Гэртээ хийх боломжтой хөгшрөлтийн эсрэг нүүрний иллэгүүд. Арьсыг тэнийлгэж, коллагены ялгаралтыг идэвхжүүлж өгнө

2

Гүнгийн гэргий Meghan Markle-ийн үйлчлүүлэх дуртай гоо засалч Nichola Joss, торгомсог арьс болон өөгүй тэгш нүүрний хэлбэртэй болоход туслах өөрийн гэсэн тусгай техникийг зохиожээ. Энэ нүүрний иллэг нь арьсны өнгийг гэрэлтүүлэх болон бүтцэд нь сайнаар нөлөөлж, тунгалгийн сувгийг дэмжих, хавагнахаас сэргийлэх, коллагены боловсруулалтыг идэвхжүүлэх, өв тэгш нүүртэй болохын тулд булчинг ачааллуулах ач тустай. Хүн бүр сурахад маш амархан бөгөөд гэртээ хийж болно. Мөн та бонус мэдээллийг бүү алгасаарай.

Хүн бүхэн сайхан арьстай байх эрхтэй бөгөөд уншигчиддаа уг зорилгоо биелүүлэхэд нь туслах үүднээс энэхүү мэдээллийг хүргэж байгаадаа туйлын баяртай байна.

1. Тос түрхэх

Нүүрний иллэг өвдөлт мэдрүүлэх ёсгүй гэдгийг санаарай. Таныг эхлэх үед бага зэрэг өвдөлт мэдрэгдэж магадгүй, хэрэв тэгвэл хүчтэй дарах хэрэггүй. Иллэг хийх үедээ өөрийнхөө хэрэглэх дуртай тос эсвэл чийгшүүлэгчийг нүүр болон хүзүүндээ түрхэхээс эхэл, арьсыг татах шаардлагагүй. Гарынхаа хуруунд тосноос бага зэргийг дусааж, хэдэн секунд биеийн температуртаа тааруулж бүлээсгэнэ.

 

2. Тайвшрах

Нүдээ аньж, нүүрээ 2 гараараа хэдэн секундын турш дарах бөгөөд дараа нь гараараа хүзүү хүртэлх зайнд арчиж иллэг хийнэ. Энэ бол арьсыг бэлдэх бэлтгэл юм, тэгэхээр олон удаа даралгүй, тайвшрахад болно.

 

3. Арьсаа бэлдэх

Бага зэрэг дарна, ингэхдээ гараараа нүүрнийхээ гол хэсгээс гадагш чиглэлд илнэ. Энэ үед тунгалгийн систем идэвхжих бөгөөд мөн давхар арьс бүлээсэж, иллэг хийхэд бэлэн болох учиртай.

 

4. Жижиг тойргууд

Нүүрнийхээ гол хэсгээс эхэлнэ, арьсандаа түрхсэн тосоо үрэх бөгөөд ингэхдээ жижиг тойрог хэлбэрээр гадагш болон дээш чиглэлд гараараа илнэ.

 

5. Эрүүний дагуу

2 гарынхаа долоовор болон дунд хурууг ашиглана, эрүүний ясны дагуу чих хүртэлх зайнд хуруугаараа илнэ. Сулавтар дарж өгнө, чанга биш. Энэ бол тунгалгийн сувгийг идэвхжүүлэх үр дүнтэй арга бөгөөд нүүрний хэлбэрийг өөгүй тэгш болгож, арьсыг чангална. 6 удаа давтаж хийнэ.

 

6. Хацраа өргөх

Долоовор болон дунд хуруугаа ашиглана, хацрынхаа ясны суурийг олж, хуруугаараа илэх бөгөөд ингэхдээ “V” хэлбэр үүсгэнэ. Энэ дасгал хацрыг өргөхөд ач тустай буюу унжихаас сэргийлж байгаа хэрэг юм. 6 удаа давтаж хийнэ.

 

7. Хацрын яс

Гарынхаа дотор талаар, хацрынхаа ясны суурь дээр дарж, толгойгоо гар дээрээ доошлуулна. 10 секунд ингэж байна. Гарынхаа дотор талыг хацрынхаа суурь дээр тавьж, хацрынхаа ясны доод хэсгийг гараараа илнэ. 6 удаа давтаж хийнэ.

 

8. Нүдний ойролцоо

Нүдний ойролцоо иллэг хийх нь хавагнахаас сэргийлэхэд тусална. Нүднийхээ доод хэсэгт гарынхаа долоовор болон дунд хуруугаар сулавтар дарна. Ингэснээр тухайн хэсгийг бүлээсгэж, иллэг хийхэд бэлдэж байна гэсэн үг. Долоовор хуруугаа нүднийхээ булангийн ойролцоо байрлуулж, нүднийхээ доод хэсгийг дунд хуруугаараа илнэ.

 

9. Дух

Хуруунуудаа хөмсөгнийхөө дээр байрлуулж, бага зэрэг дарна, ингэхдээ гадагш болон үс хүртлээ дээш чиглэлд хуруунуудаараа дарна. 6 удаа давтаж хийнэ. Энэ дасгал духанд үрчлээ тогтохоос сэргийлнэ.

 

10. Хүзүү

Хүзүүнийхээ дунд хэсэт гараа байрлуулж, мөрнийхөө гол хэсгээс эхлэн хуруугаараа дарна. Нэг талдаа 3 удаа давтаж хийнэ.

 

Бонус:

Бидний гар ч гэсэн иллэг хийлгүүлэх эрхтэй. Тос шингэж дуустал гараа хооронд нь үрнэ, ингэхдээ та гарынхаа гадна хэсэг болон хуруунуудын завсрыг үлдээж болохгүй. Тогтмол уг тосон эмчилгээг хийвэл арьс хуурайших болон үрчлээтэхээс сэргийлнэ.

Та энэ иллэгийг хийж үзэх талаар хэдийнээ бодоод эхэлчихсэн үү? Эсвэл магадгүй танд өөрийн гэсэн арьсыг залуу бас торгомсог харагдуулах арга байдаг уу? Бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцахаа бүү мартаарай.

9
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Otgonchimeg Dashzeveg

    Otgonchimeg Dashzeveg

    2019/09/19 at 14:58

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *