Аймшгийн кино хэрхэн бүтдэгийг харуулах 13 сонирхолтой гэрэл зураг. Эцэст нь тэдний нууцыг олж мэдлээ…

2

Аймшгийн кино үзэж суухдаа дэлгэцээр гарч байгаа үйл явдалд цочирдохын зэрэгцээ жихүүдэс хүрдэг. Энэ мэдрэмжийг төрүүлж байгаа шалтгаан бол киноныхоо үйл явдалд бүрэн орж чадаж байгаад оршино. Хэрвээ та аймшгийн киног хэрхэн бүтээдгийг мэдэх юм бол өвдөг тань чичрэхээ больж бүр ч эсрэгээрээ хөх инээд чинь хүрэх биз ээ.

Аймшгийн кино үзэх дуртай хүмүүст бид кино зураг авалтын тайзны ард юу болдгийг танилцуулахаар бэлдлээ.

“The Ring” киноны худагны оронд үнэн хэрэгтээ зүгээр нэг буйдан л байдаг юм

© The Ring / DreamWorks Pictures

Олон түмэнд танил энэхүү хэсгийг “ногоон дэлгэц”-ийн тусламжтайгаар авсан. Жүжигчин Дэйви Чейз буйдан өөд мацаж байгаа юм, дараа нь л аймшигтай хүйтэн ойд байгаа худаг болгон “хувиргажээ”.

 

“It” киноны энэхүү аймшигтай хэсэг дээр жүжигчин хөргөгчний шалан дээр нуруугаараа хэвтэж байдаг, харин түүнд уяатай байгаа олсоор шаардлагатай байрлалд өөрчилнө

© It / New Line Cinema

Алиалагчийн өөрийнх нь аймшигтай дүр төрх – жүжигчний өөрийн ур чадвар мөнөөс мөн. Түүний онцгой нүүрний хувирал үнэхээр яс цайлгадаг – олон үйл явдал дээр зөвхөн жүжигчний ур чадвар гардаг байна.

 

Харин усны хоолойд өрнөх үйл явдлыг модон байгууламжаар бүтээжээ

© It / New Line Cinema

 

“World War Z” кинонд 8500 гаруй тооны ботууд ашиглагджээ. Тэд тусгай программын тусламжтайгаар хөдөлнө.

© World War Z / Paramount Pictures

Бүлэг зомби ханаар авирдаг хэсгийн зураг авалтанд бараг л бүтэн жил зарцуулсан – тэд энэ хэсгийг аль болох бодитой харагдуулахыг их хичээжээ. Киноны эйкшн үйл явдал ихэнхдээ “ногоон дэлгэц” ашигласан байна.

 

“The Conjuring” киноны энэ хэсэг дээр олс ашиглаж байгааг сайтар ажиглаарай, мөн үзэгчдийг тухайн уур амьсгалд оруулахын тулд өөр бусад хэрэгсэл ч ашигладаг

Энэхүү видеоноос харахад аймшгийн кинонуудад чухам хэн, хэрхэн хүмүүсийг татаад байгааг олж харна. Ингэж байж л далдын хүчний аймшгийг үзүүлэх ажээ.

 

“The Conjuring 2” кинонд чөтгөрийн далдын хүчийг ингэж бүтээсэн байна

Далдын хар хүч, чөтгөр шулмын тухай телекинезийн хүчний нууцыг бид одоо мэдэж авлаа.

 

“Cold Skin” (2017) киноны гол дүрийн мангасын дүрийг эмэгтэй жүжигчин бүтээсэн, гэхдээ бодит харагдах байдлыг зөвхөн нүүр хувиргалтаар гаргаагүйг анхаараарай

© Cold Skin / babieka

Ямартай ч уг киноны хүн загасын дүрийг амьд хүн бүтээсэн байна. Нүүр хувиргалт болон графикийн тусламжтайгаар мангасууд бодит юм шиг л болжээ.

 

Харин энд хөдөлгөөн мэдрэх техник ашигласан

© Cold Skin / babieka

 

“1408” кинонд зориулж тусгай өрөө бэлдсэн. Тэр тасалгаанд байнга л ус алдана, тэр ч бүү хэл усны өмсгөлтэй ч сэлнэ.

Усанд автаж байгаа энэ үйл явдал үнэхээр бодит юм шиг харагдана.

 

“Final Destination 5” киног бүтээхэд “ногоон дэлгэц” болон 3D модельчлолийг өргөн ашиглажээ

© Final Destination 5 / New Line Cinema

 

Энэ хэсгийн зураг авалтыг дээрээс олс болон бие унах физикийн тооцооллын тусламжтайгаар хийсэн байна.

© Final Destination 5 / New Line Cinema

 

Харин энэ хэсгийг засал чимэглэл болон ногоон дэлгэц ашиглаж

© Final Destination 5 / New Line Cinema

 

“Godzilla” (2014) киноны аймшигтай араатан 100 метрийн өндөр байх ёстой болсон. Энэ аймшигтай мангасыг илүү бодит харагдуулахын тулд төсөл хэрэгжүүлэгчид зөвхөн тоон хэлбэрээр мангасыг бүтээхэд л 8 гаруй сар зарцуулсан гэдэг

© Godzilla / Warner Bros. Pictures

Аварга том мангас хотыг хэрхэн сүйтгэж байгааг та “ногоон дэлгэц”-ээс харж болно.

 

“Resident Evil: Retribution” киноны энэ хэсэгт 9000 клон “төрүүлсэн”

© Resident Evil: Retribution / Sony Pictures

Энэ хэсэг дээр дан ганц ногоон дэлгэц ашиглажээ, харин үндсэн ажлыг нь тусгай эффектийн зураачид дуусгасан байна. Компьютер графикийн тусламжтайгаар 9000 клон зурахад их цаг зарцуулжээ.

 

“Prometheus” киноны багийг гаргахын тулд 3 алдартай дүрийг ашигласан

© Prometheus / Scott Free Productions

Киноны найруулагч харь гаригийн үндэстнийг бүтээхдээ Эрх чөлөөний хөшөө, Давид Микеланжело, бас хачирхалтай нь Элвис Преслигийн дүрийг хольж оролцуулжээ. Ингээд түүний уран зөгнөлийн дүр бүтсэн.

 

“American Horror Story” киноны хоёр толгойтой дүрийг тусгай техникийн тусламжтайгаар бүтээсэн

© American Horror Story: Freak Show / FX

Хоёр толгойтой дүрийг илүү бодит харагдуулахыг кино бүтээгчид их хичээсэн. Нэмэлт толгойны нүүрний хөдөлгөөнийг маникенд суулгасан тусгай техникийн тусламжтайгаар бүтээж чаджээ.

 

“Insidious” кинонд онцгой механик төхөөрөмж ашигласан

Телекинез чадварыг – механик тарамплины тусламжтайгаар гаргана.

 

Хүүхэдтэй хий үзэгдэл – хэсгийн зураг авалтын явц

Та дээр дурдсан аймшгийн кинонуудыг үзсэн үү? Ямар кино танд хамгийн их таалагдсан бэ?

25
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *