Таны амьдралыг хамаагүй амар хялбар болгох өдөр тутмын 18 бяцхан арга заль

2

Залхуурал – хөгжлийн хөдөлгүүр гэх, яагаад гэвэл хүнд хэцүү асуудлыг хурдан бөгөөд амархан шийдэх арга зам хайхад хүргэдэг. Жишээ нь, хайруулын тавганд унасан өндөгний хальсыг яаж авах уу, гал тогооны шалаар тарсан гоймонг яах уу? Хэрвээ та одоо болтол ахуйн жижиг сажиг асуудлыг хэрхэн шийдэхээ сайн мэдэхгүй яваа бол энэхүү нийтлэл танд зориулагджээ.

Бид таны амьдралыг зөвхөн сонирхолтой байлгаад зогсохгүй мөн маш энгийн байхад туслах зарим нэг аргуудаас танилцуулахаар бэлдлээ.

  • Хэрвээ та 50-ийн 68%-ийг мэдэх хэрэгтэй байгаа бол 68-ын 50% гээд бодоход л хангалттай. Энэ дүрэм бүх тохиолдолд адилхан.
  • Хувцсанд наалдсан амьтны үсийг цэвэрлэхэд угаалгын резинэн бээлий байхад л хангалттай.
  • Чипсний лааз – шпагетти гоймон хадгалахад маш тохиромжтой сав.
© Depositphotos
  • Хэрвээ та гэр бүлээрээ аялалд гарсан бол гэр бүлийн гишүүний нэг хувцсыг бүгдийг нь нэг чемоданд хийх хэрэггүй. Муугаар бодоход, ачаа төөрчихлөө – тэгэхээр танай гэр бүлийн нэг л гишүүн солих хувцасгүй болох нь.
  • Чихэвчийг орооцолдуулахгүйн тулд жижигхэн халаасанд хийгээрэй.
  • Өндгийг хавтгай зүйл дээр цохилж хадгална: ингэвэл өндөгний хальс хайруулын тавганд орохгүй.
  • Өглөө ямар байрлалд сэрснээ санахыг хичээгээрэй: магадгүй энэ таны хамгийн тохиромжтой байрлал байх болно, тэгээд орой унтахдаа эн байрлалд хэвтвэл амархан нойрсоно.
© Depositphotos
  • Хэрвээ танд үзсэн кино тань таалагдсан бөгөөд дахиж ийм төрлийн кино үзмээр санагдвал найруулагчийнх нь нэрээр хайлт хийгээд үзээрэй: кино найруулагч нар ихэвчлэн нэг төрлийн кино найруулдаг дадалтай.
  • Багажтай хайрцганд хэд хэдэн уут силикагель буюу шинэ гутал хувцсанд дагалдаж ирдэг чийг татагчийг хийгээрэй, багажнууд зэвэрч муудахгүй.
  • Чанасан өндөгний хальсыг амархан арилгахын тулд чанаж байгаа усандаа зүсэм нимбэг хийнэ.
  • Футболк сунасан бол мөстэй усанд хийгээд бага зэргийн үсний ангижруулагч хийнэ. Футболкны хэлбэр сэргээд л ирнэ.
© Depositphotos
  • Компьютерын товчлуурын завсрын тоос шороог амархан цэвэрлэхэд стикер тус болно: цавуутай хэсгийг нь товчлуурын завсраар явуулаарай.
  • Кинотеатрт кино үзэхдээ дэлгэцээс 2/3 орчим зайтай эгнээний дундуур суудал сонгохыг хичээгээрэй: киноны дуу маш цэвэрхэн сонсогдоно. Жишээ нь, танхим 15 эгнээтэй гэж бодъё, тэгвэл 10 дугаар эгнээнд, 20 эгнээтэй танхим бол 13-14 дүгээр эгнээг сонгоно.
  • Сүүг хөлдөөж болно: кексний хэвэнд сүүгээ хийж хөлдөөгөөд дараа нь зип түгжээтэй гялгар уутанд хийж хадгална. Энэ байдлаар сүүг 1-1,5 сар хадгалах боломжтой.
  • Цүнхэндээ том савтай үнэртэй үс авч явахын оронд хөвөнтэй савханд шингээгээд түгжээтэй уутанд хийгээрэй. Битүү гялгар уутанд хийсэн тул хөвөнд шингээсэн үнэртэй ус ууршиж хатахгүй.
© Depositphotos
  • Цайны ханд – шил, толь угаахад маш тохиромжтой бодис болно.
  • Онлайн худалдан авалт хийхдээ худалдагчийн одыг сайтар ажиглаарай, 3 одтой үнэлгээ илүү бодит байдаг: 5 одтой үнэлгээ ихэвчлэн захиалгаар хийгдсэн байх бол 1 одтой үнэлгээ нь өрсөлдөгчөөс өгсөн үнэлгээ байдаг.
  • Жижиг ширхэгтэй үрүүлээр ногоо үрэхэд шүдний завсраар нь ногоо үсэрдэг. Хэрвээ та ногоог цэвэрхэн үрэхийг хүсэж байгаа бол үрүүлээ гялгар уутанд углаад дараа нь ногоогоо үрээрэй.
7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *