Амттай, чанартай жимс, хүнсний ногоог хэрхэн сонгож авах талаар мэргэжилтэн зөвлөж байна

4

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт 400 гр-аас доошгүй жимс, ногоо хэрэглэж байхыг зөвлөдөг. Зун цаг ирэхэд шинэхэн жимсний шүүс, смузи, жимстэй боов, салат зууш нь илүү амттай, ашигтай болдог билээ. Гэхдээ олон янзын супермаркет, зах дээрээс жинхэнэ чанартай хүнс худалдаж авахад хэцүү. Ингээд нэгэн мэргэжилтний зөвлөгөөг танд сонирхуулъя. Та гялалзсан алим, иштэйгээ лоолийг шинэхэн, сайн нь гэж боддог бол та энэ нийтлэлийг унших хэрэгтэй.

Энэ удаа амттай, сайхан үнэртэй, чанартай жимс ногоо худалдан авахын тулд чухам юунд анхаарах хэрэгтэй талаар танилцуулах болно.

1. Улаан лооль

Олон хүн иштэйгээ лоолийг илүү шинээрээ гэж үзэн худалдаж авдаг. Яг үнэндээ том иштэй байх нь шинэ гэдгийг бус харин гүйцэд боловсроогүй гэдгийг харуулж байгаа хэрэг. Боловсорч гүйцсэн лооль нь өөрөө мөчир, ишнээсээ салж унадаг учир хэрвээ иштэйгээ байвал лоолийг болоогүй байхад нь тайрч авчээ гэсэн үг. Ийм лоольд витамин болон бусад ашигтай зүйл бага байна.

 

2. Тарвас

Хамгийн амттай тарвас 8-р сарын 2-р хагас, 9-р сарын эхэн хэсэгт боловсорч гүйцдэг. Түүнээс эрт зах зээл дээр гарч байгаа тарвас нь хурдан болгож, хураахын тулд азотын бордоогоор бордож, томруулж, болгосон тарвасууд байдаг. Замын ойролцоо зарж байгаа хүнсний ногоо жимс нь орчин тойрны хортой бодисыг татаж авсан байдаг тул ийм тарвас авч болохгүй. Мөн ийм шалтгаанаар зүссэн тарвас авч болохгүй ба тэнд маш их бактери хуримтлагдсан байх болно.

Аль болох дундаж хэмжээтэй тарвас сонгож байгаарай. Маш тод ялгарсан зурвас, гялалзсан “модон” хальс нь тухайн тарвас сайн болсныг харуулна. Сүүл буюу суурь нь хатсан байх ёстой ба учир нь тарвас болсны дараа тэрхүү үндсээр чийг авахаа больдог байна. Тарвасыг гараа атган зөөлөн цохиж үзэх ба болсон тарвасаас илүү жингэнэсэн дуу гардаг.

 

3. Амтат чинжүү

Олон хүн амтат чинжүү нь дотроо эрэгтэй эмэгтэй гэж хуваагддаг, амтны хувьд өөр гэдгийг мэдэхгүй явдаг. Чухам ямар сорт нь вэ гэдгийг мэдэхийн тулд үзүүр хэсгийг нь харах хэрэгтэй. Хэрвээ 4 хэсэгтэй байвал эмэгтэй, харин 3 хэсэгтэй байвал эрэгтэй гэж ялгана. Эрэгтэй нь арай сунасан мэт хэлбэртэй бол эмэгтэй нь илүү богино, цүндгэр, амтны хувьд илүү чихэрлэг учир шинээр нь хэрэглэнэ.

Харин эрэгтэй сорт нь илүү исгэлэн, хатуу. Янз бүрийн хадгалах, халуун аргаар боловсруулах хүнсэнд хэрэглэнэ. Хэдий чинээ хүнд байна төдий чинээ шүүслэг. Сүүл буюу үндэс нь ногоон, уян байх ёстой. Ямар нэг улбар шар өнгөтэй толбо байхгүй байхад анхаарах бөгөөд ийм толботой бол шавьжны халдлагад өртжээ гэсэн үг юм.

 

4. Алим

Аль болох дундаж хэмжээтэйг нь сонго. Хатуу, өөрийнхөө хэмжээтэй харьцуулахад илүү хүнд байх хэрэгтэй. Гялалзсан алим битгий худалдаж аваарай. Худалдагч нар алимаа сайхан харагдуулахын тулд лааны тос, түүнтэй адилтгах байгалийн гаралтай тосоор арчиж тосолдог бөгөөд тэрхүү тосыг тэр болгон хүнсний үйлдвэрлэлд ашиглаад байдаггүй юм шүү.

Мөн ногоон алим авах үедээ шилбэний ойролцоох саарал торыг анзаараарай: хэрвээ ийм тор байвал алим гүйцэд болсон байна. Хамгийн их витаминтай, амттай алимыг тухайн улиралд нь авч идэх бөгөөд бусад үед алим ийм ашигтай шинж чанараа бага зэрэг алдсан байх болно.

 

5. Интоор

Интоорыг худалдаж авах улирал бол 6 болон 7-р сар юм. Энэ үед жимс илүү амттай, ашигтай, хямдхан байна. Худалдаж авахын өмнө барьж үзэх хэрэгтэй ба хатуу юм уу хэт зөөлөн бол хэрэггүй. Өнгө нь гялалзсан тод байх ёстой ба хэдий чинээ хүнд өнгөтэй байна төдий чинээ хэрэгтэй сахар, каротиноид, антоциан болон органик хүчил их байна.

Энэ жимсийг иштэйгээ цуг байвал худалдаж аваарай.  Энэхүү иш нь ногоон өнгөтэй, уян байвал сайн. Хэрвээ иш нь хэт зөөлөрсөн бол шинэ биш гэсэн үг. Үнэр нь ямар нэг байдлаар хуучирсан бол худалдаж авч болохгүй.

 

6. Чавга

Энэ жимсийг худалдаж авахдаа өнгө нь жигд байх ёстойг анхаар. Мөн ямар нэг хагарсан, үрчийсэн, янз бүрийн толбо болон бусад гэмтэлтэй бол авах хэрэггүй. Сайхан чихэрлэг үнэртэй байна. Хэрвээ жимсний гадаргуу дээр нимгэхэн саарал давхарга байвал тэр жимсийг саяхан хурааж авчээ гэж ойлгож болно. Ишийг нь мөн анхаарах ба хуурай байх ёстой.

 

7. Өргөст хэмх

Хурц ногоон өнгөтэй өргөст хэмх авахыг хичээгээрэй. Барьж үзэхэд хатуу, нягт байх ба хальс нь гялалзахгүй, жигд өнгөтэй байвал сайн. Хэт гялалзсан хальстай байх нь янз бүрийн нитратаар бордсон эсвэл элдэв тос түрхсэн байж болохыг харуулж байгаа юм.

Мөн ишийг нь бас анхаарна: хатсан, хугарч салахаар байгаа бол шинэ биш гэсэн үг. Өргөст хэмх авахдаа дундаж хэмжээтэйг нь сонгох ба 10-15 см урттай байх хэрэгтэй. Хэт том өргөст хэмхийн амт нь усархаг байна. Мөн хагарсан, цуурсан, үрчийсэн зэрэг гэмтэл байвал авч болохгүй.

 

8. Гадил

Аль болох хурц шар өнгөтэй гадил авахыг хичээнэ. Хальсан дээр тогтсон жижиг хар толбо нь тухайн жимс гүйцэд болсон, хэрэглэх цаг нь болжээ гэдгийг харуулах ба харамсалтай нь ийм жимсийг 2 хоног л хадгалж болох бөгөөд үүнээс цааш муудах билээ.

Мөн том хар толботой гадил авахгүй байх нь зөв юм. Тэр нь муудаж байгаагийн шинж.  Хэмжээний хувьд ялгаагүй бөгөөд та давжаа гадил (Baby Banana), жирийн гадилын ялгааг мэдэх байх. Жижиг нь илүү амттай боловч үнэ нь өндөр байдаг билээ.

 

9. Лийр

Ногоон лийрийг үнэрээр нь тодорхойлж болно. Жимс маань хэт хатуу биш, бас хэт зөөлөн биш байх ёстой. Хальс нь ямар нэг үрчлээ болон гэмтэлтэй байж болохгүй. Иш дээр байх бор хүрэн толбо нь уг жимс шинэ бишийг харуулдаг. Хурц ногоон өнгөтэй сорт байдаг боловч ихэнх нөхцөлд бага зэрэг улайсан байх нь тухайн жимс гүйцэд боловсорсныг харуулж байдаг юм.

 

10. Киви

Киви сонгохдоо эрхий болон долоовор хурууны завсар барьж зөөлөн базна – боловсорсон жимс нь зөөлөн боловч уян байдаг. Мөн үнэрийг нь анхаарна: жимсний үнэр нь цитрус жимсний үнэртэй байх билээ. Хальс нь гөлгөр, уян, ямар нэг гэмтэлгүй байх хэрэгтэй.

 

11. Нимбэг

Болсон нимбэгийн хальс нь зүлгэж өнгөлсөн юм шиг гялалзаж байдаг. Хальсыг нь анхаарах хэрэгтэй ба гялгар гэмээр хальс нь анхны ургацын буюу тухайн модны гаргасан анхны жимс гэдгийг харуулдаг. Дараа дараагийн ургацыг бодвол ийм жимс нь илүү их ашигтай бодис агуулна.

Том зузаан хальстай нимбэг нь жингээр их боловч зөөлөн эд нь бага байна. Хамгийн амттай, чихэрлэг нимбэг бол Узбек нимбэг юм. Түүнийг хурц шар, бараг улбар шар гэмээр өнгөөр нь таних ба хальс их гөлгөр байдаг.

83
ГоёГоё
14
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Mgl Xaan

    Mgl Xaan

    2018/06/24 at 10:23

    Talst Mgl

  2. Enkh-Amgalan Norov

    Enkh-Amgalan Norov

    2023/09/03 at 17:21

    Иим хээгүи гадаргуу нь цулгуи хар ногоон нь идэж болох ииму болохгүи му.

  3. Чогжмаа Ренчин

    Чогжмаа Ренчин

    2023/09/03 at 19:07

    8

  4. Д. Мягмархорол

    Д. Мягмархорол

    2023/09/03 at 20:11

    Хэрэглэж болохгүйг худалдаанд гаргах хэрэг юу чанартай хүнсбэлдээч холбогдох байгууллага нь шалгаадхүнсэнд хэрэглэж болохгүйг устгалд оруулдаг болцгооё эрүүл хүнс гээд дандаа хортой бх юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *