Цус сорогчидоо баяртай! Шумуулнаас хамгаалах энгийн аргууд. Үүнээс илүү хямд, амархан арга гэж үгүй!

3

Нар ээж зуны уур амьсгал орж ирэх үеэс хотынхон гадагшлан байгаль дэлхийдээ ойртож зусланд гарч цэвэр агаараар амьсгалан, хорхог шорлог хийж загас барина…

Гэтэл энэ бүх жаргалыг шумуул үгүй болгох бөгөөд энэ цус сорогч ойрхон байхад дуртай хүн үгүй, жижиг жаахан хүүхдүүдийн хувьд бүр тамлалт болдог билээ. Мэдээж янз бүрийн үйлдвэрийн бодис цацаж аргалж болох ч эдгээр бодис нь өөрөө шумуулнаасаа дутуугүй хор уршигтай байх нь элбэг.

Шумуулын хор нь ихэнхдээ диэтилтолуамид (ДЭТА), карбоксид, оксамат, ребемид агуулсан хорт бодис байх бөгөөд эдгээр химийн нэгдлээс жижиг хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хол байх нь дээр байдаг.

Дэлгүүрээс авах элдэв химийн хорт бодисоор арьсаа хордуулахгүйн тулд бидний өгөх зөвлөгөөг хэрэглээд үзээрэй. Шумуулын эсрэг байгалийн гаралтай бэлдмэл нь таны болон таны ойр дотныхны эрүүл мэндэд хоргүй, зовлонтой шимэгчээс хол байхад тань туслах билээ.

 

Шумуулаас хамгаалах хэрэгсэл

1. Эфирийн тос

Мөн шумуул нь лиш цэцэг, аньс, эвкалиптийн үнэрт дургүй. Эдгээр ургамлын тосыг бага зэрэг хөвөнд шингээж цонх болон орны ойролцоо тавина. Мөн биеийн ил гарах хэсэгт ч түрхэж болно.

Гэхдээ бас анхаарах зүйл бий: лиш цэцгийн тос нь сайхан үнэртэй боловч арьсанд харшил өгч бага зэрэг түлэх нь бас байдаг. Үйлчлэх хугацаа нь маш бага буюу 10-15 минут боловч хоргүй, бүр ашигтай байна.

Хатаасан лиш цэцэг хэрэглэж болно: 5 гр лиш цэцгийг аягатай усанд хийж 15 минут буцалгаад, 10 дусал хандаа хоолны халбага спирттэй найруулж биеийн ил хэсэгт түрхэнэ. Ийм хамгаалалт нь хоёр цагийн турш үйлчлэх билээ.

 

2. Заяахай

Зуслангийн байрныхаа цонхон дор заяахай цэцэг тариарай. Маш олон ач холбогдолтой бөгөөд түүгээр хийсэн цай нь ханиад томуунаас хамгаалдаг, эдгээдэг, жимсээр нь сайхан чанамал хийдэг, гэрт тарьсан байхад шумуул байх аргагүй нөхцөл бий болгодог гэх мэт.

 

3. Балжингарав

Балжингарав цэцэг нь шумуулын эсрэг ардын эмчилгээний хэрэгсэл юм. Энэ цэцэгний хатаасан иш навчийг жижиглэн нунтаглахад шумуулын хувьд байхын аргагүй байдал бий болдог байна. Гэртээ энэ цэцгийн хэдэн баглааг энд тэнд тараагаад тавихад танай гэрт шумуул үгүй болно.

 

4. Шарилжны ханд

Хэрвээ та шарилжны хандаар нүүрээ угаасан бол ямар ч шимэгч танд ойртохгүй. Ханд хийхдээ 1,5 литр усанд хэдэн шарилжны үндэс зэргийг хийгээд буцалган 20-30 минут хандална.

 

5. Мөлхөө хиаг, хиагын ханд

Эрт цагт шумуул болон бусад цус сорогч нарыг хөөхийн тулд мөлхөө хиагийн үндэсний ханд ашигладаг байсан бөгөөд энэ бол хамгийн их тааралдах ургамлын нэг юм. Хэсэг үндэс иш аваад 1,5 литр усанд 3 удаа буцалгаад хандаа цайвар шаргал болтол хүлээнэ. Энэ хандаар нүүр, гараа угаахад танд ганц ч шумуул ойртохгүй.

 

6. Ванилин

Ванилинийг хүүхдийн тостой 1:10 харьцаагаар холиод бүх л ил задгай газраа түрхэнэ. Мөн ванилинийг усанд уусгаад дараа нь мөн л ил гарах арьс болон хувцсандаа шингээнэ.

 

7. Арцны жимс

Хэрвээ та галын хажууд суухаар шийдсэн бол бага зэрэг хатсан арцны мөчир хааяахан галдаа хийхэд шумуул ойртохгүй.

 

8. Лоолийн навч

Энэ ургамлын навчны үнэрийг шумуул тэвчиж чаддаггүй гэдэг. Тэрхүү далавчит цус сорогчоос найдвартай хол байхын тулд гэрийнхээ цонхны тавцан дээр лооль тарихыг зөвлөж байна.

Мөн навчийг нь таслаж аваад өөрийгөө тойруулж тавьж болно. Лооль хатаж хорчийн үнэр гаргахаа болих хүртэл та санаа амар байх болно.

 

9. Хушны тос

Хушны тосны үнэр нь зөвхөн шумуул төдийгүй ялаа болон жоомыг үргээдэг байна.

 

10. Гавар

Хуучин цагт их хэрэглэдэг байсан гаврыг мартаж болохгүй. Бага зэрэг гавар авч биеийн ил хэсэгт түрхэж шумуулын хор болгон ашиглаж болно. Харин гэр орноосоо ялаа, шумуул хөөх гэж байгаа бол тагийг нь авч ил задгай тавиарай.

 

11. Карболын хүчил

Шөнө унтахдаа орныхоо ойролцоо газар энэ хүчлийг жаахан түрхээд юм уу эсвэл хүчлийг гартаа, нүүрэндээ багаар түрхсэн байхад таны нойронд шумуул саад болохгүй болно. Мөн энэ бодисыг ан хийх, загас барих, намаг цөөрөмтэй газар очих зэрэг олон сая шумуултай газар хэрэглэхэд үр дүнтэй учир таны дуртай аялал зугаалганд саад болж чадахгүй билээ.

57
БахархмаарБахархмаар
26
ГайхмаарГайхмаар
24
ГоёГоё
22
ХөөрхөнХөөрхөн
22
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *