
Бид биеийн ерөнхий бүтцээрээ адилхан, гэхдээ нарийвчлаад үзэхээр маш их ялгаа гарч ирнэ. Зарим нэг нь төрөлхийн онцлогтой төрөх бол зарим нь осол аваарын улмаас олдмол онцлогтой болох нь бий. Энэ бүх онцлог зүйл биеийн хэвийн үйл ажиллагаанд огт нөлөөлдөггүй нь ямар сайн хэрэг вэ гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Өнөөдрийн нийтлэлд багтсан хүмүүсийн гэрэл зураг таагүй санагдахаас илүүтэй гайхшрал төрүүлэхээр юм. Эдгээр хүмүүсийн зарим нэг нь он удаан жил өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрөхгүй явж байжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа өөрсдийгөө байгаагаар нь хайрлах болсон нь сайхан хэрэг. Мөн байгаль эх ямар хүчтэй болохыг ч эндээс сонирхох болно.
Эрэгтэй болон эмэгтэй хүний гарын хуруу тэс өөр байгаад гайхах зүйлгүй: энэ гэрэл зураг дээр эхнэрийн эрхий болон нөхрийн чигчий хуруугаар жишээ авчээ
Энэ бүсгүйн нүд гайхалтай, модны тайрдсыг санагдуулмаар ч юм шиг
Энэ залууд хэдэн цагаан сормуус байгааг тоолцгоох уу
Зургаан долоо хоног гипстэй явсан хуруу бараг залуужжээ
Хуруун дээрх зураасуудыг тоолоорой – ердийнхөөс олныг тоолох байх
Гетерохром ч гэсэн онцгой байж болно. Харин иргэний бүртгэлийн газрын ажилтнууд уг бүсгүйг бор нүдтэй гэж үзжээ
Хуруунаас гипс авсны дараа харсан чинь хурууны нугардаг үеийн үрчлээ арилсан байхыг мэдлээ
25 жилийн дараа л өөрийнхөө давтагдашгүй гадаад төрхийг байгаагаар нь хүлээн зөвшөөрчээ. Хүмүүс түүний онцлогийг онцгой гэж дүгнэсэн бололтой
Стандарт гадаад төрхөөс өөр байх нь муу хэрэг биш
Заримдаа шүдний эмчид үзүүлээд өөрөөсөө нээлт хийх нь бий. Жишээ нь, миний буйланд нууц шүд байгааг өнөөдөр мэдэж авлаа
Бас ийм хүмүүс ч бий. Тэд жирийн хүмүүсээ илүү их шүдтэй
Сахлаа маажсан чинь хурууны арьсандаа нэг сахал үлдээжээ
Чигчий хуруу хүйтнийг мэдэрч бусдаасаа ялгарахаар шийджээ
Энэ гэрэл зураг дээр харин бүх хуруу нь хүйтэнд цайрчээ
Хүйтэнд зарим нэг хүний хүүхэн хараа томордог гэнэ
Энэ чулуу миний гарын алганд бараг 25 жил болж байгаа. Тэр жил би дугуйнаас унаад гараа гэмтээж байсан юм
Хаданд авирдаг болохоор гар ийм болжээ
Би эгц харж байгаа, гэхдээ хүүхэн хараа маань байнга ийм байрлалд байдаг юм
Удаан хугацаагаар зураг зурахаар хурууны хэлбэр өөрчлөгдөөд байдаг юм
Хөмсөгний энэ үс бусдаасаа ялгарахаар шийджээ
Хэн нэгний өрөөсөн хөмсөг ингэж ургадаг ажээ
Та гадаад төрхөөрөө бусдаас ялгарах хүн мэдэх үү? Эсвэл та өөрөө тийм хүн үү? Хэрвээ хоёр асуултын хариулт хоёулаа “үгүй” бол өнөөдрийн нийтлэлд багтсан хүмүүсийн тухай та ямар бодолтой байна вэ?







