Цох хэлбэртэй энэхүү наалт нь таны хүүхдийн халууныг ямар ч хүндрэлгүйгээр хэмжихэд туслана

0

Эцэг эхчүүд хүүхэд өсгөх амаргүй ажил гэдэгтэй санал нийлэх байх. Тэр тусмаа хүүхэд өвдөх үнэхээр хэцүү байдаг. Гашуун, муухай амттай ч гэсэн эмийн тусламжтайгаар хүүхдийн өвчнийг бага дээр нь эмчлэх боломжтой байдаг ч, тэдэнд таатай санагддаггүй. Харин энэхүү халуун хэмжигчийн тусламжтай хүүхдийг халуурч байгаа эсэхийг ямар ч төвөггүйгээр мэдэж болно. Хүүхдүүд ямар нэгэн өвчин туссан үедээ ихэвчлэн халуурдаг гэдгийг бүү мартаарай.

Хэрэв та хүүхдийнхээ халууныг үзэхэд ямар нэгэн асуудал тулгардаг бол, энэхүү бяцхан наалт танд яг тохирно. Халуун хэмжигч наалт “Feverbugz” гэх нэртэй бөгөөд хүүхдэд ямар ч төвөг учруулахгүй тул тэд наалт наасан ч гэсэн бат бөх унтаж чадна. Мөн өхөөрдөм цохны хэлбэртэй учраас хүүхдэд зугаатай байх болно. Түүнчлэн дан ганц цох гэлтгүй зөгий эсвэл жаран хөлт хэлбэрийнх бас байгаа ажээ. Нэг удаа наасан нөхцөлд 48 цагийн турш халууныг хэмжих боломжтой юм байна.

Эдгээр шинэлэг наалтууд хүүхдийн халууныг хянаж, 48 цагийн турш халуурч байгаа эсэхийг нь хэмжинэ

Нэг “Feverbugz” багцад 8 ширхэг наалт байх бөгөөд 6.50 долларын үнэтэй юм байна. Түүнчлэн онлайн худалдааны сайтад одоогоор 239 хүн уг бүтээгдэхүүнийг үнэлэхэд, 5-аас 4 од авчээ. Мөн ихэнх хэрэглэгчид хэрэглэхэд амар, үр дүнтэй гэсэн үнэлгээг өгч байгаа юм байна. Нэг эмэгтэй олон нийттэй уг бүтээгдэхүүний ач тусын талаар санал бодлоо хуваалцжээ.

Amazon

Тэр хүүхэдтэйгээ цуг аяллаар явж байх үед, хүүхэд нь гэнэт халуурч, халуун хэмжигч олдохгүй баларч явахад нь нэгэн эмэгтэй “Feverbugz” наалтыг түүнд өгч, хүүхдэд нь тус болсон талаар ярьсан байна.

 

Amazon

 

Amazon

 

Эдгээр наалтууд олон төрлийн хэлбэртэй бөгөөд хүүхдүүдэд зугаатай санагдана

Гэвч цөөн хэдэн интернет хэрэглэгчид эдгээр наалтуудыг термометр шиг яг зөв зааж чадах эсэхэд эргэлзэж байгаа гэнэ. Хэдий тийм ч гэлээ, маш олон хүн хүүхдийн тав тухыг алдагдуулалгүй, халууныг нь хянаж, хэмжих боломжтой уг бүтээгдэхүүнд ам сайтай байгаа ажээ.

Amazon

 

Amazon
9
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Duka Duka

    Duka Duka

    2020/02/14 at 00:30

    hed we

  2. Duka Duka

    Duka Duka

    2020/02/14 at 00:30

    haana bgaa yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *