ойрын арван жилд Энэтхэгийн баялаг хоёр дахин ихсэх хандлагатай гэжээ.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 6

6. Дубай – 34 тэрбумтан

Хэрэв Forbes үнэн хэлж байгаа бол хамгийн баян хүмүүсийн гуравны нэг нь Ойрхи Дорнодын хамаатан саднууд гэнэ. Тиймээс тэдний үр хүүхдүүд өлгийтэй байхаасаа л бизнес менежментийг сурч эхэлдэгт нь гайхах зүйлгүй байх. Жишээ нь, The Emirates Group-ийн гүйцэтгэх захирал шейх Ахмед бен Саид Аль-Мактум нь Дубайн урьдны захирагчийн хүү юм. Түүний эд хөрөнгө ойролцоогоор 18 тэрбум долларт тооцогдож байгаа аж.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 7

5. Бээжин – 45 тэрбумтан

Хятадын энэ жилийн хөрөнгө, зах зээлийн хямралын дараа хөрөнгөө буцаан ихэсгэх их хэцүү болжээ. Янз бүрийн намын удирдагчид болон авлигын эсрэг компаниуд асуудлыг илүү хүндрүүлж байгаа аж. Хэдий тийм ч 45 тэрбумтан гэдэг их тоо шүү.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 8

4. Лондон – 46 тэрбумтан

Их Британий нийслэл дэх тэрбумтнуудын баялаг 133,7 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм. Лондоны хамгийн баян олигархиуд бол: дэлхийн хамгийн баян хүн болох Энэтхэгийн Лакшми Миттал мөн хоёр жилийн өмнө Forbes сэтгүүлийн гаргасан жагсаалтын Их Британий хамгийн баян хүмүүсийн хоёрт бичигдсэн Дэвид Рубен нар юм.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 9

3. Гонконг – 64 тэрбумтан

Гонконг-д хүмүүс янз бүрийн аргаар мөнгө олдог. Жишээ нь, Азийн хоёр дахь хамгийн баян хүн Луи Че Ву нь Galaxy Entertainment Group-ийн казино, амралт, зочид буудал зэрэг маш олон тооны үйл ажиллагаа явуулдаг. Түүний баялаг 9 тэрбум доллараар үнэлэгдээд байгаа юм.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 10

2. Москва – 68 тэрбумтан

Алишер Усманов, Виктор Вексельберг гэх нэрийг хүн бүр сонссон байх, гэвч тэднээс гадна өөр 66 тэрбумтан байдгийг мэдэх үү? Хэрэв тэдний шударгаар болон шударга бусаар олсон нийт хөрөнгийг тооцоолбол Москвагийн нийт олигархууд 333,9 тэрбум доллартай юм байна.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 12

1. Нью-Йорк – 78 тэрбумтан

АНУ-д нийт 541 тэрбумтан байдаг, тэдний ихэнх нь Нью-Йорк хотод амьдардаг. Тэдний тоонд өмнөх хотын дарга Майкл Блумберг (37,2$) болон медиа-магнат Руперт Мёрдок (12,4 $) орно.

Хамгийн их тэрбумтан амьдардаг 12 хот 11

10
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. зочин

    2015/11/11 at 13:03

    Манай Улаанбаатарыг гүйцэхгүй юм бна

  2. Тэрбумтан

    2015/11/11 at 14:20

    Тиймээ… ТӨРӨӨС төрсөн ТЭРБУМТАН гаараа яаж манай Улаанбаатарыг гүйцах вэ…. Горьдоодч нэмэргүй!!!

  3. Yalalt Yaki

    Yalalt Yaki

    2015/11/12 at 22:28

    Ene mongol uu

  4. Yalalt Yaki

    Yalalt Yaki

    2015/11/12 at 22:28

    Goe yumoo

  5. Зочин

    2015/11/14 at 21:12

    manaid 76 X 76 bgashde ternees ch ix bga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *