Уханьд коронавирусын ул мөр хаалганы бариулаас олджээ. Халдвар авах эрсдэл улам бүр нэмэгдэж байгааг холбогдох газраас анхааруулж байна!

0

Ухань коронавирусын тархалт дан ганц Хятад гэлтгүй дэлхийн эргэн тойронд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед хүмүүс аль болох чадах чинээгээрээ халдвар авахаас урьдчилан сэргийлж, шаардлагатай бүх зүйлийг хийж байгаа билээ. Коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо хурдтайгаар өсөн нэмэгдэж байна. Яагаад тэр вэ?

Foreign Policy

Саутхэмптоны Их Сургуулийн доктор Michael Head болон ДЭМБ-ын яаралтай түргэн тусламжийн холбооны мэргэжилтэн Maria Van Kerkhove нар хэрэв та вирус халдварласан тоосонцроор амьсгалах, мөн халдварласан тоосонцор тогтсон эд зүйлсийн гадаргууд хүрэх, нэг бол бусдыг ханиалгах үед вирусыг нүд рүүгээ оруулсан тохиолдолд вирусыг өөртөө авах эрсдэлтэй талаар хэд хэдэн эх сурвалж дээр үндэслэн судалгаа хийсний эцэст анхааруулжээ.

Саяхан “Sin Chew Daily” эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусын халдвар авсан өвчтөний гар хүрсэн хаалганы бариулаас илэрсэн байна. Ингэснээр халдвар авах эрсдэл өмнөх үетэй харьцуулахад илүү өндөр болсон гэж үзэж байгаа гэнэ.

Freepik

Өнгөрсөн ням гаригт коронавирусын халдвар авсан гэж оношлогдсон өвчтөний гараараа хүрсэн металь хаалганы бариулаас Ухань коронавирус илэрсэн байна. Энэ нь шоконд орохоор мэдээлэл биш юм. Учир нь энэ талаар өмнө нь эд зүйлсийн гадаргууд хүрэх нь өвчин үүсгэгч жижиг организмыг өөртөө авах, улмаар халдварт өвчин тусах эрсдэлтэй талаар мэдээлж байжээ.

“Бидний дийлэнх нь энэ цаг үед вирус хүрээлэн буй орчинд хэр зэрэг удаан хугацаанд амьдарч чадах бол гэсэн асуултын хариултыг олж авахад анхаарлаа хандуулж байна.” хэмээн Гуанжоу дахь Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх болон Хянах Төв-ийн дарга Жан Жоубин хэлжээ.

VQQ

Тэрээр Уханий коронавирусын голомтод ойролцоо орших газруудад амьдарч байгаа хүмүүст хандан вирус дан ганц хүнээс хүнд бус, эд зүйлсээс хүнд халдах эрсдэлтэй тул хүний гар тогтмол хүрдэг компьютерын гар, ухаалаг гар утас, хаалганы бариул зэргийг байнга ариутгаж, цэвэрлэж байх ёстойг анхааруулсан байна.

Та бүхэнд тогтмол хэрэглэдэг эд зүйлээ байнга ариутгаж байгаарай гэж хүсье!

14
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Ре Че

    Ре Че

    2020/02/05 at 11:00

    Короно вирусын талаар ванга 95 онд зогнож хэлж байсан бна , эмчлэх эм вагциныг 3 сарын дараа гаогаж авна гэсэн бна ,тэгэхээр 4 сард юм бна ,

  2. Bayarsaikhan Otgonchimeg

    Bayarsaikhan Otgonchimeg

    2020/02/05 at 13:59

    Ysun shidiin medee taiwan amidrah tsag algaa Emchilgeegee sain hiij ene uwchin hurdan alga boloosoi

  3. Jawsan Altantsetseg

    Jawsan Altantsetseg

    2020/02/06 at 07:09

    Manaihan haalga ni bariulaa sain ariutgaad jijig hloramintai alchuur bariulaasa zuutsgeey

  4. Nandia Gelgee

    Nandia Gelgee

    2020/02/06 at 11:46

    haalganii bariulnaas haldaj bga bol gar utas ch gsen undur magadlaltai gesen ug

  5. Машин Худалдаа

    Машин Худалдаа

    2020/02/06 at 17:56

    ямаа мах 5500 байна хятадруу гаргах хэрэгтэй

  6. Baska Lhagvaa

    Baska Lhagvaa

    2020/02/06 at 18:15

    Цагаан сараар олон хүний гар дамжин үнэрлүүлсэн бөөн вирустай хамрын тамхи хөөргөө гараас гарт дамжуулж МОНГОЛ УЛАМЖЛАЛ гэх юм байна

  7. Enkhstesteg Kopar Galsandamba

    Enkhstesteg Kopar Galsandamba

    2020/02/06 at 19:29

    Zagaan saraa zovhon ger gertee eej aavtaigaa temdegleh hetegtei busad ach duu hamaatan sadanguud ene udaadaa soorry.

  8. М.Өлзий- Орших

    М.Өлзий- Орших

    2020/02/06 at 23:28

    Гараараа амаа дарж ханиаж найтаахаа л болчих хэрэгтэй юм байгаашд

  9. Д. Билгүүн

    Д. Билгүүн

    2020/02/07 at 03:14

    Отгонбат А.А.hha

  10. Duyaa Duya

    Duyaa Duya

    2020/02/07 at 05:49

    Ene ern hvniii sanaatai vil ajillagaa ym bichvv haa saigvi zoriud taraagaad bna daa

  11. Duyaa Duya

    Duyaa Duya

    2020/02/07 at 05:50

  12. Rim Ata

    Rim Ata

    2020/02/07 at 17:34

    Хүнээс хүнд амьтнаас хүнд гадна орчинд амьдрах чадваргүй гэж ойлгож байсан аймар хурдан мутациладаг юм байна😭

  13. Sondor Sondor

    Sondor Sondor

    2020/02/07 at 20:58

    gaduur huvtsand dor hayj 4 tsag baih chadvartai gesen tiim bolhoor ene bas boh her tei shvv hvmvvsee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *