Коронавирусын халдвар авсан Ухань хотын 475 гаруй өвчтөн бүрэн эмчлэгдэж, эрүүл болоод эмнэлгээс гарчээ!

0

Сошиал медиагаар дүүрэн Уханийн шинэ вирусын тухай аймшигтай мэдээлэл хахаж байгаа энэ үед, та бүхэнд дуулгах нэгэн таатай мэдээ байна. Боломжийн тооны өвчтөнүүд Уханийн шинэ вирусын халдварыг ялан дийлж, бүрэн эмчлэгдэж, эмнэлгээс гарцгаажээ. Хэрэв та хараахан энэ талаар сонсож амжаагүй байгаа бол тийм ээ, тэд үнэхээр эв эрүүл болоод вирусыг ялан дийлж чадлаа!

Kwong Wah Daily

“The Star” эх сурвалжийн мэдээлж буйгаар, Уханийн шинэ коронавирусын халдвар аваад байсан 475 гаруй өвчтөн хэсэг хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь бүгд сөрөг гарсан тул, бүрэн эмчлэгдэж, албан ёсоор эмнэлгээс гарчээ!

Өнгөрсөн ням гаригт (2020.02.02) 147 гаруй хүн Уханий шинэ коронавирусыг амжилттай эмчлүүлж, эмнэлгээс гарсан талаар Үндэсний Эрүүл Мэндийн Комиссын зүгээс мэдээлсэн байна. Хэдий тийм ч гэлээ, сайны хажуугаар саар гэгчээр дэлхий даяар нийт 361 хүн одоогийн байдлаар амь насаа алдсан бол 17,200 хүн вирусын халдвар авсныг “Bangkok Post” эх сурвалж мэдээлжээ.

Kwong Wah Daily

Энэ цаг үед Уханий шинэ коронавирусыг шууд эмчлэх вакциныг хараахан гаргаж авч чадаагүй байгаа юм. Гэхдээ дэлхийн эргэн тойронд хэд хэдэн багууд вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа гэнэ.

Kwong Wah Daily

Цөөнгүй тооны өвчтөн бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарч байгааг сонсох үнэхээр таатай байна. Магадгүй хонгилын үзүүрт гэрэл асаж байж ч болох юм. Та удахгүй коронавирусын вакциныг гаргаж авна гэдэгт итгэлтэй байна уу?

13
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Dorjpurev Enkhtungalag

    Dorjpurev Enkhtungalag

    2020/02/04 at 18:56

    Virus emchilj bgaa emch nar gej haragdahgui bna. Hubtsaslalt ….geed busad olon zuil…

  2. Bold Yondon

    Bold Yondon

    2020/02/04 at 19:35

    Яаж эдгээгээд байгаан болдоо вирус эмчилдэг арга дэлхийд гараагүй юүм биш үү

  3. Mgl PV

    Mgl PV

    2020/02/04 at 20:02

    Xudlaa medee tcatcaad bn. Vxsen xvn ni ixdeed bgaa edgersen gej xudlaa shuu

  4. Lkhagwa Purev

    Lkhagwa Purev

    2020/02/04 at 20:37

    Ok

  5. Bodhi Zurhen

    Bodhi Zurhen

    2020/02/04 at 23:53

    unen bol boljdee, Hudlaa bol yeruuluur bolog ee!

  6. Erhes Huu

    Erhes Huu

    2020/02/05 at 18:06

    Битгий худлаа шаа !!!!German- ы ( Welt – nachrichten -р ) яаг одоо Хужаа ( Корона ) вирусийн халдвар болон өвчилөл , үхэлд 2- гараа өргөж бууж өглөө гэж байна .Халдвар улам даамжирч 230,000 – хүн халдвар авч 450- хүн үхсэн байна .Худлаа битгий ш….худлаа битгий ш….худлаа битгий ш…..за !!!!!.

  7. Төрийн Далбаа

    Төрийн Далбаа

    2020/02/06 at 21:53

    шал худлаа тэгвэл яагаад үхээд бгаа.юм

  8. Gantugs Tugsuu

    Gantugs Tugsuu

    2020/02/07 at 02:26

    Za ashgui dee bugd l amar mend bhsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *