Бид өглөө сэрээд өөрийн мэдэлгүй эвшээж, суниадаг нь ямар учиртай вэ? Ингэснээр хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

0

Өглөө болоход хүний биед нойрноос сэргэх дохиог тархинаас хүлээн авдаг. Гэтэл энэ үед нойрмог, амралтын байдалд байгаа бие өөрийгөө сэргээхийн тулд эвшээх, суниах зэрэг үйлдлүүдийг зуршил мэт хийж хэвшсэн байдаг ажээ. Энэ хоёр үйлдлийг та анзаараагүй байж болох ч хүний биеийг нойрноос сэргээж байгаагаас гадна өөр олон зүйлийн илрэл болж байдаг байна.

1. Суниах нь булчинд сэргэлт өгдөг

Унтах үед хүний булчин суларч, нугасны ус нэг газарт бөөгнөрөх хандлагатай болдог байна. Харин өглөө сэрээд суниаснаар тэрхүү усыг тараахад тусалдаг байна. Мөн энэ нь булчинд ачаалал өгч, суларсан байдлаас нь гаргахад чухал нөлөөтэй байна. Ийнхүү суниах нь хүний биеийг нойрноос сэргээж, идэвхтэй үйл ажиллагаанд ороход бэлэн болгодог ажээ.

 

2. Эвшээх нь стресс бууруулна

Суниах, эвшээх зэрэгцэх үед цусны эргэлт нэмэгдэж, стресс буурдаг байна. Учир нь суниах болон эвшээх үйлдлүүд давхцах үед зүрхний хэмнэл, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаануудыг хариуцдаг мэдрэлийн тогтолцооны хэсгийг өдөөж өгдөг ажээ.

 

3. Биеийг хөшүүн, ядарсан байдлаас гаргана

Шөнийн туршид нэг байрлалд хэвтэж унтсанаас үүдэлтэйгээр өглөө сэрэхэд бие хөшсөн, таагүй мэдрэмж угтах нь бий. Харин өглөө сэрээд суниах нь булчинг сэргээж, үе мөчний холбоос хэсэгт ачаалал өгснөөр тархинаас сэрэх цаг болж буй дохиог бие рүү илгээж эхэлдэг байна.

 

4. Тархинаас булчинд илгээх дохиог илүү хүчтэй болгож өгнө

Суниах нь тархи болон булчингийн харилцан үйлчлэлийг өдөөж, булчинг хурдан сэргээж өгдөг байна. Тархинаас булчинд ирж буй дохио хүчтэй байх тусам булчин аливаа ажлыг гүйцэтгэхэд бэлэн болж байдаг ажээ.

 

5. Эвшээх нь хүнийг сэргээдэг

Эвшээх нь тархийг амрааж, хүнийг сэргэг байхад тусалдаг байна. Ажил ихтэй үед залхуу хүрч эхлэхтэй зэрэгцэн эвшээх нь тархийг хэсэг хугацаанд сэргээж, сэргэг ажиллах боломжийг бүрдүүлдэг гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Энэхүү үйл явцыг аливаа технологийн шинэчлэлтэй зүйрлэж болох юм. Хүн эвшээснээр мэдрэлийн тогтолцоо сэргэж, хүнийг цовоо байх хэрэгтэйг биед сануулах бөгөөд зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Хэзээ хамгийн их суниах, эвшээх үйлдэл хийж байгаагаа та ажиглаж байсан уу? Эвшээх нь таныг сэрүүн байхад тусалж чаддаг гэж бодож байна уу?

9
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *