Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийн зохион бүтээгчид

2

Урлаг, дизайн, шинжлэх ухаан, ур чадвар, туршлага, зөн совин эдгээрийг хооронд нь хослуулваас найдвартай, сайхан зэвсэг бий болдог билээ. Зэвсэг бол технологийн жинхэнэ хувьслыг хийсэн зүйл мөн юм. Үүнийг одоо үед дайн, өрсөлдөөн тэр ч бүү хэл спортод хүртэл ашиглаж байгаа билээ. Та дараах жагсаалтаас өөрийн бүх л амьдралаа зэвсэгт зориулсан хамгийн гайхалтай 10 бүтээлчдийг олж мэдэх болно.

10. Ричард Гатлинг – Гатлингийн пулемёт

Ричард Гатлинг Америкийн аж үйлдвэрийн хувьсгалын үед зохион бүтээгч байсан юм. Тэрээр Гатлингийн пулемёт гэх анхны Пулимётыг бүтээжээ. Ричард Гатлинг зөвхөн зэвсэг зохион бүтээгээд зогсохгүй түүний бүтээлүүд дунд усан онгоцны сэнс ч багтдаг гэнэ. Иргэний дайны үед хүмүүс галт зэвсгэнд шархдаж биш өвчнөөр үрэгдэж байсан нь түүнд пулемёт бууг зохиох сэдлийг төрүүлжээ.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 1

9. Хикосиро Садамунэ – Садамунэгийн сэлэм

Хикосиро Садамунэ бол Японы 13-14 зууны Сосю сургуулийн зэвсэг урлаач юм. Түүний хийсэн сэлэмний ир урьд өмнө нь байсан сэлмүүдтэй харьцуулбал хамгийн хурц нь байжээ. Ихэвчлэн түүнийг их мастер Сосю Садамунэтэй (түүний багш, эцэг) зүйрлэдэг байжээ. Хикосиро Садамунэгийн сэлэм илдэн дээрх хээ угалзаараа алдартай ажээ. Түүний бүтээлүүд дунд самурайн танто чинжаалын хуулбар бүртгэгдсэн байдаг ажээ.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 2

8. Элифалет Ремингтон – Remington винтов буу

Зэвсэг зохион бүтээгч Элифалет Ремингтон Remington винтов бууг бүтээсэн бөгөөд E. Remington and Sons (одоо – Remington Arms Co., LLC) зэвсгийн компанийг байгуулжээ. Тэрээр их биеийг өөрөө хийж хэрэгтэй механизмыг нь өөр буунаас худалдан авч 23 насандаа анхны спорт бууг бүтээжээ. Буудлагын тэмцээний үеэр буу нь өрсөлдөгч нарын сэтгэлийг ихэд татаж чадсан бөгөөд дараагийн өдөр нь Ремингтон захиалгаар дарагдаж байжээ. Ремингтон компаний хамгийн алдартай зэвсэг Remington 700 нь зохион бүтээгчийг өнгөрснөөс хойш 100 жилийн дараа, 1962 онд бий болсон гэдэг.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 3

7. Жон Гаранд – М1 Garand

Америк-Канадын зэвсэг зохион бүтээгч Жон Гаранд Америкийн армид хэрэглэдэг анхны автомат бууг зохион бүтээжээ – M1 Garand. Нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа тэрээр мэргэн буудлагаар хобби болгон хичээллэдэг байсан бөгөөд удалгүй түүнд зэвсэг хийе гэсэн санаа төрсөн байна. 1917 онд түүний хобби нь мэргэжил болон хувирч Америкийн армид зориулан зэр зэвсэг гаргах болжээ. Тэрээр 15 жилийн турш автомат винтов хийхэд зарцуулсан бөгөөд 1936 онд анх худалдаанд гарсан ажээ.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 4

6. Южин Стоунер – М16

Индианагийн галт зэвсэг зохион бүтээгч Южин Стоунерыг ихэвчлэн AR-15 автомат буутай холбон дурсдаг билээ. Ихэнх түүхчид түүнийг 20-р зууны хамгийн чухал зэвсэг бүтээгчдийн тоонд оруулдаг байна. 1945 онд Южин Стоунер Whittaker нисэхийн үйлдвэрт тооцооны инженерээр ажиллаж байгаад 1954 онд ArmaLite станцын ахлах инженерийн албан тушаалд суужээ. Тэр хугацаандаа AR-3, AR-9, AR-11, AR-12-ыг боловсруулсан аж. Сүүлд Стоунер илүү нарийн, хөнгөн AR-10 болон AR-15-ыг зохион бүтээжээ.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 5

1. Михаил Калашников – АК-47

Дэслэгч генерал Михаил Калашников Оросын зохион бүтээгч, цэргийн инженер, зохиолч байжээ. Тэрээр дэлхийн хамгийн шилдэг зэвсэг болох АК-47 бууг бүтээж алдартай болсон билээ.

Калашниковын загвар замбараагүй тархаж байгаа нь таалагдаагүй бөгөөд тэрээр өөрийн зэвсгийг “довтолгооны биш хамгаалалтын завсэг” гэж нэрлэжээ.

1946-1948 он хүртэл үйлдвэрлэгдсэнээсээ хойш АК-47 нь өөрийн хялбар хэрэглээ, найдвартай байдал, хямд төсрөөсөө шалтгаалан одоог хүртэл түгээмэл хэрэглэгдэж байгаа билээ.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 6

4. Сэнго Мурамаса – Мурамасын сэлэмнүүд

Сэнго Мурамаса – Муромати XIV – XVI дугаар зууны үед амьдарч байсан Японы алдартай төмрийн дархан ажээ. Түүний сэлмийг домогт өгүүлэхдээ, зохион бүтээгчийнхээ хорон санааг хадгалан үлддэг хэмээн өгүүлдэг ажээ. Мөн эзнээ амиа хорлоход хүргэдэг гэж тооцдог байв. Мурамаса илд эзэмшигчдийн сургуулийг байгуулж байжээ. Сэнго Мурамаса Масамунэгийн шавь байсан гэдэг. Түүний анхны сэлмийг 1501 онд бүтээсэн гэж тэмдэглэгдсэн байдаг ажээ. Түүний үхлийг бүтээсэн сэлэмтэй нь холбон үздэг гэнэ.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 7

3. Самуел Кольт – Colt гар буу

Самуел Кольт Америкийн зохион бүтээгч, аж үйлдвэрийн эзэн бас амжилттай бизнесмен байжээ. Кольт өөрийн маркетингийн чадвараа ашиглан хамгийн өндөр түвшинд олон янзын арга замыг ашиглаж бүтээсэн гар буугаа алдартай болгосон ажээ. Самуел Кольт 1862 онд нас барахдаа Америкийн хамгийн баян хүмүүсийн нэг байсан юм.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 10

2. Жон Мозес Браунинг – гар буу, ангийн буу, винтов буу

Галт зэвсэг зохион бүтээгч Жон Браунинг – тэрээр цэргийн болон иргэний хэрэглээнд зориулан олон төрлийн загвартай зэвсгийг бүтээжээ. Түүний нэр зөвхөн зэвсгийн ертөнц гэлтгүй дэлхий дахинд дуурсагдаж чаджээ. Жон Браунинг анх 13 настайгаасаа эхлэн зэвсэг хийж эхэлсэн бөгөөд 20-р зууны хамгийн амжилттай зэвсэг бүтээгчид тооцогддог. Түүний 128 зэвсэг патентаар бүртгэгдсэн байдаг байна. Жон Браунингийн зохион бүтээсэн автомат гар буу нь хамгийн их алдарт хүргэсэн ба тус буу нь Эрсталийн “Fabrique Nationale” Бельгийн зэвсгийн компанид патентлагджээ.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 8

1. Горо Нюдо Масамунэ – Масамунэгийн сэлэм

Масамунэг дэлхийн хамгийн агуу илд эзэмшигч гэж үздэг. Тэрээр гар урлал сонирхдог байсан ба сэлэм, чинжаал бүтээсэн хүн билээ. Масамунэ маш олон мастеруудад багшилж байжээ.

Мурамасын сэлэм амьд бүхнийг өршөөлгүй цавчдаг байсан бол Масамунэгийн илд гэмгүй нэгний цусыг урсгадаггүй байв. Иймд Мурамасын сэлэм “хар санаатай” Масамунэгийн сэлэм “ариун гэгээн” гэгдэх болжээ. Масамунэгийн хэд хэдэн сэлмийг Японы Засгийн газар эзэмшдэг, учир нь тус улсын үндэсний баялагт тооцогддог юм байна.

Түүхэн дэх хамгийн алдартай 10 зэвсгийг зохион бүтээгчид 9

31
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Billy James

    Billy James

    2015/08/19 at 17:01

    Heckler and koch japanaas iluu

  2. A

    2015/08/19 at 18:20

    Domogt T-34 tankiig zohion buteesen Mihial Koshkin yagaad bhgui bga ym be tank ylgaagui l zevseg shude

  3. Mongol

    2015/08/19 at 18:36

    Manai num sum haana bnaa

  4. Зочи

    2015/08/19 at 18:40

    Tank chini shal uuruu

  5. АК47 зохион бүтээгч Клашников Алтайн хязгаарын Монгол айлд өсч торнин хүн болсон гэдгийг мэдэхгүй нэг нь мэдээд авахад илүүдэхгүй бизээ.

  6. О. Раид

    О. Раид

    2015/08/19 at 19:44

    калашников гэдэг бха :)

  7. О. Раид

    О. Раид

    2015/08/19 at 19:45

    Энэ дунд цөмийн зэвсгийг зохиосон хүнийг оруулах хэрэгтэй бас Эйнштэйнийг

  8. Зочин

    2015/08/19 at 20:56

    Ak 47 germany mp44 uus shuud huulbarlasan zewseg gegddeg baruun berlind germanii awtomatiin butsaaj tsenegleh tehnologiig zohioson erdemtrn bsan ba orsuudad olzlogdoj ter darui klashnikowoor ahluulsan shine zewseg hiih angi ajillaj ehelsen google ees mp44 geed haigaad uzeerei natsist germanii hergelj bsan ak47 l gesen ug

  9. Өсөхбаяр

    2015/08/19 at 21:03

    СВД-г зохиосон Драгунов яагаад байхгүй байна аа

  10. Од

    2015/08/19 at 21:25

    Сэтгэгдэл *Маузер алга

  11. kk

    2015/08/19 at 22:37

    yoponchuudiin selem tuuhend yu tsawchisiin hden hujaagl alaa bz hereggu hog

  12. togii

    2015/08/20 at 00:53

    Сэтгэгдэл *yag vnen selem odoo yu we

  13. Зочин

    2015/08/20 at 09:20

    Эрчүүд устгадгийг эмэгтэйчүүд хамгаалдгийг нь зохиох шив дээ.

  14. Зочин

    2015/08/20 at 09:57

    tesreh bumbugiin haan gegdedeg baisan Alfred Nobel haana bn

  15. Зочин

    2015/08/20 at 09:58

    Сэтгэгдэл *tsumiin zevseg bolon atomiin zevseg buteesen hun haana bn

  16. L

    2015/08/20 at 11:14

    Tony Stark yasii :P

  17. sadsasfafasf

    2015/08/20 at 13:35

    yun selem be utgagui bolgoo shaachlaa naa selemchin

  18. Khash Purvee

    Khash Purvee

    2015/08/21 at 09:02

    Einstein yagaad oroh eostoi yum

  19. DESI

    2015/08/23 at 11:56

    Энийг хэн гаргасан юм бэ үнэхээр энийг хийсэн хүн зүгээр л тэнэг. Хажууд нь мал ухаантай амьтан шүү

  20. Зочин

    2015/08/23 at 19:40

    Сэтгэгдэл *Kalashnikov bol yaltachgu domog oo.Colt ch bas aguu xun bsan gexde Kalashnikov shig delxin tuxend noloo uzulj chadagui.Kalash Awtomat buug buteesen bol Colt gar buu l buteesen yum shude. Colt in buug odo armid neg ix xereglexee bolison.Ter bowning bol 4 5 xawitsaa l baix yostoi xun.

  21. Зочин

    2015/08/23 at 19:41

    Сэтгэгдэл *Heckler Koch ged bga nusan buunud yuga meddeg yumbee? HK chin suuld garsan zuil.HK giin tumrini seguud orsin AK series bas AN-94,AEK-971 ig xeze ch guitsexgui.

  22. Зочин

    2015/08/24 at 01:59

    ak47

  23. Wittman

    2015/09/08 at 11:07

  24. temka

    2017/05/03 at 09:03

    katyusha algaa orsiin aldart tank bargal a 47 huue

  25. zpchin

    2017/05/03 at 14:00

    Maksim pulemet xaachiv.

  26. zpchin

    2017/05/03 at 14:00

    Maksim pulemet xaachiv.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *