Эрчүүдийн харагдах байдлыг гутаадаг хувцаслалтын 13 алдаа. Хэрэв та эдгээрийг засаж авахгүй бол, хэзээ ч сайхан харагдаж чадахгүй!

4

Олон хүн эрчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад бусдын анхаарлыг бага татдаг хэрнээ, эмэгтэйчүүдээс илүү их мөнгийг хувцсанд зарцуулдаг гэж үздэг.

Бид цаг ямагт тренд болж буй зүйлсийг та бүхэнд санал болгохыг зорьдог билээ. Харин энэ удаад эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг түгээмэл алдаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээрийг мэдэж авснаар та үргэлж харц дээгүүр, өөртөө итгэлтэй алхаж чадах юм.

1. Мөрөвчийг тэлээтэй хамт зүүх

Классик стиль буцаад хувцас загварын нэг хэсэг болсон. Ийм учир дээрээс доош товчилдог цамцтай холбоотой зөвлөгөөг эхэнд нь хэлж өгье: Хэрэв та мөрөвч эсвэл тэлээний аль нэгийг зүүвэл илүү сайхан харагдана. Аль нэгийг нь л сонгох хэрэгтэй. Хоёуланг нь нэгэн зэрэг зүүх хэрэггүй, загварлаг харагдахгүй.

 

2. Пиджакнаас богинохон хүрэм өмсөх

Хүрэм бол эрэгтэй хүн бүрийн шкафанд байдаг нийтлэг хэрэглээ юм. Ердийн, классик, тэр ч бүү хэл ретро – ямар ч стильд тохирно. Гэхдээ нэг чухал зүйл бий. Пиджакнаас богинохон хүрэм өмсөх хэрэггүй. Таны гадаад төрхийг тэр чигт нь үгүй хийнэ.

© shutterstock.com

 

3. Үүргэвч болон классик пиджакыг хослуулах

21-р зуунд загварын чиг хандлага өөр өөр төрлийн хувцаснуудыг хослуулахыг зөвшөөрөх болсон. Гэвч классик пиджак болон үүргэвч хоёр тохирох хослол биш. Оронд нь зөөврийн компьютерын цүнх үүрсэн нь хамаагүй дээр.

© shutterstock.com © shutterstock.com

 

4. Эвдэрсэн бугуйн цаг зүүх

Энэ 7 хоногт та чухал уулзалттай учир, хамгийн гоёороо хувцаслах шаардлагатай. Гэвч таны үнэтэй цаг тэр өдөр явахгүй зогсчихжээ. Олон эрчүүд эвдэрсэн ч гэсэн, бугуйн цагаа зүүсээр байдаг. Гэхдээ энэ нь маш том алдаа юм. Учир нь бусад хүмүүс таныг онлайн худалдаанаас хямдхан цаг худалдаж авчээ гэж бодох болно.

© shutterstock.com

 

5. Зангиагаа хэтэрхий богино зангидах

Энэ дүрмийг эрчүүд сайн мэдэх боловч, заримдаа үл ойшоох хандлагатай байдаг. Зангиаг зангидахдаа хэтэрхий богино эсвэл урт байж болохгүйг санаарай. Ерөнхий дүрэм бий: зангианы үзүүр тэлээний арлыг халхлах хэмжээнд урт байх ёстой.

© shutterstock.com © depositphotos.com

 

6. Нарны шилээ толгойндоо зүүх

Хэрэв таныг нарны шилээ толгойндоо зүүвэл, бид онцгүй харагдаж байна гэж хэлж чадахгүй ч, таны үсний стилийг үгүй хийх болно. Түүгээр ч зогсохгүй, хэрэв таны толгой хэтэрхий зууван бол – нарны шилээ ингэж тавьснаар бүр ч илүү тодотгож өгнө. Нарны шилээ энгэрийнхээ халаасанд хийх эсвэл цамцнаасаа унжуулах хэрэгтэй. Энэ нь илүү загварлаг харагдуулна!

© shutterstock.com © shutterstock.com

 

7. Бэлтгэл сургуулилтын дулаан ялгаруулдаг хувцсыг дангаар нь өмсөх

Дулаан ялгаруулдаг бэлтгэлийн хувцас дээр заавал ямар нэгэн хувцас нэмж өмсөх ёстой байдаг. Жишээ нь, та шорт эсвэл хөлс гадагшлуулдаггүй куртка зэргийг сонгож болно. Энэ нь загварлаг харагдахаасаа илүү, баримтлах ёстой дүрэм юм.

© depositphotos.com © depositphotos.com

 

8. Мөнгийг халаасандаа хадгалах

Бэлэн мөнгийг халаасандаа хийж явах нь зөв санаа биш. Арьсан хэтэвч худалдаж ав – энэ бол загварлаг эрэгтэйд байх ёстой зүйл! Яваандаа туршлагажих болно. Хэтэвч зөвхөн мөнгө хадгалах зориулалттай биш. Картууд болон жолооны үнэмлэхээ хийх боломжтой.

© depositphotos.com © shutterstock.com

 

9. Цамцныхаа хамгийн дээд талын товчийг товчлох

Хэрэв та эмэгтэй хүний анхаарлыг татахыг хүсэж байвал, цамцныхаа дээд талын товчийг бүү товчлоорой. Ингэснээр илүү царайлаг харагдуулна! Гэхдээ хэтэрхий задгай орхиж бас болохгүй. Зарим эрчүүд дээд талаасаа хоёр эсвэл гурав дахь товчийг хүртэл товчлоогүй байдаг. Хэрэв та шөнийн клубт ороогүй л бол, ингэх нь хэтэрхий бүдүүлэг бас зохисгүй үйлдэл юм.

© shutterstock.com © shutterstock.com

 

10. Жийнсэн хувцасны халаасанд эд зүйлсээ хийх

Бид аль хэдийнээ үүргэвч, хэтэвч болон таблетны цүнхний талаар ярилцацгаасан. Одоо тэдгээр эд зүйлстэй холбоотой дахиад нэг зөвлөгөөг хүргэе: Хувийн эд зүйлсээ бүгдийг нь хаяж, гээгдүүлэхээргүй газар хийхээ бүү мартаарай. Хэтэвч, түлхүүр, гар утас болон чихэвч зэргийг бариу жийнсэн өмдний халаас руу бүү чихээрэй. Хэтэрхий чихцэлдсэн харагдана.

© shutterstock.com © depositphotos.com

 

11. Ханцуйны уртыг үл ойшоох

Пиджак эсвэл сорочкан цамцны ханцуй бугуйны яг дээд хэсэгт ирээд төгсөж байх учиртай. Зарим худалдагчид танд яг таарч байна гэж өөртөө итгүүлэх боловч, тэд ихэнхдээ юмаа зарахыг л эрхэмлэдэг гэдгийг санаарай.

© depositphotos.com © depositphotos.com

 

12. Футболкыг өмдөн дотуураа хийх

Бид танд футболкыг өмдөн дотуураа битгий хийгээрэй гэж зөвлөе. Эхлээд та футболкыг үрчийж, хуниас үүссэн байгааг анзаарч харна. Дараа нь таны футболк гарцаагүй үрчийсэн байна.

Дээрээс нь та футболкны урт яг ямар хэмжээтэй байх ёстой талаар мэддэг байх хэрэгтэй. Футболкны доод ирмэгийг дагуулан зураарай. Хэрэв зураас таны шуутай огтлолцож байвал, та зөв урттай футболк сонгож өмссөн гэж ойлгож болно.

© shutterstock.com © shutterstock.com

 

13. Хэтэрхий томдсон цамц өмсөх

Өнөөдөр том размерын хувцас загварын чиг хандлагад байсаар байгаа ч, энэ дүрэм классик цамцанд үйлчлэхгүй. Таны мөрөнд таарч байгаа эсэхийг шалгаарай. Өөрийнхөө биеийн хэмжээнд тохируулан цамцыг худалдаж авах нь чухал юм. Зөв сонгосон цамц таны биеийн ерөнхий галбирыг өв тэгш тодотгож өгнө!

© shutterstock.com © shutterstock.com

Та өөр ямар зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлдэг вэ? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

117
ГоёГоё
74
ТэнэглэлТэнэглэл
23
Ха ХаХа Ха
17
ГайхмаарГайхмаар
16
БахархмаарБахархмаар
14
ХарамсалтайХарамсалтай
12
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Altankhuu Daashka

    Altankhuu Daashka

    2020/02/05 at 16:53

    Б. Батгэрэл

  2. Mougi Tsogt

    Mougi Tsogt

    2020/02/05 at 17:33

    Busdiin oyunii umch deer Tamgaa daraad l

  3. Suhee Zaya

    Suhee Zaya

    2020/02/05 at 18:22

    Tseden-ish Sukhee Ha

  4. М. Золзаяа

    М. Золзаяа

    2020/02/05 at 18:45

    Б. Батбилэг

  5. Batba Batbaatar

    Batba Batbaatar

    2020/02/05 at 18:53

    Za mayg ni dendlee

  6. Munhkbaatar Hongorzul

    Munhkbaatar Hongorzul

    2020/02/05 at 19:09

    Б. Шагай

  7. Zarim ni shaaal hud bnaaa

  8. Banzaabanzaa Banzaa

    Banzaabanzaa Banzaa

    2020/02/05 at 20:22

    Hen harhiin

  9. ylgaa alguu

  10. Battogtoh Anu

    Battogtoh Anu

    2020/02/06 at 01:01

    Amrbld Btbyr Ireedui za boyud hha

  11. Оюутмаа Оюут

    Оюутмаа Оюут

    2020/02/06 at 01:21

    Баянмөнх Нямхүү уншаарай

  12. Naran Sodnomtsog

    Naran Sodnomtsog

    2020/02/07 at 00:43

    Turuu Neo

  13. Фатиха Муса

    Фатиха Муса

    2020/02/07 at 14:57

    Хуанган Радолда

  14. Enkhvsh Bold

    Enkhvsh Bold

    2020/02/07 at 18:06

    Dolgion IllushIon

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *