Гадаад төрх байдлаасаа болоод байнга ямар нэгэн асуудалд орж байдаг 19 хүний хөгжилтэй түүхүүд

2

Ген, фитнес, сайн нүүрний будаг, “беби-фейс” эсвэл өдөрт уух 2 литр ус – хүн болгонд л залуу насаа хадгалах өөрийн нууцууд байдаг. Зарим нэг нь цаг хугацааг хянаад байгаа мэт харагдана, харин зарим нэгнийх нь хувьд залуу насандаа ч өтөл харагдах нь байх. Энэ хоёр туйлын аль алинд хамаарах хүмүүс бүгд өөрсдийн гэсэн асуудалтай тулгарна.

Насыг нь шууд тодорхойлох боломжгүй хүмүүст ихэвчлэн ямар асуудал тулгардаг болохыг бид сонирхож үзсэн юм, хүмүүс тэднийг үнэмлэхээ үзүүл гэж хэлэх нь энүүхэнд. Гадаад төрх нь насыг тодорхойлох боломжгүй байх – жирийн хүмүүсийн хувьд хэцүү байгаад зогсохгүй мөн одуудад ч бас асуудал үүсгэнэ. Тиймээс, бид нийтлэлдээ мөн бонус нэмсэн байгаа шүү.

1. Эхнэрийг минь дэлгүүрээс худалдан авалт хийхэд байнга паспортоо үзүүлэхийг хүсдэг, харин гудамжинд залуучууд хоргоогоод явуулахгүй юм.

© Lee Majors / quora

 

2. Миний өндөр 182 см. Италид амьдардаг, эндхийн хүмүүсийн ихэнх нь надаас намхан. Музей үзэх гээд хүүхдийн тасалбар авчихсан юм, шалгагч намайг паспортоо үзүүл гэнэ. Би 14 настай.

© Kyle Burleson / quora

 

3. Энэ жил миний том охин нэгдүгээр ангид орж байгаа юм. Сургуулийн хичээлийн шинэ жилийн анхны өдрийн арга хэмжээгээр эрхлэгч намайг сандал зөө гэнэ, замаараа ангийнхныгаа дагуулаад ирээрэй гэсэн. Би 30 настай залуу.

© Pool91 / pikabu

 

4. Кафе орж захиалга хийх гэхээр зөөгч нар надаас “хүүхдийн цэс авах уу?” гэж байнга асуудаг. Сануулж хэлэхэд би 19 нас хүрсэн хүн шүү.

© Emily Reynolds / quora

 

5. Паспортоо мартсан үед коллеж руу орохдоо би ахтайгаа уулзах гэсэн юм гэж хэлээд нэвтэрдэг байсан (миний өндөр ердөө 152 см). Би 22 настай.

© Kruthi Manjunath / quora

 

6. Эрчүүд надтай танилцах гэж их хандана. Тэдэнд хэлэх ганц үг надад бэлэн бий: “Би чиний ээж, магадгүй бүр эмээ ч болохоор насны хүн шүү” гэж. Би 60 настай.

© Elizabeth Wohlauer / quora

 

7. Сахалт үс болсон нэг найзтайгаа нохойны үзэсгэлэн үзэхээр явлаа. Тэр танихгүй хүний нохойг очоод илчихэв. Би ч бас илж үзмээр санагдаад илэв. Гэтэл нохойны эзэн нь: “Нохой минь, энэ залуугийн ээж нь чамайг илбэл зүгээр үү?” гэж авдаг юм даа! Ээж гэнэ үү?! Би чинь ердөө 30 хүрсэн хүн.

© Shivee Chauhan / quora

 

8. Намайг 12 настай гэдэг, буддаггүй үед, харин будсаны дараа 28 настай болно. Гэхдээ би элдэв арга хэмжээнд орох бол хүүхдийн тасалбар авдаг. Уг нь би 19 настай.

© Elysia Sibley / quora

 

9. Хүмүүс намайг 30 орчим насны залуу гэдэг. Саяхан даа, намайг бүр ээжийн нөхөр гэж хэлсэн гээч. Би дөнгөж 16 нас хүрч байгаа хүү.

© Oliver Tjalve / quora

 

10. Хаалганы хонх дуугарч байна, хаалганы цаана танихгүй хүн байна: “Аав, ээж нь гэртээ байна уу?” Би: “Өө, би ганцаараа байна”. Танихгүй хүн: “Өө, уучлаарай. Та энд ажилладаг хүн үү?” Би: “Би уг нь багш л даа”. Би 26 настай

© Anangsha Alammyan / quora

 

11. Би 32 настай. Саяхан манай нэг өвчтөний гэр бүлийн хүн намайг тэврээд талархлын үгээ хэлж байна: “Та залуухан охин юм. Тэгсэн мөртлөө их ухаантай. Миний нөхөрт тусалж байгаад баярлалаа”. Энэ үгийг магтаалын үг хэмээн хүлээж авсан.

© Quinn Ng / quora

 

12. Ээж нилээн дээр паспорт дээрх төрсөн оноо үзүүлж байсныг санаж байна, 1952 он. Алдаа байх гэж бодоод өнгөрлөө. Тэр минь 60 хүрсэн гэхээргүй. Тэр тоог хараагүй бол 40 гарантай л гэж бодно.

© Carissa Warren / quora

 

13. Хүмүүс намайг хараад 12 настай гэдэг. Харин миний ярьж байгааг сонсоод 20 гаруй насны залуу гэнэ (миний дуу их нам). Үнэндээ би чинь 18 настай бүсгүй хүн шүү.

© Amelia Avalos / quora

 

14. Үдэшлэг дээр нэг залуу дөхөж ирлээ. Миний насыг асууж байна. Би түүнд: “Таа л даа” гэлээ. Залуу, 26 орчим болов уу гэж таамагласан. Би инээснээсээ болоод бараг л ухаан алдаж унах дөхсөн дөө. Би 16 настай байсан юм.

© Louise Ippel / quora

 

15. Номын сангийн хүүхдийн тасагт ажилладаг байсан үе. 9-10 насны охиноо дагуулсан нэгэн ээж ирээд надаас асууж байна: “Та хоёр үе тэнгийнхэн юм шиг байна, тийм үү?” Тэгэхээр би өөрийгөө 16 настай гэдгээ хэллээ, харин нөгөө ээж надад итгэхгүй, элдэв юм асуусаар л байсан юм.

© Zoey Carpenter / quora

 

16. Нөхөр маань надаас 8 насаар дүү. Бид нэг дэлгүүрээр байнга үйлчлүүлнэ, дэлгүүрийн эзэд биднийг ээж, хүү хоёр гэж бодож явдаг байж. Сахал самбаагаа мөлийтөл нь авсан нөхрийг минь залуу хархүү гэж харсныг би ойлгож байна, гэхдээ би өөрийгөө тийм хөгшин харагддаг гэж огт бодож байсангүй.

© Victoria Elder / quora

 

17. Би 24 настай, хүүхэд маань бараг 3 ойтой. Нөхөртөө согтууруулах төрлийн ундаа авах үед паспортоо хэд хэдэн удаа шалгуулах хэрэг гарч байсан, тэр үед нүүрээ будаагүй байсан үе. Харин миний ээжийг охины минь эмээ биш ээж нь гэж андуурах нь энүүхэнд.

© Elionor / pikabu

 

18. Гудамжинд төрсөн нагац эгчтэйгээ таараад, тэгсэн тэр намайг ээж гэж андуурсан. Нагац эгч эрүүл саруул, хараа нь ч сайн. Би тэр үед 13, ээж 48-тай байсан.

© Dominique Walton / quora

 

19. Зүүн гар талын гэрэл зураг хэдэн жилийн өмнө авсан би огт будаггүй байгаа нь. Баруун талынх – шинэ зураг. Хүүг минь миний дүү гэнэ, харин нөхрийг минь – аав гэнэ (тэр өөрөө ч том биетэй залуу л даа)

© katerinawanderer / pikabu

 

Бонус: та “Game of Thrones” киноны Жойен Рид хэдэн настайг мэдэх үү? Бас “Stranger Things” олон ангит киноны 11-ийн насыг хэлээрэй.

© Danny Martindale / WENN / agefotostock / East News © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Та иймэрхүү байдалд орж үзэж байсан үү?

51
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Анх төгсөж ирээд, ажил руугаа орох гэтэл сурагчид орох болоогүй байна эхлээд багш нар орно гэсэн шүү. Кккк

  2. Enkhjin SG

    Enkhjin SG

    2020/02/05 at 12:21

    Bujinlkham JM nasnii asuudal yrn hurtsadmal bnaa hha

  3. Энхжин Э

    Энхжин Э'

    2020/02/05 at 13:51

    .

  4. Munhjin Moogii Tseveen

    Munhjin Moogii Tseveen

    2020/02/05 at 16:35

    Hhh harin tiimee bi barag l guch hvrch bn tged l nz zaluutaigaa tsug bas boloogui ee ger bvliin nzuudtaigaa bar oroh bolson nmg oruuldgui bichig barimtaa vzvvl nasand hvrsen ymu ntr gd bi ichsende duu garahgui bga ymchin hhh nzuud maani shoolood… yrih ym bish

  5. Nomin Bolor

    Nomin Bolor

    2020/02/05 at 21:36

    Ажил дээр ганцаараа байхад гадны хүн ирчихээд том хүн байгаа юу гэхээр нь байхгүй ээ гэж хэлээд явуулж байлаа 😂

  6. Angélique Marquise des Anges

    Angélique Marquise des Anges

    2020/02/06 at 11:54

    Doktr Voxie the struggle is real ahah

  7. Anagaagch Anagaagch

    Anagaagch Anagaagch

    2020/02/06 at 15:00

    Zochin ireh gd beer arhi avah gsn buun yum bolsishde ugdgui 2,3n jiliin umnuus harin gaigui avch blood bga kk

  8. Namuunaa Namuun

    Namuunaa Namuun

    2020/02/06 at 20:49

    Bi bs 31 tei hvmvs haalga togshod tom hvn bnu gej asuj bsin bn.goeoo goe

  9. Sansar Sansar

    Sansar Sansar

    2020/02/07 at 11:00

    34 настай байхад оюутан залуу үеийн юм шиг яриад байхаар нь миний дүү хамаагүй ингэж ярьж болохгүй гэсэн чинь аймар уурлаад чамайг хэн эгч гэдгийн гэж билээ. 3 жилийн дараа бага охиноо төрүүлээд эрүүл мэндийн улмаас таргалж бас хавагнасан байхад 3 жилийн дараа уулзсан найз хүүхэн маань Sansartai ямар адилхан юм бэ эгч үү гэж асуусан байдаг юм. Хорвоо гэж… сэтгэлээр унамаар ч юм шиг хачин болж билээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *