Орон гэрийн тохь тухыг алдагдуулахад хүргэдэг интерьер дизайны хамгийн түгээмэл 12 алдаа

0

Шинэ байшингийнхаа зураг төслийг гаргаж байх үед, шинэ байранд нүүж орох эсвэл их засвар хийх үедээ бид бүгд л гэр орноо тав тухтай болгохыг зорьдог билээ. Гэвч бодит байдал дээр бидний бодож, төлөвлөсөн бүхэн сэтгэлд хүрэхгүй байх үе тохиолдох нь олон. Манай сайт уншигч танд интерьер дизайны хамгийн түгээмэл 12 алдааг уншигч танд хүргэхээр бэлдлээ.

1. Гэрийнхээ тавилга, орон зайд тохирохгүй цахилгаан хэрэгсэл авах

Гэрийнхээ орон зай, тавилгад хэмжилт хийлгүйгээр тогоо, хайруулын таваг, богино долгионы зуух зэргийг худалдан авах нь тун тохиромжгүй байдаг ажээ. Иймээс аливаа зүйлсийг худалдан авахын өмнө гэрийнхээ хаана байрлуулахаа тодорхойлж, хэмжилт хийж, бусад тавилгатай зохицох эсэхийг бодож үзэх нь зүйтэй.

 

2. Өрөө ганц л гэрэлтүүлэгтэй байх

Өрөөг нэг гэрлээр гэрэлтүүлэх явдал түгээмэл байдаг боловч энэ нь хангалттай хэмжээний гэрэлтүүлэг болж чаддаггүй билээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар өрөөгөө бүрэн гэрэлтүүлэгтэй болгохыг хүсвэл тааз, хана болон ширээний гэрэлтүүлэг ашиглах хэрэгтэй ажээ. Харин гэрэл сонгохдоо зөөлөн цагаан өнгийн гэрэл сонгох нь зүйтэй.

 

3. Бага орон зайд хэт олон тавилга худалдаж авч байрлуулах

Бага орон зайд хэт олон тавилга авч тавих нь харахад сайхан мэт боловч амьдрах орон зайг багасгах сул талтай байдаг. Иймээс мэргэжилтнүүд бүх тавилгаа хамт сольж шинэчлэл хийлгүй, нэг нэгээр нь тодорхой дараалалтай авч байршуулах нь зүйтэй гэж үздэг ажээ. Ийнхүү дэс дараалалтай, тодорхой цаг хугацаанд төлөвлөж тавилга сонгож авах нь гэрийг тань илүү тухтай, зохион байгуулалттай харагдуулахад туслах болно.

 

4. Хямд төсөр олон чимэглэл, тавилга байршуулах

Гэртээ үнэтэй бөгөөд чанартай нэг тавилга эсвэл нэг том уран зураг авахын оронд хүмүүс үнэ өртөг багатай олон жижиг чимэглэл, тавилга авахыг илүүд үздэг. Гэвч энэ сонголт нь ердөө таны тав тухыг л үгүй хийж буй явдал ажээ. Интерьер дизайны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар буйдан нь том хэмжээтэй байхаас илүүтэйгээр эдэлгээ сайтай, телевизор үзэхэд тухтай байх ёстой ажээ. Мөн цонхоор харах боломж бүхий байрлалд буйдангаа байршуулах нь зүйтэй бөгөөд дэргэд нь сэтгүүлийн ширээ байхад л хангалттай гэж үздэг байна.

 

5. Хүүхдийн ор хэт өндөр байх

Хүүхэд ор руугаа өөр хэн нэгний тусламжгүйгээр гарч чадах хэмжээний өндөртэй байх нь чухал. Аюулгүй байдлаас гадна энэ нь хүүхэд өөрийн өрөөг өөрөө янзалж, биеэ дааж сурахад нь тустай.

 

6. Гал тогооны тавилганы буруу байршил

Гал тогооны ханын шүүгээнд толгойгоо цохихоос таагүй мэдрэмж бий гэж үү? Мэргэжилтнүүд үүнийг гал тогооны тавилгын гүний хэмжилт буруу хийгдсэнээс үүдэлтэй гэж үздэг ажээ. Иймээс та гал тогооны тавилгадаа шинэчлэл хийх гэж буй бол энэхүү хэмжигчийг хэрэглэж үзэхийг танд зөвлөж байна.

 

7. Гал тогооны тавилгын өндөр таны өндөртэй тохирсон байх хэрэгтэй

Гал тогооны тавилгын өндөр таны өндөртэй зохицоогүй, хэт өндөр эсвэл хэт нам болсон үед хоол хийхэд мөрөнд хэт их ачаалал очих, нуруу, хүзүү өвдөх зэрэг сөрөг нөлөө гардаг байна. Иймээс мэргэжилтнүүд гал тогооны тавилга авах гэж байгаа бол тавилгын өндөр ямар байх нь зүйтэй вэ гэдгийг тооцоолж үзэхийг зөвлөдөг ажээ.

 

8. Гал тогоонд хамгийн их хэрэглэгддэг зүйлсээ нэг газарт хамт байрлуулах

Зохион байгуулалт муутай галт тогоонд хоол хийнэ гэдэг багагүй адал явдалтай учрахын нэр билээ. Хэрэв та хоол хийх үедээ өөрт хэрэгтэй зүйлсээ олохгүй будлих таагүй мэдрэмжээс хол байхыг хүсвэл хэрэгцээт хэрэгслүүдээ тодорхой байрлалд хамт байрлуулж хэвших хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Түүнчлэн тавцанг аль болох суллаж, хананд өлгөх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үздэг ажээ.

 

9. Гал тогооны тавилганы хананд хээтэй плита, хавтан хийхээс зайлсхийх хэрэгтэй

Элдэв хээ угалзаар чимэглэсэн чулуун хавтанг цулгуй өнгөтэй хавтантай харьцуулбал эдэлгээ богино байдаг ажээ. Мөн хээ угалзаар чимэглэсэн чулуун хавтан хурдан бохирдож, цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд гал тогооны тавилгаа солих үед ч зохицолгүй харагдах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн хээ угалзаар чимэглэсэн хавтан нь гал тогооны өрөөг орон зай багатай, дарамттай мэт харагдуулах сул талтай. Иймээс гал тогооны тавилгатай өнгө хоршсон цулгуй өнгөтэй ханын хавтан сонгох нь зүйтэй.

 

10. Жижиг гал тогоонд ханын сул орон зайг ашиглахгүй байх

Жижиг гал тогооны өрөөнд сул орон зайг ашигтайгаар ашиглах үүднээс тааз хүрсэн өндөртэй ханын шүүгээ хэрэглэх явдал хамгийн зөв шийдэл байдаг. Хэрэв танд хэт өндөр ханын шүүгээ хэрэглэх нь таагүй байдаг бол ханын тавиур ашиглах боломжтой.

 

11. Ариун цэврийн өрөө зохион байгуулалт муутай байх

Хэрэв та насан туршдаа амьдрах байшингаа барих гэж буй бол ариун цэврийн өрөөг маш сайн зохион байгуулалттай, аюулгүй ажиллагаатай байхад анхаарах хэрэгтэй. Гулгамтгай бус шалтай, халтирсан тохиодолд барих ханын бариултай, усны хэмийг хялбар тохируулагчтай байх зэргийг чухалчлан авч үзэх нь зүйтэй. Хэрэв энэ бүх зүйлсийг шийдэхэд одоогоор бэлэн биш байгаа бол дараагийн удаа эдгээр шинэчлэлийг хийх орон зай үлдээхийг танд зөвлөж байна.

 

12. Бохир зайлуулах шугамыг бодолцож үзэлгүй тавилга сонгох

Эцэст нь тодотгохгүй байх аргагүй нэг зүйл бол угаалгын өрөөний бохир зайлуулах шугам хаагуур гарах вэ гэдэг асуудал юм. Суултуурын бохир зайлуулах шугам хамгийн уртдаа 6 м зайд явж нийтийн бохирын шугамтай холбогдсон байх ёстой. Харин тосгуур, шүршүүр зэргийн бохир ус зайлуулах шугам 4 м урттай байх нь зүйтэй. Иймээс ариун цэврийн өрөөний зохион байгуулалтыг төлөвлөх үедээ хамгийн түрүүнд бохир зайлуулах шугам ямар урттай, хаана байрлах талаар авч үзэх шаардлагатай байдаг хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ. Энэ асуудлыг зөв шийдсэнээр хожим та мөнгө болон цагаа хэмнэх давуу талтай.

Гэртээ засвар хийхээр болсон тохиолдолд та хамгийн түрүүнд юуг сольж, засварлах байсан бэ?

4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *