Уэйансын гэр бүл ямар ч танил талгүй бас мөнгөгүй хэрнээ яаж Холливуд руу орж чадсан бэ?

0

Уэйансын гэр бүл – Холливудад хамгийн амжилттай яваа харуудын гэр бүл. Үүгээр ч зогсохгүй Уэйансын гэр бүл одоо ч томоохон кино студиудын анхаарлыг татсаар байгаа. Тэд өөрсдийн хошигнох авьяас, хямд төслүүдээр алдрын оргилд хүрэх үүд хаалгаа нээсэн гэдэг.

Супермаркетийн менежер Хауэл Уэйанс болон нийгмийн ажилтан Эльвира Уэйанс нар өнөр өтгөн гэр бүл болжээ – тэд 1956 оноос 1972 онуудад 10 хүүхэд төрүүлсэн байна. Тэдний хоёр дахь хүү – Кинен Айвори Уэйанс – их сургуулийн хоёрдугаар курст сурч байхдаа сургуулиа хаяж мэргэжлийн түвшинд стэндап, жүжигчин болохоор шийдсэн. 1980-аад оны эхэнд теле төслүүдэд жижиг дүрүүд бүтээх болсон ба аажмаар бүтээх дүр нь томорсоор л байв. Жинхэнэ амжилт 1987 онд ирсэн буюу Кинен Айвор Уэйанс Эдди Мерфигийн стэндап “Eddie Murphy Raw” шоуны зохиолчоор ажиллажээ.

Жилийн дараа Эдди Мерфигийн дэмжлэгтэйгээр багахан төсөвтэй блэкспотейшен маягийн пароди “I’m Gonna Git You Sucka” кино бүтээсэн юм. Кинен уг киноны найруулагч, кино зохиолч, гол дүрийн жүжигчин, продюссероор ажиллажээ. Кинонд түүний гэр бүлийн хэд хэдэн гишүүд ч дүр бүтээсэн юм.

Кинен Айвори Уэйанс. “I’m Gonna Git You Sucka” киноны хэсэг, 1988 он

“I’m Gonna Git You Sucka” кино дэлгэцнээ гарсны дараа Уэйанс инээдмийн төрөлд өөрийн байр суурийг тавьж эхэлсэн. 1990 онд Fox сувгаар “In Living Color” супер амжилттай инээдмийн скэтч-төсөл цацагдах болжээ. 4 жилийн турш амжилттай явсан бөгөөд америкийн соёлын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулаад зогсохгүй Дэймон Уэйанс, Ким Уэйанс, Шон Уэйанс болон Марлон Уэйанс нарт нэр хүнд авчирсан гэж үздэг. Үүнээс гадна, энэ л төслөөс дэлхийд алдартай одод болох Жим Керри, Жейми Фокс нар төрөн гарчээ.

Сүүлийн жилүүдэд нь Кинен Айвори Уэйанс хэд хэдэн гэмт xэргийн сэдэвтэй кинонуудад тоглосон (“A Low Down Dirty Shame” 1994, “Most Wanted” 1997) төдийгүй ах дүү нарынхаа хэрэгжүүлсэн төслүүдийн продюсер, зохиолч, найруулагчаар ажиллаж ах дүүсээ гол дүрүүдэд нь тоглуулжээ.

Марлон болон Шон Уэйанс нар. “Don’t Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood” киноны хэсэг, 1996 он

Түүний бага дүү нар болох Шон, Марло Уэйанс хоёр “Don’t Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood” инээдмийн киногоор 1996 онд амжилт олж дараа нь “The Wayans Bros.” цуврал киногоороо амжилтаа бататгажээ. Харин 2000-аад онд тэд богино хэмжээний супер амжилттай пароди гаргасан: “Scary Movie” 2000 он (нийт 5 хэсгээс бүрдэх дэлхийд алдартай франчайз, дэлхий дахинд Анна Ферисийг нээж өгсөн), “White Chicks” 2004 он, “A Haunted House” зэрэг бүтээлүүд багтана.

Энэ гэр бүлийн хамгийн бага нь – Марлон Уэйанс – ахынхаа алдар хүндээс ч илүү давсан нэр хүндтэй нөхөр. Амжилттай продюсер, кино зохиолч, найруулагч болон ганцаарчилсан хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ: “Senseless” 1998 он, “Requiem for a Dream” 2000 он, “Naked” 2017 он, “On the Rocks” 2020, “Marlon” цуврал кино (2017-2018).

Дэймон Уэйанс. “Major Payne” киноны хэсгээс, 1995 он

Киннен Айвори Уэйанстай мөр зэрэгцэн 1980-аад оноос кинонд тоглож эхэлсэн дунд ах Дэймон Уэйанс өөрийн хамгийн алдартай дүрийг 1995 онд “Major Payne” уран сайхны кинонд бүтээжээ. Мөн хэд хэдэн инээдмийн кинонуудад тоглосон: “The Great White Hype” 1997 он, “Bulletproof” 1996 он, “Celtic Pride” 1996 он. Дараа нь ганцаарчилж телевизийн цуврал кинонуудад тогложээ: “My Wife and Kids” 2002-2005 онуудад, “Lethal Weapon” 2016-2019 онуудад.

Ким Уэйанс. “Reckless” цуврал киноны хэсгээс, 2014 он

Ким Уэйанс ах нарынхаа төслүүдэд амжилттай оролцоод зогсохгүй мөн тусдаа кино, телевизийн төслүүдэд ч амжилттай оролцож байна. Түүнийг “In the House” 1995-1998 онууд, “Reckless” зэрэг кинонуудаас харж болно. Энэ үед Уэйансийн гэр бүлийн хамгийн том ах Дуэйн Уэйанс киноны дуу зохиогчоор ажиллах болов.

2000-аад оны үед Уэйансын гэр бүлийнхэн шинэ гишүүдтэй болцгоож улам өнөр өтгөн айл болсон юм. Ахмад Уэйансын араас үеэл дүү, хүүхдүүд авьяас чадлаа гайхуулж амжилттай төслүүд хэрэгжүүлж эхэлжээ. Кино урлагт жүжигчин, кино зохиолч Дэмиен Уайанс өөрийн гэсэн байр суурийг аль хэдийн олсон (“Major Payne” киноны бяцхан хүүгийн дүрийг бүтээсэн), продюсер, кино зохиолч Крейг Уэйанс, жүжигчин Шанте Уэйанс, жүжигчин Майкл Уэайнс. Тэд бүгд зөвхөн хамаатнуудын төслүүдэд амжилт гаргаад зогсохгүй мөн бие даасан кино, телевизийн төслүүдэд амжилт гаргасаар байна.

Марлон, Шон, Дэймон болон Кинен Уэйанс – Уэйансийн гэр бүлийн хамгийн гол одод.

Авьяас чадалтай, хөдөлмөрч ах зөвхөн өөрийгөө Холливудад таниулаад зогсохгүй мөн том гэр бүлийн бүх гишүүдийг таниулах үүд хаалгыг нээж өгчээ. Уг гэр бүл зөвхөн боломжийг ашиглаад зогсогүй мөн цаашид ч хөгжүүлж чадсан юм. Тэд гэр бүл, арьсны өнгөө инээд наргиа болгож чадсан, зүгээр ч нэг наргиан биш үнэтэй наргиан болгож чаджээ. Тэдний бүх кино төслүүдийг амжилттай гэж хэлж болохгүй, гэхдээ томоохон кино студи, гэр бүлийн уран бүтээлч хамтын хичээл зүтгэлийн ачаар 30 жил нэр хүндээ алдаагүй л явцгааж байна.

6
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *