Сингапурын ард иргэд цахилгаан шатны товчлуур дарах үедээ хуруугаа хамгаалахын тулд бэлгэвч хэрэглэж байна!

0

Сингапур улс “Өвчний Тархалтын Хариу Урвал Систем”-ийг идэвхжүүлж, онцгой байдлыг “улбар шар” өнгийн хэмжээнд зарлаж байгаагаа хоёрдугаар сарын 7-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь “улаан” өнгө буюу бүр ноцтой хэмжээнд онцгой байдал зарлахын өмнөх шат юм. Сингапур улсад коронавирусын халдвар авсан 47 хүн бүртгэгдээд байгаа билээ.

Дээрх албан ёсны мэдэгдлийн хүрээнд Сингапурчууд сандралд орцгоож эхэлсэн бөгөөд яаралтай хүнсний дэлгүүрүүд рүү очиж, вирусын тархалттай холбоотойгоор хэрэгцээний хүнсээ цуглуулж, гэрээсээ гаралгүй өөрсдийгөө хамгаалахаар шийдэцгээсэн байна. Тэд эмийн сан болон хүнсний дэлгүүрүүдийг бараг хоосолсон бөгөөд одоогоор Засгийн газраас нөөц хүнсийг худалдаалах шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа аж.

New Talk

Нүүрний маск, гар ариутгагч, сальфетка, мууддаггүй хоол хүнсний хэрэгцээ их байгаа боловч, эдгээрийн хажуугаар нэг зүйлийн худалдан авалт маш өндөр байгаа нь бэлгэвч гэнэ. Сингапурчууд бэлгэвчний тавиурыг юу ч үгүй болтол нь хоосолсон гэж хэлэхэд бараг болох аж. Үүний учир юу вэ?

Сингапурын интернет хэрэглэгчдийн “Reddit” болон “Twitter” хуудсанд оруулсан зургуудаас харахад, тэд бэлгэвчийг хуруундаа углаж, цахилгаан шатны товчлуур дарахдаа ашиглаж байгаа гэнэ. Яагаад? Цахилгаан шат вирусын халдвар дамжуулах эрсдэлтэй орчинд тооцогдож байгаа юм. Гэвч бэлгэвч хуруундаа углах нь ариун цэврээ сахихад тийм ч үр нөлөөтэй арга биш болохыг холбогдох газраас сануулж байна. Яагаад бээлий эсвэл өөр ямар нэгэн зүйл ашиглаж болохгүй гэж?

Daily View

Зарим хүмүүс үүнийг онцгой байдал зарласантай холбоотойгоор бусад хамгаалалтын хэрэгсэл, эд зүйлс хомсдолд орсон учраас хэсэг бүлэг хүмүүс бэлгэвчийг аргагүйн эрхэнд нөөцөлж авсан байх гэж үзэж байгаа аж. Түүнчлэн өөр бүлэг хүмүүс энэ янзаараа Сингапурт бэлгэвчний хомсдол үүсэх юм бол, жилийн эцэс гэхэд энэ улсын хүн ам огцом өсч мэдэхээр байна гэж үзэл бодлоо илэрхийлжээ.

Хүмүүс өөрсдийгөө коронавирусээс хамгаалах хамгийн найдвартай арга бол, үргэлж гараа саван болон усаар сайтар угааж, гараараа нүүрэндээ хүрэхээс татгалзаж, гадуур явахдаа нүүрний маск зүүж, аль болох олон хүн цугларсан газраар явахгүй байх явдал юм. Мөн ханиалгах эсвэл найтаах үед вирус агаар дуслын замаар тархах өндөр эрсдэлтэй тул сальфетка хэрэглэх хэрэгтэй. Хэрэв танд халуурах, ханиалгах, найтаах эсвэл амьсгал давчдах шинж тэмдгүүд илрэх юм бол яаралтай эмчид хандаарай.

China Press

Тайван байж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай!

40
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Kira Mgl

    Kira Mgl

    2020/02/13 at 14:06

    Delguuriin belgevch hoosortson baidag ntr😂😂😂😂

  2. Зөв юу ч байсан яахав. Хамгаалж л байвал

  3. Lhuwsandorj Baasanjaw

    Lhuwsandorj Baasanjaw

    2020/02/13 at 14:13

    Байгаа байгаагаа хэрэглээд болж л байнашдээ

  4. Unuruu Uugii Uugii

    Unuruu Uugii Uugii

    2020/02/13 at 14:13

    зөв болж бна

  5. Urnaa Enkhtur

    Urnaa Enkhtur

    2020/02/13 at 14:16

    Зөв2

  6. Долгормаа Пүрэв

    Долгормаа Пүрэв

    2020/02/13 at 14:18

    Зөв бна шүз

  7. Davaadorj Banzragch

    Davaadorj Banzragch

    2020/02/13 at 14:19

    Zob zob

  8. Orgil HuGo

    Orgil HuGo

    2020/02/13 at 14:22

    Zow2

  9. Sukhbaatar Nara

    Sukhbaatar Nara

    2020/02/13 at 14:25

    Сайхан санаа байна

  10. Rose Anu

    Rose Anu

    2020/02/13 at 14:28

    энэ чинь зѳв санаа бн.

  11. Badam Bolormaa

    Badam Bolormaa

    2020/02/13 at 14:34

    Zuv l bn

  12. Dulamsuren Dambodoo

    Dulamsuren Dambodoo

    2020/02/13 at 14:46

    Санаа байнашдээ

  13. Amar San

    Amar San

    2020/02/13 at 16:36

    hen ni ch shulseeree nulimtsiin bilee

  14. Dolgorsuren Gotov

    Dolgorsuren Gotov

    2020/02/13 at 17:37

    БУСАД ОРНЫ АРД ИРГЭД НЬ ЯАСАН УХАМСАРТАЙ ЮМ БЭ МАНАЙД АЛГА ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ ӨГЛӨӨ ЛИПТЭНД СУУХАНД НЭГ ОХИН ЦУГ СУУЛАА МАСК Ч АЛГА МАЛГАЙ Ч АЛГА БОХЬ ЗАЖЛААД ТАС НЯС ГЭЭД Л БСАН БИ ТЭССЭНГҮЙ ЭЭ МИНИЙ ДҮҮ МАСКАА ЗҮҮХГҮЙ ДЭЭ ГЭЛЭЭ ХЯЛАВ ЦЭХЭВ ГЭЭД Л 7 Н ЛАВХАРТ БУУНА ЛЭЙ ТАГ ХӨДӨӨНИЙ ОХИН БНА ЛЭЙ ҮА ТЭР ХӨДӨӨ НЬ Ч ЯАХАВ МАСКАА ЗҮҮГЭЭРЭЙ

  15. Altan Genden

    Altan Genden

    2020/02/13 at 17:44

    Zoriultiin huruunii belii bdag sh de

  16. Tsagaach Battsetseg

    Tsagaach Battsetseg

    2020/02/13 at 18:32

    Zov sh dee yun ineeh togloom yum uu ovchin humuus uhej bna medrel muutai yumnuud zondool bna

  17. Batchimeg Bayansan

    Batchimeg Bayansan

    2020/02/13 at 18:48

    Oor yaahaw dee.boljiishdee

  18. Амраа Дариа

    Амраа Дариа

    2020/02/13 at 20:38

    Zow sanaa bn shuu

  19. Зочин

    2020/02/13 at 20:58

    Leptend suusan ohiniig tanidaggvi bol yagaad tag huduuniih geed bga yum Hotod ch tiim teneg chini baij l bga huduu gewel teneg baidag gej bitgii dord vzej bai

  20. Уянга Уянга

    Уянга Уянга

    2020/02/13 at 21:18

    Маск нь олдохгүй бга. Одоо бэлгэвч нь олдохоо болих юм бнадаа 😂😂😂😂😂 хэцүү юм бэ яасан 😅😅

  21. Анужин Мөнхбаатар

    Анужин Мөнхбаатар

    2020/02/14 at 22:37

    УХААЛАГЛ ЮМ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *