Ердөө 10-хан хоногийн дотор Хятадын Ухань хотод баригдсан 1000 ортой эмнэлгийг худлаа мэдээлэл гэж итгэсээр л сууна уу? Доторх байдлыг нь хараад та лав хэлэх үггүй болох байх!

0

Хятадын Хубэй мужид байрлах 12 сая хүн амтай Ухань хот 2019-nCoV коронавирусын төв болж хувираад байгааг бид сайн мэднэ.

1 дүгээр сарын 22-ноос Ухань болон ойролцоох өөр бусад хотуудыг дэлхийгээс тусгаарлаж хөл хөдөлгөөнийг зогсоосон. Тусгаарлагдсан “бөмбөлөг”-т 50 орчим сая хүн бий. Аюултай вирусээр халдварласан хүмүүсийн тоо хурдацтай өсөж байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргаа яаралтай арга хэмжээ авахаар эргэлт буцалтгүй шийджээ.

1 дүгээр сарын 24-нд 1000 ортой эмнэлгийн барилгын ажил эхэлсэн, уг эмнэлэг коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг хүлээн авах зорилготой. 2 дугаар сарын 2-нд 25 мянган метр квадрат талбайтай эмнэлгийн барилгын ажил дууссан бөгөөд 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхэлж Huoshenshan Hospital анхны өвчтөнүүдээ хүлээн аваад байна.

1 дүгээр сарын 24-ний өдөр – барилгын ажил эхэллээ

 

35 эксковатор, 10 бульдозер барилгын суурийг тавих хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж байна

 

Хятад барилгачид энэ төрлийн төсөл хэрэгжүүлэх арвин туршлагатай

2003 онд Бээжингийн эмнэлэгт хурдацтай тархаж байсан хатгааны үеэр долоо хоногийн хугацаанд эмнэлэг барьж байсан удаатай

 

Барилгын ажилд угсардаг материал ашигласан – үнийн хувьд хямдхан, мөн маш богино хугацаанд угсарч бэлэн болгох боломжтой

Засгийн газрын олон нийттэй харилцах мэдээллийн сувгаас ирүүлсэн гэрэл зургуудад өвлийн хувцастай, хамгаалалтын дуулга өмсөж амны хаалт хийсэн барилгын ажилчдыг харж болно. Ажилчдын хэрэглэж байгаа амны хаалт нь аюулт вирусээс хамгаалах зорилгоор хэдэн сая хятадуудын зүүж байгаатай адил.

 

Энэ удаад ч мөн адил барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусаж чаджээ

Уг эмнэлгийн барилгын ажилд 7000 гаруй хүн хүч ажилласан – мужаан, сантехникч, цахилгаанчин гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс гар бие оролцжээ.

 

2 дугаар сарын 2-ны өдөр – барилгын ажил дууслаа

Энэ бол тусгай зориулалтаар яаралтай барьсан хоёр эмнэлгийн нэг нь

 

Эмнэлгийн коридор

 

Өвчтөн хүлээж авах өрөөнүүд бүгд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан

 

Мөн тусгаарлах тусгай өрөөнүүд ч бий

 

Эмнэлгийг 10 хоногт барьсан гэхэд дотоод тохижилт, тав тух маш сайн хангагджээ

 

Хятадын засгийн газар Уханийн эмнэлэгт 1400 хүн хүч илгээсэн: эм, сувилагч зэрэг

Эдгээр мэргэжилтнүүд бүгд ханиад, томуу болон өөр бусад халдварт өвчинтэй тэмцэх арвин их туршлагатай

 

Ойрын хугацаанд (2 дугаар сарын 6) хоёр дахь эмнэлэг үүд хаалгаа нээнэ – 1600 хүний ортой

 

Эмнэлгийн барилгын ажлыг 2-хон минутад багтаан харуулсан хурдасгасан бичлэгийг үзэж сонирхоно уу:

 

Харин энэхүү бичлэгээс эмнэлгийн дотоод зохион байгуулалтыг харах боломжтой:

Хятад барилгачдын зохион байгуулалт, ажлын ур чадвар үнэхээр биширмээр байна. Тэдний нөр их хөдөлмөрийн ачаар 10 хоногт барихаар төлөвлөж байсан эмнэлгийг 9-хөн хоногт барьж дуусгажээ. Ийм их хүчин чармайлтын хариуд коронавирусын цаашдын тархацыг таслан зогсоож чадах биз ээ. Бид үүнд л найдаж суугаа билээ.

16
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

35 Сэтгэгдэл

  1. Галбадрах Молом

    Галбадрах Молом

    2020/02/04 at 20:13

    Манайд 10-н жил түлэнхийн төвтэй ноцолдоод төсвийг нь 10 дахин идээд газрын нь 10-ны нэгийг хусаад одоо дөнгөж сорвитой л байх шиг вэ?

  2. Ж. Нина

    Ж. Нина

    2020/02/04 at 20:15

    Bas l mundag ymaa

  3. ийм том гүрэн ингэж айж бэлдэж байхад манайхан тэнгэр заяагаа ярьж цээжээ дэлдсээр байхуу монгол хүнд халдахгүй ч гэх шиг эцэг өвгөдийн уламжлуулж ирсэн хоол унд байгаль дэлхий агаар усаар л нэг юм дархлаа гайгүй болохоор тэсэж байж магадгүй гэтэл бид нүүдэлчин ахуйгаа хараан зүхэж, аль буруу болку зүйлийг сайшаан дэмжиж залуучууд нь түүнийг нь даган дуурайж байдаг

  4. Bold Deedel

    Bold Deedel

    2020/02/04 at 20:44

    Сэндвичен угсардаг байшин зөв менежмэнтээр ингэж барих нь аргагүй ээ. Нутгаа бүү муулаа

  5. Tumurbaatar Ravsal

    Tumurbaatar Ravsal

    2020/02/04 at 20:46

    Яармагт торох эмнэлэг барих гэж 10-20н жил болж бна!!!??? Хvн хvч дутуу байж болно гэхдээ л арай юмаа ямарч сэтгэлгvй арчаагvй тор юмаа

  6. Garmaa Balganjav

    Garmaa Balganjav

    2020/02/04 at 21:04

    Шоргоолжнууд юм чинь аргагүй

  7. zochin

    2020/02/04 at 22:17

    Hunii olnoor ugsraad baria bailgui dee,Yug ni gaihahav,Hyataduud ugiin naimaachin,barilgachin l humuus shd

  8. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2020/02/04 at 22:20

    мундаг

  9. Khadaa Khadborgil

    Khadaa Khadborgil

    2020/02/05 at 04:00

    Эмнэлэг барих газар олдсон нь яамай даа..

  10. Amgaa Enkhamgalantogos

    Amgaa Enkhamgalantogos

    2020/02/05 at 16:53

    Мөнгө байвал ядах юу бхав

  11. Jiji Bobo

    Jiji Bobo

    2020/02/05 at 17:07

    Tegeed ene hend hamaatai yum

  12. Учиха Сасүкэ

    Учиха Сасүкэ

    2020/02/05 at 17:26

    Хүн ам ихтэй орон шүү дээ

  13. Erhes Huu

    Erhes Huu

    2020/02/05 at 17:53

    За,за Бөөснүүд , хужааг магтаж шүтээд яадчих юмаа !!!! 1- миллард 350- сая ( корона вирус , шувууний тахалтай ) цаашдаа ч өчнөөн зуун саяаараа тахал вирусээр , Дэлхий ёртөнцөөс арчигдах хархууд наад сэндвичин амбаарт чинь бүгд багтах уу ???? хужааг шүтэн , бишрэгч бөөсөө ?????.

  14. Tumurbaatar Ravsal

    Tumurbaatar Ravsal

    2020/02/05 at 18:18

    Яармагт торох эмнэлэг барих гэж 10-20н жил болж бна!!!??? Хvн хvч дутуу байж болно гэхдээ л арай юмаа ямарч сэтгэлгvй арчаагvй тор юмаа

  15. Саруул Саруул

    Саруул Саруул

    2020/02/05 at 18:36

    Hyatadiin tur tumniihee tuluu 10 honogt yu hj bn MGL tur 30 jil tumniihee tuluu yu hj bn

  16. Hangal Enhtaiwan

    Hangal Enhtaiwan

    2020/02/05 at 19:28

    Ee za za minii vgeer l dutaw dej bvged mundag ulsuud yum chine

  17. Өөрсдийгөө муулж харь орон шүтэгсэд их байхымаа. Хэн юугаа барих бидэнд ямар хамаатай. Хөгжил буурай ч хэдхэн монголчууд өргөн уудам нутагт энэ аюулт өвчнийг тараачихгүй тэсээд байгаа нь гайхамшиг биш үү. Хятад тийм л мундаг юм бол яагаад орон даяараа нэрвэгдээд байна. Амбаар сав барьснаар хөгждөг гэвэл үлгэр.

  18. Erdenetuya Tomorbaatar

    Erdenetuya Tomorbaatar

    2020/02/05 at 21:35

    hytadad iim bhad hil gaalia haamar yum yu huleej suugaag hench taashgui……

  19. Narantsetseg Erdeneneochir

    Narantsetseg Erdeneneochir

    2020/02/05 at 22:14

    Ajilsag tuluvluguut ard tumen yum

  20. Батсүрэн

    2020/02/05 at 22:47

    Хятадууд угаасаа гайхалтай агуу, хөдөлмөрч ард түмэн шүү дээ. Манайд бол ийм олон хүн, техник байгаад ч ингэж хурдан бүтээн босгож яагаад ч чадахгүй.

  21. Tseegii Tseegii

    Tseegii Tseegii

    2020/02/06 at 03:18

    Хэн худлаа хэлээв..

  22. Narantsetseg Osor

    Narantsetseg Osor

    2020/02/06 at 04:26

    Mundag ard tumen… udirdlaga aguu bna shuu…

  23. Atarbaatar Myagmar

    Atarbaatar Myagmar

    2020/02/06 at 10:56

    manai uls emnelgee 10jil bariadch duusaagvi bn ..

  24. Shuurai Dugerjab

    Shuurai Dugerjab

    2020/02/06 at 11:22

    Uneheer aygua uymaa Odoo haniad aa hurdan barij abah l uldle hun am olon tehnik tehnolgiin hucheer barij chadjee

  25. Sambuu Enkhtuvshin

    Sambuu Enkhtuvshin

    2020/02/06 at 15:42

    mundag

  26. Баагий Батмөнх

    Баагий Батмөнх

    2020/02/06 at 17:52

    Шоргоолж шиг олон хүнтэй хятадад энэ юу биш лдээ

  27. Enkhbat Derem

    Enkhbat Derem

    2020/02/06 at 19:22

    olon hun edgereh bolomjtoi bolj de manai ard tumen ch ingej bosgoj chadna gagtshuu horongiig ni tord garsan luivarchid l baihgui bolgochihson baih da

  28. Ц. Отгонжаргал

    Ц. Отгонжаргал

    2020/02/06 at 21:03

    Маш аюултай тахал онц шаардлагагүй бол олон хүнтэй газар битгий яваарай урдаас орж ирж байгаа хүмүүсийг 14хоног хотруу оруулж болохгүй маскаа сайн зүүгээрэй олон хүн үхэж байгаа гэсэн

  29. Bayasaa Enkhbayasgalan

    Bayasaa Enkhbayasgalan

    2020/02/06 at 23:06

    karkazan barilga yamar barilag gex jum be kkkkk

  30. Enkhoyun Chimeddorj

    Enkhoyun Chimeddorj

    2020/02/07 at 00:20

    байшин яах вэ.балай вирусээ эмчлэх эм ээ л хурдан хийгээсэй.

  31. Nachin Nachin

    Nachin Nachin

    2020/02/07 at 01:03

    aguu uls umaa

  32. Uugi Uugi

    Uugi Uugi

    2020/02/07 at 02:19

    Ter ervvl mendiin said nertei tamhichin awgai yu bodoj bdag bol…1 sain tur garj ireed ene huuchin idsen uusan buh huniig ger bvleer ni hamaatan sadnaar tsaazalj hurungiig ni huraar boltugai

  33. Baagii Batbayar

    Baagii Batbayar

    2020/02/07 at 02:34

    энэ хятадууд үнэхээр мундаг ард түмэн юмаа манай энэ балай их хуралын гөлөгнүүд үнэхээр гутамшиг юм даа хө

  34. Urantulkhuur Gombosuren

    Urantulkhuur Gombosuren

    2020/02/07 at 04:26

    Tom guren gedeg chini tom l baih yumdaa!. He, he…

  35. Enkhchimeg Damdin

    Enkhchimeg Damdin

    2020/02/07 at 18:49

    Энэхүү эмнэлэг гэж баригдсан байгууламж нь бараг хорих өрөө шиг гэж гадаадын мэдээгээр гарч бналээ.Хятадууд утсаар авсан бичлэгүүдээ сошиалд тавьж их л уурлаж шорон шиг байна гэж ярьж бналээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *