Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино

0

Олон ангитай цуврал киног зугаагаа гаргаж, цаг өнгөрөөх гэж л үздэг гэж та бодож байна уу?

Харин ч та эндүүрч байна. Үзэгч олны сонирхолыг татаад зогсохгүй тэдний тархийг ажиллуулах зорилготой цуврал кинонууд зөндөө байдаг юм шүү.

The Mentalist

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 1

Патрик Жейн – Калифорнийн мөрдөх товчооны бие даасан зөвлөх бөгөөд аймшигтай хэргийг илрүүлэхэд өөрийн чадварыг гайхалтай ашиглана. Мөрдөх товчоонд түүний тухай маш их ярих бөгөөд тэрээр тогтсон дүрэм журмыг байнга зөрчихөөс гадна түүний өнгөрсөн үеийг хүмүүс ярьж байгаа нь онцгой хүн гэдгийг нотлох ажээ.

Utopia

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 2

Маш их нууцыг агуулсан адил нэртэй зохиолоор сэдэвлэн бүтээсэн кино. Бие биенээ сайн танихгүй таван хүний гарт нэгэн гар бичмэл орсноор тэдний амь нас дээсэн дөрөөн дээр ирнэ. Тэднийг “Сүлжээ” гэх нууц байгууллагынхан мөшгих бөгөөд амь насаа аврахын тулд хөөрхийс зутгаахаас өөр аргагүй …

The Night Of

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 4

Назир Хан эсвэл Наз гэж дуудах пакистан гаралтай залуу Нью-Йоркийн их сургуулийн оюутан. Аавынхаа таксийг нууцаар жолоодож адал явдлын эрэлд гарна. Үл таних бүсгүйтэй учирсан нь түүний хувьд хүссэн үйл явдал нь мэт боловч үнэн хэрэгтээ түүний хувьд аймшиг эхлэх ажээ. Өглөө нь бүсгүйн цогцсыг цагдаа нар олж Назыг хүн амины хэрэгт сэрдэнэ. Өөрийгөө буруугүй гэдгийг залуу нотолж чадах болов уу?

Rome

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 3

Үйл явдал МЭӨ 52 онд эхлэх бөгөөд Гай Юлий Цезарь найман жилийн дайн тулааны үр дүнд Галлилейг эзлээд Ром руугаа буцахаар бэлдэж байна. Цезарийн цэрэг эрс Ромд ойртох тусам хотод үлдсэн цэрэг болон жирийн ард иргэдийн хоорондын тэмцэл ширүүснэ. Түүхэн үйл явдлыг орвонгоор нь эргүүлэх тэр үйл явдал ойртсоор…

Eureka

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 6

Эврика – гоц ухаантай эрдэмтэд амьдардаг нууц хотхон. Хотын удирдлагыг Global Dynamics корпораци хариуцна, корпорацийн дээд удирдлага нь АНУ-ын Батлах хамгаалахын яам. Маршал Жек Картер санамсаргүй байдлаар хотод очиж тэндээ шерифээр үлдэхээс өөр аргагүйд хүрнэ. Жекийн ур чадвар, үнэнч байдал нь хотын оршин суугчдын итгэлийг хүлээж Эврика хотыг аюулаас аврах ажээ.

The Knick

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 5

Доктор Жон Тэкери мэс заслын эмчээр Нью-Йоркийн нэгэн эмнэлэгт ажилладаг. Өвчтөнүүдээ өвчнөөс нь салгахын тулд эмч чадах бүхнээ хийх боловч тэр үед орчин үеийн анагаахын шинжлэх ухаан шиг хөгжөөгүйг та мэдэх биз ээ.

Numb3rs

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 8

Бид амьдралынхаа алхам тутамд тоотой учирдаг, цаг агаарын мэдээ, цаг, мөнгө …. Математикийн тусламжтайгаар гарсан гэмт хэргийг илрүүлнэ, хүний зан чанарыг ч тодорхойлно … Энэ кино бол тагнуулч нарын тухай, математикч ахынхаа тусламжтайгаар Лос-Анжелест гарсан аймшигтай цуврал гэмт хэргийг илрүүлэхээр ажиллаж байгаа агентын тухай юм.

Rectify

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 7

Шоронгийн камерт 20 жилийг өнгөрөөсөн Дэниэл Холден гэртээ ирж байна. Шоронд түүний амьдралынх нь ихэнх хугацаа өнгөрсөн, 18 настай байхдаа хаалгыг нь татжээ. Одоо тэрээр эрх чөлөөтэй болоход бүхнийг өөрчлөх хэрэгтэй, харамсалтай нь хүн амины хэргийг түүн дээр тохсон хэвээрээ.

The Lost Room

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 9

Ахуйн хэрэгслүүд далдын хүчтэй байвал яана аа? Энэ үл ойлгогдох үйл явдлын улмаас чиний дотны хүн олзлогдсон бол? Мөрдөгч Жо Миллер болон түүний зарим нөхөд үнэний эрэлд гарна, “Саншайн” мотел чухам юу болоод байгааг олж мэдэхээр ажлаа эхэлжээ.

Mad Men

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 11

АНУ, 20-р зууны 60-аад он. Гол үйл явдал Нью-Йоркийн хотын төвд байрлалтай Мэдисон-Авенюд үйл ажиллагаагаа явуулдаг “Стерлинг-Купер” рекламны агентлагт өрнөнө.

Castle

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 10

Ричард Касл – уран бүтээл нь амжилттай яваа детектив зохиолч. Каслын зохиолдоо бичсэн аргыг ашиглан хүмүүсийн амь насыг бүрэлгэх гэмт хэрэгтэн хотод гарч ирнэ. Хийх ажилгүй уйдаж суугаа зохиолчийг Нью-Йоркийн цагдаа нар гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэж дууджээ.

A Young Doctor’s Notebook

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 12

Хувьсгалын ороо бусгай үеэр залуу эмч Владимир Бомгард нэгэн жижиг тосгонд оршин суугчдыг эмчэлэхээр ирдэг. Гол дүрийн баатарт амаргүй байх болно, мэргэжлийн хувьд туслалцаа авмаар санагдах боловч туслах хүнгүй, мөн оршин суугчдын итгэл үнэмшлийг хүлээх хэрэгтэй байдаг.

Black Mirror

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 13

Сүүлийн жилүүдэд технологи бидний амьдралыг маш их өөрчилж байгаа. Facebook бидний тухай бидний эцэг ихээс ч илүүг мэдэх болж. Энэ киногоор орчин үеийн нийгэмд тулгараад байгаа асуудлыг хөнджээ.

True Detective

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 15

1995 онд Луизианад нэгэн бүсгүйн аминд хүрсэн учир битүүлэг гэмт хэрэг гардаг. 2012 онд хэргийг дахин сэргээсний учир бол адил төстэй гэж үзсэн гэмт хэрэг гарчээ. Мөрдөх ажиллагааг үр дүнтэй болгохын тулд 17 жилийн өмнө адил төстэй гэмт хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгчдийг дуудна.

Perception

Аливааг сэтгэн бодохыг хүсдэг хүмүүст зориулсан 15 олон ангит кино 14

Доктор Дэниел Пирс – авьяаслаг, гэхдээ ер бусын сонирхолтой нейрофизиологч бөгөөд түүнээс хүнд гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа авахаар ТТГазарт ажилуулна. Доктор Пирс өөрийн оюутан байсан Кейт Мореттитэй нягт ажиллахаас гадна өөрийн туслах Макс Левики болон Натали Винсент нартай нэг баг болно.

2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *