Шүдний өвчин гэж андуурахад хүргэдэг 5 ээдрээтэй өвдөлт. Эдгээрийг мэдэж авснаар яаран сандран шүдний эмч дээр очих шаардлагагүй!

2

Шүд цоорох, мэдрэмтгий болох, буйл үрэвсэх гэх мэт шүд өвдөхөд хүргэдэг олон учир шалтгаанууд байдгийг бид мэддэг. Гэхдээ шүдний бүх өвчин дан ганц шүдтэй холбоотой биш. Бусад өвчнүүд шүдний ойролцоо мэдрэгдэж болох бөгөөд та магадгүй шүдний эмч дээр очих талаар бодож болно. Гэвч харамсалтай нь, тэглээ гээд танд тус болохгүй. Одоо танд яагаад гэдгийг нь хэлж өгье.

Бид та бүхэнд шүдтэй ямар ч холбоогүй зарим нэг өвдөлт, зовиурын талаар анхааруулахаар дараах мэдээллийг бэлтгэлээ. Эдгээрийн зарим нь бага зэрэг ноцтой учир, анхаарал хандуулахгүй байж болохгүй.

1. Эрүүний асуудал

Таны шүд үргэлж гэмтэхгүй бөгөөд шүд өвдөж байгаа нь эрүүнээс болж байж мэднэ. Шүдэнд өвдөлт мэдрэгдэх нь темпоромандибюлар үений эмгэгийн хөгжилтэй холбоотой. Энэ нь мөн эрүүг түгжиж орхидог. Эрүүний булчингийн шөрмөс татсанаар ам нээгдэж, хаагдахад асуудал үүснэ. Дискний шилжилт явагдсанаар ийм зүйл тохиолддог.

 

2. Синусит буюу гайморит

Энэ өвчин нэг эсвэл нилээн хэдэн синусын салст бүрхэвчид үрэвсэл үүсгэдэг. Дээд талын синусит өвдөлт бий болж, дээд талын хойд шүдэнд даралт ирнэ. Учир нь энэ шүдний ёзоор синусын доод хэсэгтэй ойрхон байрладаг. Синуситээс болж, шүд өвдөж болдог гэдгийг мартаж болохгүй. Уг өвчин цааш даамжрах эсэхэд шүдний өвчин чухал нөлөө үзүүлнэ.

© Shutterstock.com © Shutterstock.com

 

3. Зүрхний асуудал

Зүрх өвдөх нь заримдаа биеийн өөр өөр хэсгүүдэд нөлөөлж болно. Зүүн мөр болон баруун гар ихэнхдээ өвдөнө. Мөн өвдөлт доод шүд болон эрүүнд мэдрэгдэнэ. Энэ нь хоолойн ангинийн шинж тэмдэг байх магадлалтай – зүрхний шигдээс болж хувирдаг гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн, хэрэв таны шүд эрүүл боловч, шүд чинь өвдөж байвал зүрх судасны эмчид үзүүлээрэй.

© Myupchar.com / Wikimedia Commons © Ian Furst / Wikimedia Commons

 

4. Шүлсний чулуу

Шүлсний чулуу шүлсний булчирхайн аль нэг сувагт үүсдэг. Чулууны хэмжээ томрох үед, энэ нь шүлсний сувгийг бөглөдөг. Үр дүнд нь шүд өвдөх бөгөөд булчирхай хавдах магадлалтай. Үүнийг оношлуулахын тулд рентген зураг авахуулах хэрэгтэй. Чулуу жижиг байвал, та мэс ажилбар хийлгүүлэхгүй байж болно.

© BruceBlaus / Wikimedia Commons © Shutterstock.com

 

5. Уушгины өвчин

Уушгины өвчин шүдэнд нөлөөлнө. Эсрэгээрээ нөлөөлөхгүй байж x болно. Өвдөлт ихэнхдээ шүд болон эрүүнд мэдрэгдэх бөгөөд энэ тохиолдолд уушгины хорт хавдар гэж үздэг. Энэ нөхцөл байдал амны хөндийд сөрөг нөлөө үзүүлнэ. Өвдөлт аяндаа хүзүү болон толгойгоор хүртэл тархах эрсдэлтэй.

© Shutterstock.com © Shutterstock.com

Таны шүд хэр их өвддөг вэ? Та өөр шүдтэй холбоогүй ч гэлээ, шүдний ойролцоо өвдөлт мэдрүүлдэг ямар өвчнүүдийг мэдэх вэ?

4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *