Ан амьтад хүмүүс биднээс дутуугүй хүнлэг сэтгэлтэй гэдгийг батлах 9 нотолгоо

0

Амьтад – зүгээр нэг шүдэрхэг, үсэрхэг дөрвөн хөлт амьд биет биш юм. Тэд бидний л адил хэн нэгэнд дасна, үр хүүхдэдээ хайр халамжаа гаргана, өөрийнхөө ажил үүргийг сайн гүйцэтгэх гэж хичээнэ. Тэдний зарим нэгийг хүмүүст, ан амьтдад туслах зорилгоор ч сургадаг, харин зарим нэг нь өөрийн хүслээр тусламжийн сарвуугаа сунгадаг ажээ.

Өнөөдөр амьтан гэдэг зүйл зөвхөн унтаж, идээд, үр төлөө л гаргадаг гэж боддог хүмүүсийн үзэл бодлыг эвдэх тийм жишээнүүдийг танилцуулах гэж байна. Тэд бол баатарлаг амьтад гэдгийг танд дахин хэлье.

Нохой зээх цасны нурангид дарагдсан хүнийг аварч чадна

© Depositphotos.com

National Geographic Wild сувгаар энэ хөвсгөр амьтан цасны нурангаас хүнийг яаж аварч байгаа тухай бичлэг гарсан юм. Туршилтын явцад Жаспер гэдэг нэртэй эрэгчин үнэрлэж явсаар осолд орсон хүнийг олж цасны нурангаас түүнийг гаргаж авч чаддаг.

Энэ амьтны үнэрлэх мэдрэмж маш сайн хөгжжээ: зэрлэг байгальдаа тэд амьтны үүр ухаж хооллодог. Тэд 6 метрийн гүнд байгаа зүйлийг үнэрлэж олзоо олж иддэг байна.

 

Аврагч нохой нар амжилтгүй болсон ажиллагаандаа шаналж зовдог

© Depositphotos.com

Аврагч нохой нар ажилдаа маш нухацтай ханддаг. Хэрвээ амьд хүн олж чадахгүй бол тэд сэтгэлээр унах, ажилдаа идэвх санаачилгагүй болох магадлалтай. Тийм учраас аврах ангийн албан хаагчид заримдаа өөрсдөө “xохирогч”-ийг нууж, амьтнаар олуулж тэднийг ажил хөдөлмөөр сайн гүйцэтгэж чадлаа гэж магтдаг. Тэд өөрсдийнхөө ажлын гүйцэтгэлд ч сэтгэл хангалуун үлддэг ажээ.

 

Овчарк бусад хөxтөн амьтанд амархан дасах өндөр магадлалтай

© ACiiDMaN / Wikimedia Commons

2006 оноос хойш австралийн жижигхэн арал болох Мидл-Айлендэд оцон шувууны тоо толгойг үнэгнээс хамгаалахын тулд итали үүлдрийн овчаркийг ашиглажээ. Уг нохойг мал хариулахаар сургадаг, тэд хонин сүргийг чононоос найдвартай хамгаалж чаддаг ажээ.

Нохойг гөлөг байхад нь сүрэгт тавьж хоньтой дотно харилцаа үүсгэх эхлэлийг бий болгодог: ирээдүйд том болоод хонин сүргээ араатнаас хамгаалдаг. Яг ийм дотно харилцааг мөн том эвэртэй үхэртэй ч үүсгэх боломжтой. Бас туршилтаас харахад оцон шувуутай ч ийм дотно харилцааг үүсгэжээ.

 

Горилла амьтны хүрээлэнд хүүхдийн амийг аварчээ

© Depositphotos.com

1996 оны 8 дугаар сард сармагчны торонд 3 настай хүү санамсаргүй уначихжээ. Хүү бие дааж торноос гарч яагаад ч чадахгүй. Энэ үед хүүд Бинти Жуа гэх нэртэй горилла тусалсан гэдэг. Тэр хүүг болгоомжтой гэгч нь аваад яаран сандран торны дэргэд гүйж ирсэн амьтны хүрээлэнгийн ажилтанд хүлээлгэж өгсөн байна.

 

Шампанзе талархал гэж юу байдгийг сайн мэднэ, үүнийгээ ч гарамгай илэрхийлж чаддаг

© Jane Goodall Institute USA / YouTube

Дээр үзүүлсэн гэрэл зураг дээр Ванда сармагчин амьтанд туслах төвийн ажилтнуудыг тэвэрч байгаа юм. Тэрээр эмчилгээнээс гарч дархан цаaзат газар луугаа эргэж явах гэж байгаа нь энэ. Түүнийг үxлийн ирмэг дээр байхад нь хүмүүс олж сэргээн засах эмчилгээнд явуулж амийг нь аварч чаджээ. Ванда зэрлэг байгаль руугаа буцах болсныг ойлгож, энэ үед амийг нь аварсан хүмүүстэй тэврэлдэхгүйгээр явахыг хүсээгүй бололтой.

 

Нохой бусад төрлийн ан амьтан устахаас хамгаалдаг

© Depositphotos.com

Өмнөд Африкт хирсийг xулгайн анчдаас хамгаалдаг тусгайлан сургагдсан нохой байдаг. Ийм сонирхолтой хамгаалагч 2018 оноос эхлэн ажиллах болжээ. Сонирхуулж хэлэхэд, энэ ажилд заавал нэг тогтсон үүлдэр сонгож авдаггүй. Нэг сүрэгт төрөл бүрийн нохой байдаг, бүгд өөр өөрийн чухал үүргийг гүйцэтгэнэ.

Тэднийг гөлөг байх цагаас нь эхлэн сургаж эхэлдэг байна. Дөрвөн хөлт хамгаалагчид хамгаалах амьтантайгаа амьд харилцаан дунд байх бөгөөд сургалтын 18 сарын дараа албандаа ордог ажээ. Эрэлхэг нохойнуудын ачаар xулгайн анчдад боломж олгохгүй байгаа нь байгаль хамгаалагчдад маш их тус нэмэр болж байгаа юм. Энэ ажлын хүрээнд хирсний тоо толгой өсөх хандлага нэгэнт ажиглагдаж эхэлжээ.

 

Хэрээ хүмүүст бэлэг бэлэглэдэг

© Depositphotos.com

8 настай Габи Манн өөрийнхөө туршлага дээр амьтад талархах сэтгэлтэй байдгийг олж мэджээ. Тэр хэрээ тэжээгээд 4 жил болж байгаа бөгөөд шувууд нь түүнд төрөл бүрийн бэлэг цуглуулж ирдэг гэнэ. Габи бэлэг болгоныг тусгай саванд нямбайлан хадгалдаг.

Габи ээжийн хамтаар өглөө болгон шувууны хоолны савыг самраар дүүргэж ус хийдэг, харин шувуунууд үүний хариуд жижигхэн шил, төмөр утасны хэлтэрхий, зүүлт зэргийг үлдээдэг ажээ: өөрөөр хэлбэл тэд идсэн хоолныхоо төлбөрийг төлж байгаа юм уу даа.

 

Арслангууд нэг удаа хүүхдэд туслахаар иржээ

© Depositphotos.com

Эфиопод 12 настай охин гурван арслангийн ачаар xулгайчдаас аврагджээ. Хүүхэд айсандаа уйлахад тэр нь арслангуудад зулзаганы уйлах дуутай адил сонсогдсон байх гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Тийм учраас арслангууд охин руу дaйралгүй харин аюулаас хамгаалжээ.

Үйл явдал яаж ч эргэсэн байж болох, ямартай ч зарим тохиолдолд амьтнаас биш хүнээс болгоомжилж байх ёстойг уг тохиолдол баталж байгаа юм. Сүргээ дагуулсан сүртэй арслан байсан ч гэсэн хүний амь хамгаалж чаддагийг харуулсан бодит түүх.

 

Нэг удаа баавгай хэрээг аюул дунд үлдээгээгүй юм

© AA / ABACA / Abaca / East News

Будапештын амьтны хүрээлэнгийн баавгайн торны усан санд хотын хэрээ ороод гарч чадахгүй байжээ. Маажиг баавгай тусламжийн сарвуугаа сарвайгаагүй бол хөөрхий шувуу эрх чөлөөтэй нисэж чадах нь юу л байсан бол. Зовж зүдэрсэн шувууны далавчнаас болгоомжтой гэгч нь барьж аваад уснаас гаргаж авчээ. Дараа нь өөрөө холдоод алим хазаж өгсөн байна.

Аьмтан хүнээс илүү хүнлэг гэдэг бодол танд хааяа ч болов төрж байв уу?

23
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *