
Өнөөгийн өдрүүдэд бидний өдөр бүр харж байгаа үй олон логонууд дундаас дотоод ухамсарт нөлөөлсөн санаа бүхий брэнд логог олж харна гэдэг амаргүй хэрэг болжээ. Гэхдээ ажигч гярхай хүмүүсийн хувьд энэ нь тийм ч нууц биш аж. Жишээ нь Coca-Cola брэндийн нэрийн үсэгнүүд дундаас Дани улсын төрийн далбааг олж харж болно. Бүр тодорхой болгоё л доо. Та Coca-Cola гэсэн үгсийн ‘O’ үсэгнүүд Монгол үсгээр бол ‘Ө’ үсэг шиг бичигдсэн байгааг хараарай. Энэ нь яг л Дани улсын төрийн далбаатай адилхан харагддаг.
#1 Coca-Cola

#2 Spartan Golf Clubs
Та цохилт хийж байгаа гольфын тамирчныг харж байна уу, дуулгатай Спартын дайчныг харж байна уу?
#3 Pittsburgh Zoo
Нэг харахад амьтад, нөгөө харахад дээгүүр нь шувууд нисэж буй мод
#4 Goodwill-ын инээмсэглэл
Goodwill гэдэг үгний эхний ‘G’ үсэг инээмсэглэж байгаа царайг ч давхар харуулдаг.
#5 Amazon
Amazon-ы логоноос A-аас Z хүртэл заасан сум энд бүх зүйл байгаа гэдгийг илэрхийлдэг гэдгийг олж харахаас гадна сэтгэл хангалуун инээмсэглэж байгаа царайг ч олж харж болно.
#6 Sony Vaio
Sony компаний энэ лого дижитал болон аналог технологийг нэгдлийг илэрхийлдэг.
#7 Bronx Zoo
Бронксын тэнгэрийн хаяа болон амьтдыг аль алиныг нь харах боломжтой лого.
#8 Baskin Robbins
2005 онд танилцуулагдсан энэ логоны ягаан өнгө тус сүлжээний санал болгодог амтат мөхөөлдөсний төрлийн тоог илэрхийлдэг.
#9 LG Electronics
Өмнөд Солонгосын үндэстэн дамнасан цахилгаан хэрэгслийн компаний лого итгэл болон эерэг байдлыг илэрхийлэхээр бүтээгджээ. Нүд ирмэж байгаа царай болон Pac-Man видео тоглоомын дүрийг хамтад нь харуулдаг.
#10 Tostitos
Tortilla чипсний энэ логоноос аягатай дүрлэгний хоёр талд зогсоод чипс барьсан хоёр хүний дүрийг харж болно. Tostito чипсний гайхалтай амтыг бусадтай хуваалцахыг ч давхар илэрхийлдэг.
#11 Unilever
Хоол хүнс, ундаа ус, хайр халамж, эрүүл мэнд, хувийн арчилгаа түүнчлэн эрх чөлөөний билэгдэл шувуу гээд олон зүйлийг харж болно.
#12 Roxy
Икстрийм спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч Quiksilver компаний охин компани Roxy-гийн логонд Quiksilver-ийн лого зүрхэн хэлбэртэйгээр агуулагдаж байдаг.
#13 The Hartford Whalers
Үндэсний хоккейн лигийн энэ багийн логоноос ‘W’ болон ‘H’ үсгүүдээс гадна халимны сүүлийг ч харах боломжтой.
#14 The Atlanta Falcons
Шонхор шувууны дүрсийг харсан хүмүүс ‘F’ үсгийг ч харах байх.
#15 Eighty Twenty
Eighty Twenty гэж юу болохыг мэдэхгүй хүмүүст энэ тухай тайлбарлахад хэцүү ч зах зээлийн мэдээлэл судалгааны энэ компани компанийхаа нэрийг хоёр гишүүнт кодоор илэрхийлсэн нь энэ юм. Хөх болон саарал дөрвөлжингүүд тоог илэрхийлж байгаа ба дээд тал дахь дөрвөлжингүүд 1010000 /80/, доод талынх нь 0010100 /20/ гэсэн үг аж.
#16 Hershey’s Kisses
‘K’ болон ‘I’ үсгүүдийн дундаас амтат Hershey’s Kiss-ийг харж болно.
#17 Milwaukee Brewers
Нударганаас гадна M, B үсгүүдийг дүрсэлсэн бейсболын багийн лого
#18 Jack In The Box
Түргэн хоолны сүлжээ өөрийн анхны логог солих нь маш ховор зүйл. Гэхдээ Jack in the Box үүнийг хийх шаардлагатай гэж үзжээ.
#19 FedEx
FDX Corporation нэрээр анх алдартай байсан FedEx нь 1973 онд Арканзаст байгуулагдсан. Үргэлж урагш давшиж байдаг тус компаний логоны хоёр үсэгний хооронд ч давшилтыг илэрхийлсэн сум байдаг.
#20 Toblerone
Альпын нуруун дээрх бүжиглэж байгаа баавгайны дүрс шоколад анх бий болсон Швейцарийн тосгонд зориулагджээ.
#21 Tour De France
Энд та дугуй унаж байгаа хүн байгааг харж байна уу?
#22 NBC
Зөвхөн америкчуудад биш бүх үндэстнүүдэд зориулагдсан сувгийн илэрхийлэл болох өнгөний хослол нь тогос шувууны өд болдгийн дээр дунд нь тогос шувууны бие харагддаг.








Зочин
2014/07/21 at 21:49
удмаараа Цы-хуаhttp://mojeflagi.weebly.com/[IMG]http://rg.revolvermaps.com/w/3/s/a/0/14/0/d9eaf1/d9eaf1/d9eaf1/6szbksffjeh.png[/IMG]
Зочин
2015/12/01 at 18:48
Гоё мэдээлэл бна таанк юү