Эхлээд амархан юм шиг санагдах хэдий ч багагүй толгой эргүүлэх 15 асуулт

0

Хүүхэд гэрийн даалгавар хийхэд туслаад өгөөч гэж гуйхад заримдаа бид мухардалд ордог. Жишээ нь, тооны даалгаврыг та одоо хийж чадах уу? Томчууд бид ер нь сургуульд сурч байсан зүйлээ таг мартаж орхидог бололтой. Гэхдээ хүүхдийн гэмээр зарим нэг асуулт дээд математикаас ч хэцүү санагдах үе байх ажээ.

Өөрийнхөө мэдлэгийг дараах 15 асуултаар шалгах боломжийг танд олгож байна. Анх санагдаж байснаасаа хамаагүй хэцүү шүү. Зөв хариултыг нийтлэлийн төгсгөлд танилцуулна.

1. Ямар амьтан усгүйгээр хамгийн удаан амьдарч чадах вэ?

© Depositphotos.com

 

2. Сансрын өмсгөлтэй байхдаа хамраа яаж маажих вэ?

© NASA, Astronaut Michael Edward Fossum / Wikimedia Commons

 

3. Шувуу арагшаа нисэж чадах уу?

© Depositphotos.com

 

4. Сарны хоёр тал яагаад өөр байдаг вэ?

© Luc Viatour / Wikimedia Commons, © NASA / Wikimedia Commons

 

5. Могойны сүүл хаанаасаа эхэлдэг вэ?

© Depositphotos.com

 

6. Анаашнууд яаж дуугардаг вэ?

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

 

7. Дэлхийн хаана та хамгийн бага жин татах вэ?

© Depositphotos.com

 

8. Домогт Олимп гэдэг уул гардаг, тэр ууланд бурхад амьдардаг. Хаана байрладаг уул вэ: Эртний Грек эсвэл Эртний Ромд?

© Майков, Николай Аполлонович / Wikimedia Commons

 

9. Халиу хаанаа халаастай вэ?

© Joe Robertson / Wikimedia Commons

 

10. Ямар амьтан хоолоо идэхээсээ өмнө угаадаг вэ?

© Depositphotos.com

 

11. Эрэгчин үр төлөө тээж төрүүлж чаддаг уу?

© Depositphotos.com

 

12. Амьдралын туршид бидний хамар том болдог. Тэгвэл нүдний алимны хэмжээ өөрчлөгддөг үү?

© Depositphotos.com

 

13. Үүл яагаад тэнгэрээс унахгүй тогтоодог байдаг юм бэ?

© Depositphotos.com

 

14. Дэлгүүрт зардаг шувууны өндөгнөөс яагаад дэгдээхэй гардаггүй вэ?

© Depositphotos.com

 

15. Яагаад бүх сармагчин хүн болоогүй вэ?

© Depositphotos.com

 

Хариултууд

1. Ямар амьтан усгүйгээр хамгийн удаан амьдарч чадах вэ? Үсэрдэг төрөлд хамаардаг кенгуру бусад амьтдаас илүү удаан усгүйгээр амьдарч чадна – бараг бүх амьдралынхаа туршид буюу 10 жил орчим.

© Rex / Wikimedia Commons

2. Сансрын өмсгөлтэй байхдаа хамраа яаж маажих вэ? Сансрын нисгэгч хамраа маажихын тулд чих бөглөрөх үед тус болдог зөөлөвч ашигладаг.

© Samantha Cristoforetti / Wikimedia Commons

3. Шувуу араагшаа нисэж чадах уу? Зөвхөн эрээн далт бяцхан шувуу л арагшаа нисэж чадна. Яагаад гэвэл тэр наймын тоо зурж байгаа юм шиг далавчаа дэвдэг юм.

4. Сарны хоёр тал яагаад өөр байдаг вэ? Бяцхан хоёр дахь «Сар» Дэлхийг тойрдог байсан, дараа нь бидний мэдэх нөгөө Сартай мөргөлдөж ууссан гэх хувилбар яригддаг. Нэг гарагийн хоёр тал яагаад өөр байгааг ийнхүү тайлбарлаж болох юм: нэг талд нь мөргөлдсөний ул мөр үлджээ.

5. Могойны сүүл хаанаасаа эхэлдэг вэ? Хэвлээр явагчийн их бие дуусаж байгаа тодорхой хэсэг бий –  энэ хэсгийг клоака гэнэ. Тэндээс л түүний сүүл эхэлнэ дээ.

6. Анаашнууд яаж дуугардаг вэ? Анаашны урт хүзүү нь дуугүй байдгийн шалтгаан гэж үздэг байлаа: өөрөөр хэлбэл уушгинаас явах агаар амандаа хүрч чаддаггүй гэж бодож байсан удаа бий. Анааш дуу муутай амьтан нь үнэн, гэхдээ тэд ямар нэгэн авиа гаргадгийг та мэдвэл зохино. Тэд шивэгнэнэ, аюултай тулгарсан тохиолдолд тургих бол эмэгчин нь үр төл рүүгээ хашхирдаг. Үүнээс гадна шөнийн цагаар эдгээр амьтад маш бага хэлбэлзлээр гүнгэнэх чимээ гаргадаг. Харанхуйд ийн бие биенээ олдог байх гэсэн таамаг байдаг. Бас нэгэн таамаг нь тэд нойрондоо ярьж байдаг ажээ. Эсвэл зүгээр л хурхирч байгаа ч гэж үздэг. Өөрөөр хэлбэл эр хүн хурхирч байгаатай тун адил авиа гаргадаг ажээ.

7. Дэлхийн хаана та хамгийн бага жин татах вэ? Та экватор дээр 0,5%-иар бага жинтэй болно. Дэлхийн эргэх онцлог болон экваторын төвийн таталцлаас болоод энэ газарт амьд болон амьгүй зүйлийн жин багасдаг.

8. Домогт Олимп гэдэг уул гардаг, тэр ууланд бурхад амьдардаг. Хаана байрладаг уул вэ: Эртний Грек эсвэл Эртний Ромд? Олимп – Эртний Грекийн домогт гардаг элемент.

9. Халиу хаанаа халаастай вэ? Далайн халиуны суганд халаас болгон ашигладаг сул арьс байдаг. Тэд халаасандаа хоол хүнс, өөрийн дуртай чулуу (хясаа зэргээ хагалж идэхэд ашигладаг) зэргээ хадгалдаг.

10. Ямар амьтан хоолоо идэхээсээ өмнө угаадаг вэ? Ер нь бол элбэнх хоол хүнсээ сайтар цэвэрлэж иддэг. Усанд хийж сарвуугаараа шороо зэргийг нь угаадаг ажээ.

11. Эрэгчин үр төлөө тээж төрүүлж чаддаг уу? Чадна. Жишээ  нь, далайн морины эрэгчин нь хээл авч зулзагаа төрүүлдэг. Эрэгчин, эмэгчин хоёр сүүлнүүдээ нийлүүлж хамтдаа сэлнэ. Хуримын бүжиг 8 хүртэл цаг үргэлжилнэ. Бүжиж дуусахын сацуу эмэгчин нь өндөгнүүдээ эрэгчний гэдсэнд байх уутанд дарна. Эрэгчин нэг дор 2000 хүртэл “зулзага” төрүүлдэг. Хээл ойролцоогоор 10-25 хоног үргэлжилдэг байна.

12. Амьдралын туршид бидний хамар том болдог. Тэгвэл нүдний алимны хэмжээ өөрчлөгддөг үү? Нүдний алим бидний амьдралын эхэн үед томорч болох бөгөөд 12 нас хүрээд томрохоо больдог. Ойролцоогоор 23 мм хүрнэ. Дараа нь хэмжээ нь өөрчлөгдөхгүй.

13. Үүл яагаад тэнгэрээс унахгүй тогтоодог байдаг юм бэ? Үүл гэдэг чинь тэр чигтээ ус, тэгсэн мөртлөө ямар нэгэн байдлаар тэнгэрт хөвөөд байдаг. Үнэндээ энэ ус нь хэдэн километрийн цаана усны жижиг дусал, талст байдлаар тархсан байдаг. Хэмжээний хувьд таталцлын хууль үйлчлэхээргүй жижиг гэсэн үг. Тэгээд л унахгүй байгаа юм.

14. Дэлгүүрт зардаг шувууны өндөгнөөс яагаад дэгдээхэй гардаггүй вэ? Ирээдүйд үр төл болохооргүй өндгийг шувууны фермээс дэлгүүрүүдэд түгээдэг. Өндөглөгч тахианууд хэзээ ч азарган тахиа олж хараагүй байх тохиолдол бий. Харин фермерийн тахианы гаргасан бараг бүх өндөгнөөс бол дэгдээхэй гарах магадлал өндөр.

15. Яагаад бүх сармагчин хүн болоогүй вэ? Бид үнэндээ амьтны хүрээлэнд амьдардаг сармагчны төрлөөс үүсээгүй юм. Тэд бол бидний ойрын төрлүүд, бид нэг өвөг дээдэстэй. Зарим нэг эрдэмтдийн хэлж байгаагаар бол, орчин цагийн сармагчин хүн болохгүй, яагаад гэвэл тэд тав тухтай орчинд амьдарч байгаа тул хувьсах шаардлага байхгүй ажээ.

Та ямар асуултанд шууд хариулсан бэ? Ямрыг нь бидний тусламжийг авч байж мэдсэн бэ?

64
БахархмаарБахархмаар
17
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
8
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *